Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 6 May

    Цахилгаан шугам тоноглолд энэ сард хийгдэх засварын хуваарь

    Нийслэлийн хэмжээнд тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу. Үргэлжлэлийг энд …

  • 6 May

    Маршал таун орчмын замыг амралтын өдрүүдэд шөнийн цагаар хаана

    Их Монгол  Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер гарден хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар,   хэсэгчлэн түр хааж зам барилгын  ажил хийх болсныг мэдэгдье. Тодруулбал дээрх хэсэгт 2016 оны 05 дугаар  сарын 07-ны 23 цагаас 05 дугаар сарын 08-ны 06:00  цагт, мөн 05 дугаар 08-ны 23:00 …

  • 6 May

    Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

      Нийслэлийн Засаг даргын А/263 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 05 сарын 08 хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ …

  • 6 May

    Зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй сурталчилгааны самбаруудыг буулгана

    НИТХ-ын хурлын 2013 оны 3/32 тогтоолоор “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Журам батлагдснаас хойш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хэмжээнд хяналтгүй нэмэгдсэн том, жижиг эмх цэгцгүй олон сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлагыг бий болгож, зарим хотын төвийн гудамжид сурталчилгааны самбар байршуулахыг хориглосон. Мөн сурталчилгааны самбарын төлөвлөлт, тавигдах шаардлагыг боловсруулах, зөвлөмж гаргах, хяналт …

  • 6 May

    Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд нэгдэн уриалга гаргалаа

    Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бид 2016 оны УИХ сонгуулийн өмнө та бүхэнд манай улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлууд, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа хуулиудыг батлан, хэрэгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгахыг зөвлөмж болгож байна. Тус зөвлөмж мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан эсэхэд бид дүн шинжилгээ хийж олон нийтэд мэдээлэх ба сонгуулийн дараа биелэлтэд хяналт тавин ажиллах …

  • 6 May

    Олон улсын номын баяр Улаанбаатар хотноо болно

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд  “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо.  “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном …

  • 6 May

    Нийслэлд бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягт олгож байна

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 44 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулах юм. Нийслэлийн хурлын сонгуульд бие даан дэвшиж буй 44 …

  • 6 May

    Нийслэлийн сонгуулийн хороонд Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд орох хүслээ нам, эвслүүд өглөө

     Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцууллаа. Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу нийслэлийн …

  • 6 May

    Мэргэжлийн хяналтынхан гахайн будааг үрийн будаа болгож шахаа хийжээ

    Хаврын тариалалт ид өрнөсөн энэ үеэр малд өгдөг тэжээлийн будааг хойд хөршөөс үрийн будаа болгон оруулаад ирчихэж. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд бүртгэлтэй “Нямбайгаль даваа” ХХК ОХУ-ын Алтайн хязгаараас “Алтайская жница” сортын зургаан вагон үрийн будаа импортолжээ. Гэтэл энэхүү будаа нь гуравдугаар зэрэглэлд хамаардаг тарьж огт болохгүй, гахай малд өгдөг будаа аж. Дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэрэндулам гаргасан …

  • 6 May

    Нийслэлд цэрэг татлага эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага тавдугаар сарын 08-н хүртэл үргэлжилнэ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэдийн бүрдүүлэх бичиг баримт: • Цэргийн үүрэгтний үнэмлэх • Цахим үнэмлэх • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр • Нийгмийн даатгалын дэвтэр • Хэрвээ оюутан …

  • 6 May

    Хандиваар амьдардаг Монгол

    Монголын өнөөгийн нийгэм хандив гэх гоёмсог нүүртэй болоод удаж байна.  Хандив цуглуулж асуудлаа шийдээгүй салбар, хандивт нэгдэж тусламж үзүүлээгүй хүн бараг үлдээгүй биз. Өвчин гарлаа, зуд боллоо, хавдар ихэслээ, хүүхдээ түллээ, эмнэлэг барьж, өргөтгөх гээд хэлэхгүй шалтаг, гарахгүй шалтгаан алга. Аргагүй дээ, төр засаг нь гуравхан сая хүн амаа аятайхан амьдруулж, асуудлыг нь шийдэж чадахгүй болохоор аргаа барсан хүмүүс түмэн …

  • 6 May

    ХХАА-н Сайд Р.Бурмаа салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

      Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилтын хүрээнд салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцахаар ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Лу.Болд нар Биокомбинат үйлдвэрт ажиллаж, мэргэжилтэн, ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Биокомбинат үйлдвэрийн захирал Б.Онолбаатар “Манай үйлдвэр жилд дунджаар 120 000-130 000 литр шингэн, 18-25 сая тун хатаасан бэлдмэл үйлдвэрлэж орон нутгийн …

  • 6 May

    Ерөнхийлөгч хориг тавих уу

    Хууль хяналтын байгууллагын эрх хэмжээнд ноцтой халдаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хуулийн төслийг УИХ тун удахгүй батлах гэж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал үйлдсэн гэмт хэргийнхээ мөрдөн шалгах ажиллагааг улстөрчид өөрсдөө хянах нөхцөл үүсэх юм. Хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг улс төрийн хараа, нөлөөнд оруулах сонирхолтой дээрх хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих уу …

  • 6 May

    Канадад бүтэн хот шатаж байна

    Канадын Альберт мужид дэгдсэн ойн түймэр  Форт-Макмюррей хотыг нөмрөн 1600 барилга байшинг шатаасны зэрэгцээ хотын нисэх буудлыг ч галдаж ашиглалтаас гаргажээ. Канадын эрх баригчид энэ мужид онц байдал зарлан Форт-Макмюррей хотын 88/ мянган хүнийг аюулгүй гадарт нүүлгэн шилжүүлээд байна. Гал сөнөөгчид түймрийг эхлээд тархахыг нь зогсоосон байсан ч өчигдрийн хүчтэй салхины улмаас дахиад баруун хойд зүгт тархаж улам ширүүсч одоо …

  • 6 May

    Оросууд баруун болон өмнөд цэргийн тойргуудын хүчээ нэмэгдүүлж эхлэлээ

    2016 оны 5 дугаар сарын 4-нд Москва хотод оросын цэргийн дээд удирдлагын хуралд оролцсон ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу “Батлан хамгаалах яам оросын хилийн ойр орчимд цэргийн хүчээ зузаатгаж буй НАТО-ийн хүчний үйлдэлд хариу болгон хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал энэ онд багтаж баруун цэргийн тойрогт  хоёр нэгж дивиз, өмнөд цэргийн тойрогт шинээр нэг дивизийг тус тус …