Мэдээ мэдээлэл

June, 2023

  • 30 June

    Төв аймгийн 100 жилийн ойн наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна

    Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын  түүхт 100 жилийн ой тохиож байна. Засгийн газрын баталсан тогтоолоор Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг 7-р сарын 26-28-нд, Завхан аймаг 7-р сарын 30, 31-нд, Төв аймаг 27-29-нд, Хэнтий аймаг 27, 28-нд тэмдэглэхээр болсон.  Тэгвэл Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болжээ. Түүний хувьд мөн Төв …

  • 30 June

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 11 хоногийн хугацаа үлдээд байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай хангагдсан. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Баяр наадмын 11, 12-ны тасалбарыг тусад нь борлуулахаар …

  • 30 June

    Үндэсний бөхийн ам авах үйл явцыг дэлгэцээр дамжуулна

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт  орно. -Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ. -Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана. -Нэг бөх таван минутад багтаан ам авна. -Ам авахдаа утсаар ярихыг хориглоно. -Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой  бөхөд хүндэтгэл үзүүлнэ. -Монгол туургатны /Тува, …

  • 30 June

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг БНСУ-ын Эва Вүүмэн их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг БНСУ-ын Эва Вүүмэн эмэгтэйчүүдийн Их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Бид 2022 оноос хойш уулзалтуудыг хийж, өнөөдөр албан хэлэлцээрийг дүгнэж хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. БНСУ-ын Эва Вүүмэн эмэгтэйчүүдийн Их сургуулийн эмнэлэг нь хоёр салбар эмнэлэгтэй ба Сөүл дэх салбар эмнэлэг нь 1014 ортой, орчин үеийн …

  • 30 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Welcome to Mongolia” арга хэмжээнд оролцлоо

    Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож ”Улс хоорондын найрсаг харилцааны суурь нь …

  • 30 June

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр …

  • 29 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзлаа

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо болон холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалын чухал зорилгуудын нэг бол БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болохыг онцлоод “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн шинжлэх ухаан, технологийн зорилтуудыг хэрэгжүүлэх”, “Шинэ …

  • 29 June

    Наадмын нээлт, хаалтын ёслолыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулна

    Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаарх мэдээллийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооны дарга М.Батбаяр өглөө. Тэрбээр”Соёл урлагийн салбар хороо Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагддаг найман арга хэмжээг хариуцан ажилладаг. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах ерөнхий найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг …

  • 29 June

    Б.Батсайхан: Унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай

     Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр /2023.06.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдээллийг  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан өгсөн юм. Тэрбээр “Үндэсний их баяр наадмын үеэр олон хоног амарч буйтай холбогдуулан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тухайлбал, эцэг эх, асран …

  • 29 June

    Д.Ганхуяг:Хурдан морь шүдлэх явцыг шууд дамжуулна

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос  өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг: Хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд хуваарийн дагуу долоодугаар сарын 10, 11, 12-нд зургаан …

  • 29 June

    П.Сайнзориг:Үндэсний их баяр наадамд 512 бөх барилдана

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос  өнөөдөр мэдээлэл хийлээ.  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг”Энэ жил 512 бөх есөн даваанд барилдана. Өмнөх жилүүдэд гардаг байсан бөхийн амлагаатай холбоотой зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж …

  • 29 June

    Наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-нээс цахимаар худалдана

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр /2023.06.29/ мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга И.Баатархүү “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой, нийт 218 хүн ажиллаж байна. Энэ жилийн хувьд наадмын бэлтгэл өмнөх жилүүдийнхээс эрт эхэлсэн тул 80 хувьтай байна”гэлээ. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны …

  • 29 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ӨАБНУ, Индонезийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч Сурил Рамафосад мэндчилгээ уламжлахыг хүсэв. Гадаад хэргийн сайд Наледи Пандор Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, …

  • 29 June

    Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт эхэллээ

    Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр дэлхий …

  • 29 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” форумыг Бээжин хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ. БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал төр засгийн хамтын ажиллагаа төдийгүй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, хувийн хэвшил хоорондын …