Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой. Наадмын нээлт наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, өчигдөр нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн …
Мэдээ мэдээлэл
August, 2023
-
18 August
Г.Сундуй: Зөрчлийн хэргийн 4.9 тэрбум хохирлын 87 хувийг гаалийн зөрчил эзэлж байна
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг 2023 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ талаар тус хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуйтай цөөн хором ярилцлаа. -Судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч. Хэчнээн зөрчлийн хэрэг бүртгэгдэж, хохирол …
-
18 August
FIBA 3X3: Монголын эрэгтэй баг АЛТАН медалийн төлөө тоглоно
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын шигшээ багийг 21-17 харьцаатай хожсон. Ийнхүү манай эрэгтэй баг нэг ч хожигдоогүй амжилттай Зүүн Азийн залуучуудын наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Өрсөлдөгч нь өчигдөр манай залуучуудын ялсан Хятадын шигшээ баг. Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр 16:00 цагаас, алтан медалийн төлөөх …
-
18 August
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчидад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 2023 оны наймдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн …
-
17 August
Жүдо: С.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотод зохиогдож буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Мөсөн Өргөөнд үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн манай тамирчин С.Мөнх-Оргил аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ли Чан Койтой барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
-
17 August
Жүдо:Т.Отгонжаргал алтан медаль хүртлээ
Зүүн Азийн залуучуудын наадамд оролцож буй Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ. Эмэгтэйчүүдийн 44 кг-д зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Тогтбаатарын Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болов.
-
17 August
Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшлогдлоо
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 16:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч маргааш хүртэл хойшлогдлоо. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК-ийн хууль бусаар хувьчлан, хохирол учруулсантай холбоотойгоор Д.Эрдэнэбилэг нарын 21 оролцогч, 2 хуулийн этгээдэд хамаарах эрүүгийн хэргийг АТГ-аас хянан шалгасан. Дээрх хэргийг 2022.12.28-ны …
-
17 August
Зүүн Азийн залуучуудын наадмын бадминтоны тэмцээнд 68 тамирчин өрсөлдөж байна
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн бадминтоны холбооны Ерөнхийлөгч Ким Жон Сү-г өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монголын бадминтоны спортын хөгжлийн талаар санал солилцож, тамирчин, дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх, Азийн бадминтоны холбооны төсөл хөтөлбөрүүдэд хамруулах боломжийн талаар ярилцав. Ноён Ким Жон Сү нь тамирчин ахуйдаа 1986 оны Азийн наадамд аваргалж байсан бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжээд 1992, 1996, 2000, …
-
17 August
БОКС: Д.Гэрэлсайхан алтан медалийн төлөө тулалдана
Зүүн Азийн залуучуудын наадмын боксын эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ тамирчин Даваагийн Гэрэлсайхан БНСУ-ын тамирчин Хежин Парктай мөнгөн медалийн төлөө тулалдаж, 4-1 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин БНХАУ-ын Цянвен Ли-тэй нөгөөдөр алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Цянвен Ли өнөөдөр Тайваний боксчин И Чин Ли-г 4-1 онооны харьцаагаар ялсан юм.
-
17 August
Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ
Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, …
-
17 August
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын зөвлөлийн Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон олон улсын төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийллээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад зохион байгуулагдаж буйд Монголын ард иргэд баяртай байна. Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой наадмыг …
-
17 August
Сэрэмжлүүлэг:Усны ослоор 49 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.08.17/ нийслэлийн 5 дүүрэг, 16 аймгийн 42 суманд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амь насаа алдсан байна. Үүний 14 нь хүүхэд, 35 нь том хүн байгаа юм. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, …
-
17 August
Г. Занданшатар:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гарахгүй байх байсан
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны …
-
17 August
УЕПГ:Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу үерийн далангийн хамгаалалтын бүсэд барилга барьсан, зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн
Монгол Улсын Ерөнхий сайдаас өнгөрсөн 7-р сард “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн билээ. Улсын ерөнхий прокурорын газраас Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, нийтийн …
-
17 August
Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг хилээр гарахыг хориглолоо
Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонд хилийн хориг тогтоолоо. Тодруулбал,Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл