Майкл Жэксоны охин өдгөө 18 настай билээ. Түүний дураараа бас ч үгүй шивээсэнд дуртайг хүмүүс мэднэ. Саяхан тэрээр гар дээрээ өөрийн хамгийн хайртай маш чухал хүнийхээ дүрийг шивээсээр мөнхөлсөн байна. Энэ нь түүний аав дэлхийн од, попын хаан байсан Майкл Жэксон юм. Тэрээр шивээсийг хийлгэхдээ гүн гүнзгий утга агуулсан хэмээсэн бөгөөд “Амьдралын утга учир нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд оршдог. …
Мэдээ мэдээлэл
May, 2016
-
24 May
“Хар сарнай” Амараа өвөөгийнхөө 100 насны ойг тэмдэглэнэ
Нэгэнтээ “гэрт байсан” ардын бүжгийг тайзан дээр гаргасан өвөө, “Нарны домог”, “Сурын дуулал”, “Бөхийн дуулал” зэрэг бүжгэн жүжгийг бүтээсэн ааваараа бахархдаг реппэр хүү Сүхбаатарын Амармандахын төрсөн өдөр энэ сарын 28-нд тохионо. Энэ удаад түүний төрсөн өдөр тун ч нижгэр болох бололтой. Учир нь уг өдөр буюу тавдугаар сарын 28-нд СТӨ-нд Ц.Сэвжид агсны 100 насны ойн хүндэтгэлийн тоглолтыг өргөн барихаар хэдийнэ …
-
24 May
Засгийн газар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал гомдлыг хүлээн авлаа
Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэн, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. …
-
24 May
“Хэлгүй” төлөөлөгч хэлд оров
2012-2016 он бол Н.Энхбаярыг дагасан хүмүүсийн хувьд хүрэн бор оймсонд хавчуулагдсаны хүчээр аз нь шовойсон жилүүд байв. Тийм нэг азтай этгээд бол НИТХ-д жагсаалтаар орж ирсэн Н.Баяраа гэгч. АН-ын нэр нүүрээр Налайх дүүргийн Халамжийн хэлтэст мэргэжилтэн хийж байсан энэ залуу 2012 онд МАХН-д элссэнээр НИТХ-ын сонгуулийн жагсаалтанд бичигдэж төлөөлөгч болсон. Өнгөрсөн 4 жилийн турш НИТХ-д нам жим суусан “хэлгүй” Н.Баяраа …
-
24 May
Германчуудад хөөгдөж явсан Л.Пүрэвсүрэн гадаад яамыг дампуурлын ирмэгт авчирлаа
Гадаад хэргийн сайд болон түүний тэргүүлж буй салбарын нэр хүнд нь олон улсын тавцан дээр Монгол Улсын нэр хүндийн илэрхийлэл болж байдаг онцлогтой. Энэ хэрээрээ аливаа хууль журмыг чанд мөрдөж, ёс зүйг өндөр түвшинд сахин ажиллахыг тухайн албан тушаалтнаас шаардаж байдаг эмзэг салбар. Гэвч өнөөдөр Монгол Улсын гадаад хэргийн яам гэдэг хөл толгойгоо олохоо больж, улс төржилт, намчирхал хэрээс хэтэрч, …
-
24 May
70 саяын үнэтэй машинаар гангардаг дуучин Агийгийн тухай 24 баримт
1. “Киви” хамтлагаар овоглосон П.Алтанцэцэг буюу Агий энэ жил 24 настай. Жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд түүний төрсөн өдөр тохиодог. Хилэнцийн ордных. Энэ ордны бүсгүйчүүд авьяастай, даруухан, шаргуу хөдөлмөрч байдаг гэнэ. 2. Түүний өндөр 174 см. 3. “Гэгээрэл” 10 дугаар сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 4. Нэг ахтай. Айлын ганц охин. Тийм учраас аав ээждээ дэндүү эрх./Хэвлэлд ингэж дурджээ./ …
-
24 May
Чихэн дотроо сонгины хэрчим хийхэд яадаг гээч
Чихэндээ сонгины жижиг хэрчим хийхэд ямар үр дүн үзүүлсэн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьж эхэлжээ. Сонгинод үнэхээр анагаах ид шид байдаг гэдгийг энэхүү мэдээлэл дахин нотоллоо. Хэрвээ та энэ талаарх мэдээллийг сонсож мэдээгүй бол анхаарлаа хандуулаад доорх мэдээллийг уншаарай! Хуурай ханиалгыг ор тас март Сонгины хандаар сироп бэлтгэн хэрэглэх. Мэдээж энэ бэлдмэл тийм ч таатай үнэр амттай биш. …
-
24 May
Сонгох эрх З.Энхболдод биш ард түмэнд бий
АН-ынхан оффшор данстай холбоотой мэдээллийг хөөсрүүлж буй. Энэ нь ч цаанаа эрх ашигтай. Иргэдийн дунд шалдаа буутлаа уначихаад байгаа нэр хүндээ МАН-ын оффшорчдыг муулж, АН-ын лидер болох С.Баярцогтоор туг тахин байж эргүүлэхийг оролдож байна. УИХ-ын дарга З.Энхболд “АН-д оффшор данстай ганцхан хүн бий” гээд бараг бахархах нь холгүй яриад сууж байх жишээтэй. МАН-д бол Ерөнхий сайд асан, Засгийн газарт ажиллаж …
-
24 May
Улаанбурханы эсрэг вакцинийг ирэх сарын нэгнийг хүртэл сунгалаа
Улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал аймгуудаас Өмнөговь аймгийн залуусын 96 хувь нь вакцинаа хийлгэжээ. Харин Завхан, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байна. Нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа. …
-
24 May
Тал дүүрэн малтай монголчууд нохойн хоол гэгддэг жижиглэнгээр өл залгуулж байна
Эдийн засгийн хямрал нүүрэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээрээ буурсан гэдгийг дээр дооргүй ярих болсоор удаж байна. Түүнийг дагаад хоногийн хоолоо болгох гэсэн иргэд аяга будаа, атга мах, ганц ширхэг төмсөөр оройны хоолыг залгуулдаг болсон. Хамгийн эмгэнэлтэй нь заримдаа аяга будаа, атга мах, ганц ширхэг төмс авах ч мөнгөгүй болсон хүмүүс хүүхдүүдээ өлсгөхгүйн …
-
24 May
Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдэд хийсэн “дүгнэлт”
БЗД нь 124.4 мянган га нутаг дэвсгэртэй 28 хороотой, 76126 өрх, 294908 гаруй хүн амтай. Тус дүүрэг нийслэлийн томоохон дүүргийн нэг бөгөөд зах худалдааны төвүүд олонтой, хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй дүүрэг юм. Тус дүүрэгт нэр дэвшигчдийг танилцуулж байна. БЗД-ийн нэр дэвшиж байгаа иргэдийг та бүхэндээ танилцуулж байна. 15-р тойрог, 13,14,26-р хороонд нэр дэвшигчид БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан АН-аас нэр …
-
24 May
Ахмадууд 10 хоног хөнгөлөлттэй үнээр сувилуулах эрхтэй
Ахмад настнуудын амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хоног болгож Засгийн газраас сунгалаа. Өнөөдрийн байдлаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харьяа амралт сувиллын газар 16-н аймагт ажиллаж байна. Түүнчлэн нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт сувилал 16 аймагт үйл ажиллагаа явуулж байна.
-
24 May
Чингисийн талбайд монгол цэргийн сүр жавхаа тоглолт Бямба гаригт болно
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Тус уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн …
-
24 May
Нийслэлээс хэрэгжүүлсэн бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2315 ажлын байр нэмэгджээ
“Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дамжуулан хэрэгжүүлэгч хадгаламж зээлийн хоршоодын нээлттэй өдөрлөг боллоо. Нийслэлийн ИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан сангийн тогтоолоор Нийслэлийн Хөдөлмөрийн газар …
-
24 May
Л.Эрдэнэчимэгийн хувийн бизнес “цэцэглэж” Сонгиночууд “ядарсан” он жилүүд
Лувсан овогтой Эрдэнэчимэг УИХ-д СХД-ийн иргэдийг төлөөлөн суусан хатагтай. Тэрээр өнгөрөгч жилүүдэд юу хийв гэдэг асуулт гарч ирнэ. СХД-ийн иргэд түүний хийсэн бүтээснийг үнэлэхдээ “их л харам” юм. Учир нь “гялтайх, гийх” нэг ч зүйл харагдахгүй байгаа болохоор тэр биз. Түүнийг “тамхины Эрдэнэчимэг” гэж хүмүүс ярилцдаг. Гэвч тамхины тухай хууль шигээ нэг л “дундуур” үнэлэгддэг нэгэн. Эцгийнхээ нэрийг “муу боловсруулагдсан” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл