Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 16 June

    Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох акт албан ёсоор гарлаа

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан арьс, шир, үслэг боловсруулахүйлдвэрүүдийн үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар зогсоох шийдвэрийг гаргасан.Уг шийдвэр албан ёсоор өчигдөр баталгаажлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох тухай актийг МХЕГ-ын нэр бүхий улсын таван ахлах байцаагч гарган гарын үсгээ зурсан байна. Зөрчил …

  • 16 June

    Улаанбаатар хотод 110 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийг нийслэийн ИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. “Оюутан цагдаа” нь …

  • 16 June

    Монгол дэлхийн жуулчлалын бүстэй холбогдохоор боллоо

    ОХУ-руу визгүй зорчдог болсноор тус улс руу зорчигчдын урсгал 75 хувиар нэмэгджээ. Манай улсыг зорьсон жуулчдын тоо ч өсөв. БНХАУ-ын томоохон хотууд, аялал жуулчлалын бүсүүдийг болон ОХУ-ын Новосибирск, Красноярск, Омск, Екатеринбург, Эрхүү, Улан-Үд зэрэг хил орчмын хотуудыг Монголтой холбосон транзит үйлчилгээний төвийг байгуулах аж. Ингэснээр манай улс дэлхийн жуулчлалын бүстэй холбогдох юм байна. Ugluu.mn

  • 16 June

    Ч.Бямбажав СХД-ийн 31 хорооны “Дунд Наран”-гийн иргэд, оршин суугчидтай уулзалт, ярилцлага хийлээ

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 22-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Чойжинжавын Бямбажав иргэн бүрийн үзэл бодол, санал хүсэлтийг хүлээн авч, ялангуяа гэр хорооллын иргэдийн дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлын хүрээнд СХД-ийн 31-р хорооны ДУНД нарангийн иргэд, оршин суугчидтай уулзах уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Энэхүү уулзалт ярилцлагыг 31-р хорооны Дунд Нарангийн оршин суугчдын дунд хоёр хэсэг …

  • 16 June

    Т.Алтаншагай: “Жудагтай эр” болох гээд 50 саяыг нь аваад бичлэгийг дарах байсан уу

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтуу тамхи татаж, ёс бус үг хэрэглэж буй бичлэг тарж нэлээд дуулиан дэгдээлээ. Энэхүү бичлэгрийг  сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч  Х.Бат-Ялалт нар өчигдөр олон нийтэд  дэлгэсэн. Эрхэм гишүүний талаар ноцтой бичлэгийг цацсан сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч  Х.Бат-Ялалт хүн чанаргүй,  жудаггүй хэмээх зэмлэлийг олон нийтээс хүртээд байгаа.  Тэгвэл Т.Алтаншагай өөрийн фэйсхуудсаараа дамжуулж хариу өгсөн байна. Тэрбээр “Над руу дайрсан дайралтуудыг уншлаа. Хэвлэлийн …

  • 16 June

    Дараах шаардлагыг хангасан хүн хувьцаагаа зарах боломжтой

    Иргэн та өөрийн өмчлөлд байгаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааныхаа 30 хувьтай тэнцэх 322 /гурван зуун хорин хоёр/ ширхэг хувьцааг 300.426 /гурван зуун мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөгөөр Монгол Улсын Засгийн газарт худалдах хүсэлтийг арилжааны банкуудаар дамжуулан  худалдах боломжтой болсон. Таны гарт очих 300 000 төгрөгийг долоо, долоо хоногийн хугацаатайгаар  100 000 төгрөгөөр таны дансанд шилжүүлэх ба гурван долоо хоногийн дараа …

  • 16 June

    Иргэд “Шийдлийн баг”-ийг эргэлт буцалтгүй сонгохоор шийджээ

    Баянгол дүүргээс УИХ, НИТХ-д АН-аас нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийгээд эхэлсэн билээ. Өнөөдөр АН-аас УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ , НИТХ-ын 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Одонтунгалаг нар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр ”Шийдлийн баг”-ийнхныг дэмжихээр олон зуун иргэд хүрэлцэн ирсэн байлаа. Тэд  “Баянгол дүүргийг …

  • 16 June

    Та нойрны эрүүл ахуйн дэглэм барьдаг уу?

    Таныг унтаж байхад чинь уураг тархи амарч, дараах өдрийн ажилд энергиэ хуримтлуулан бэлтгэж байдаг. Ийм учраас юуны өмнө нойр нь алдагдсан энергиэ нөхөн авахын тулд хангалттай үргэлжилсэн байх шаардлагатай. Орой бүр 10-11 цагаас эхлэн унтаж, өглөөд 7-8 цагт босож байх нь хамгийн ашигтай үе юм. Унтахаас 1 цаг 30 минутаас 2 цагийн өмнө хооллож ундалсан байвал зохино. Мөн унтахын өмнө …

  • 16 June

    У.Хүрэлсүх орон нутагт сонгууль удирдана

    МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр УИХ-аас татгалзсан хуруу дарам цөөхөн улс төрчдийн нэг. Гэхдээ тэрээр УИХ-ын гишүүний суудлаас татгалзсан ч гэсэн улс төрөөс холдож явсангүй. “Ардын нам, авгай хүүхэд, анд нөхөр гурваа юугаар ч солихгүй” хэмээн мэдэгдэж байсан У.Хүрэлсүх энэ сонгуулийн үеэр  МАН-ын сонгуулийн төв штабт С.Баяр, Су.Батболд, Ё.Отгонбаяр, Т.Ганди нарын хамт ажиллаж, хөдөө орон …

  • 16 June

    Л.Байгальмаа: Өнөөдөр хүмүүс эмчид итгэхээсээ илүү хов живэнд итгэдэг

    -Эмнэлэг байгуулагдаад арав гаруй жил болж байгаа байхаа? -Тиймээ, манай эмнэлэг байгуулагдаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бидний ажлыг үнэлсэн олон байнгын үйлчлүүлэгчтэй боллоо. Үүнээс гадна өдөр тутам шинэ хүмүүсээр хүрээгээ тэлсээр л байна. Ямартаа ч бидэнд итгэж ирээд сэтгэл хангалуун буцаж байгаа үйлчлүүлэгдээ харах бүртээ ажиллах урам зориг нэмэгддэг. Манай эмнэлгийн хувьд арьсны өвчний  оношлогоо эмчилгээ, …

  • 16 June

    Арьс шир, ангийн үслэг боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

    Нийслэлийн сая 500 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны асуудал хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар батласан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд саяхан хяналт шалгалт хийсэн юм. МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар …

  • 16 June

    Ч.Сайханбилэг: Засгийн газар бус “Эрдэнэс Тавантолгой” компани бонд босгоно

    Засгийн газар энэ сарын 9-ний ээлжит бус хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд өмчлүүлсэн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг мөнгөжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр иргэд 1072 ширхэг хувьцааныхаа 322 ширхэгийг 300 мянган төгрөгөөр улсдаа зарж болохоор болсон. Хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар дамжуулан бүртгэсэн бөгөөд 322 ширхэг хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэд банкинд урт дараалал үүсгээд байсан юм. …

  • 16 June

    Элэг бүтэн Монгол эх орныг минь аварна

    АН  засагласан дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар  бүрэн уналтад орсон. Тэр бүү  хэл,  сүүлийн хагас жил энэ салбар сайдгүй явсан гээд бодохоор бодлого тодорхойлох ажил үндсэндээ орхигдсон нь лавтай. Хүн амын, тэр дундаа улсын оршин тогтнохуйн  үндэс болсон эрүүл мэндийн салбараа ингэтэл улс төржүүлдэг салбар манайхаас өөр улсад байхгүй л байх. Аливаад хэмжээ хязгаар гэж байх ёстой. Үүнтэй адил …

  • 16 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чяу хэлэхдээ “Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд гүнээ талархал илэрхийлье. Таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах …