Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 17 June

    Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг буулгаж, шинээр барихаар болов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/491 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож,  ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 26, 27, 28, 29, 30, …

  • 17 June

    1072 ширхэг хувьцааны 70 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 6 дугаар сарын 16-нд болж, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байна. Хувьцаагаа худалдах …

  • 17 June

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    Өнөөдөр нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс  секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 17 June

    Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 12. Сугар гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага:Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ …

  • 16 June

    П.И.Чайковскийн “Времена года” цуврал концерт тоглогдоно

    Улсын Филармонийн “Монголын сайхан орон ”төслийн хүрээнд хэрэгжүүлж  буй СимФони найрал хөгжмийн “П.И.Чайковский Симфони №6” болон “Жилийн дөрвөн улирал ” төгөлдөр хуурт зориулсан цуврал концерт тун удахгүй тоглогдох гэж байна. Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдийг Монголын ард түмэнд танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’ , ‘Нойрсож буй гоо бүсгүй’ , ‘Шелкунчик буюу ‘Цөмөөхэй’ зэрэг …

  • 16 June

    10 орны 30 гаруй иргэнд виз олгов

    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Сүхбаатар, Алтанбулаг боомт дахь тасгууд 06 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд хилийн боомт дээр виз авах хүсэлт гаргасан Франц, Япон, Беларус, Болгар, БНХАУ, БНСУ, Польш, ОХУ зэрэг 10 орны 30 гаруй иргэнд зохих ангилал, зориулалтын визийг олгов. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилтын хүрээнд …

  • 16 June

    “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

    Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын төрсөн өдөр өнөөдөр тохиолоо. Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав 1927 оны зургаадугаар сарын 15-ны өдөр мэндэлжээ. Энэ жил түүний 89 жилийн ойд зориулан Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид, түүний гэр бүлийн гишүүд XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлгээр Ардын …

  • 16 June

    Гар утас тархины хорт хавдар үүсгэх шалтгаан болсоор байна

    Гар утаснаас ялгардаг цацраг нь хүний биед шингэдэг нь ямар ч маргаангүй. Харин энэ нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог уу? Энэ тухай шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг сонирхоё. Гар утас нь “ионжоогүй цахилгаан соронзон цацраг” ялгаруулдаг. Энэ нь богино долгионы зуухныхтай ижил. Харин “ионжсон цацраг” биш. Энэ нь Рентген төхөөрөмжийнхтэй ижил. Ионжсон цацраг туяагаар эмчлэхэд хорт хавдар тусах магадлал нэмэгддэгийг …

  • 16 June

    Тамхи татах газар олдохгүй нь…

    Нэг бүр нь 14-15 сая төгрөгөө бүтсэн “Тамхи татах цэг” жил гаруй хугацаанд түгжээтэй байсаар л. Тамхичид тамхиа, ажлын байрандаа, олон нийтийн газар татаж, хаясаар л.  

  • 16 June

    Залруулга

    Шинэ өглөө, шинэ мэдээ, мэдээлэл уриатай www.ugluu.mn цахим мэдээллийн сайт нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Оффшор”-оос сугарч үлдсэн улс төрчид” гэх гарчигтай мэдээллийг нийтлэсэн. Уг мэдээллийг “баримттай мэдээлнэ” уриатай www.photonews.mn сайтын хүсэлтийн дагуу өөрийн сайтад нийтлэсэн болно. Ингэхдээ тухай сайтаас ирсэн мэдээллийн үнэн, зөв эсэхийг нягтлалгүйгээр, итгэлцэл дээр тулгуурлан нийтлэсэн алдааг гаргажээ. Тиймээс ч тухайн мэдээлэлд дурдагдсан …

  • 16 June

    Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уур орчны шинжилгээний газраас  ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Харбут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна. Түүнчлэн 06 дугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны …

  • 16 June

    Хятад Улс Монголоос өвс бэлтгэж экосистемээ хамгаална

    Хятад Улс Монгол Улсын Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаас хадлангийн өвс бэлтгэх болсон. Эх сурвалжуудын хэлж буйгаар, Хятадууд аймгийн удирдлагуудтай нэлээд хэдэн жилийн тохироо хийж, Монголын нутгаас хайр гамгүй хадлан тэжээл бэлтгэх болсон байна. Ингэхдээ хятадууд аймаг, сумын төвд ганц нэгхэн хоёр давхар барилга барьж өгөөд оронд нь Монголын газар нутгийг нэлээд хэдэн жил ашиглан хадлан хадахаар болсон гэнэ. Өнгөрсөн …

  • 16 June

    Ээж охидын өхөөрдөм хослол

    Ээжүүдээ наашаа түр анхаарлаа хандуулна уу. Өхөөрдөм бяцхан гүнжээ харан баясаж суугаа таньд нэгэн зөвлөгөөг өгье. Мэдээж та охинтойгоо ижилхэн хувцаслаж сайхан зураг авхуулмаар л байгаа биз дээ. Мөн өхөөрдөм гүнжээ дэгжин хувцаслаж хотын гудмаар бусдын харцыг булаахыг ч хүсэж байгаа байх. Тэгвэл эдгээр зурагнуудаас санаа аваарай.        

  • 16 June

    Холивүүдын киноны мартагдашгүй секс хэсгүүд /фото/

    Холивүүдын кино түүхэнд сэтгэлээс хэзээ ч мартагддаггүй секси хэсгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулжээ. Кино сонирхогчид эдгээр 15-н зураглалыг хэзээ ч мартдаггүй гэнэ. 2 House of Lies 3 Shameless 4 Secret Diary of a Call Girl 5 The Girl’s Guide to Depravity 6 Vikings 7 Masters of Sex 8 Black Sails 9 Girls 10 Game of Thrones 11 Californication 12 …

  • 16 June

    Хүн иддэг арслангуудыг саатуулжээ

    Энэтхэгийн эрх баригчид гурван хүн идсэн хэрэгт холбоотой 18 арсланг “Баривчилж”, төмөр торонд хийн тусгаарлажээ. Тус улсын Гужарат мужийн Ой хамгаалах газрын ажилчид хүний аминд хүрсэн арсланг олохын тулд хөлийн хээ, ялгадас өтгөнд нь шинжилгээ хийх аж. Гэмтэн арсланг бүх насаар нь төмөр торонд хорьж, амьтны хүрээлэнгийн үзвэр болгох бол гэмгүй бусдыг нь суллаж, Гирийн дархан цаазат газарт нь эргүүлэн …