Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 3 May

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсролын үнэлгээ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн хичээлийн 3-р байрны 123 тоотод үргэлжилнэ. Утас: 99193328, 88930123 09.00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Замын цагдаагийн тасгаас хамтран зохион байгуулж байгаа “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн Монголын Хүүхдийн Ордонд эхэлнэ. Тус тэмцээнийг сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, …

  • 3 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу тавдугаар сарын 03-ны Мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10:30-16:00 цагт: 10-р хороо Баатархайрханы гудамж, Автобус-3, 87-р сургууль,  Ирээдүйн гарц, Гэгээрэл дацан, эдгээрийн ойр орчмоор 10:30-17:30 цагт: 10, 20, 232, 4, 7-р хороо Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм, 36, 37А, Б, 38А, Б, …

  • 2 May

    Shania Twain – Man! I Feel Like A Woman хэмээх сайхан дууг хүргье

    2003 онд гарч байсан энэхүү дууг хүргье.

  • 2 May

    С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын дээл Японы үндэсний музейд тавигджээ

            МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын улаан, цагаан хоёр өнгийн дээл Японы олон үндэстний музейд тавигдсан байна. Энэ талаар Г.Эрдэнэчимэг цахим хуудастаа “Хамаг Монгол”-ын хаалтын тоглолт. 2013 он. Бид хоёрын энэ хоёр дээлийг Японы олон үндэстэний музейгээс гуйсаар байгаад, 2014 онд аваад явсан. Их хайртай гоё дээлүүд минь, монгол хувцсаа төлөөлөөд үг хэлэхгүй ч нэгийг бодогдуулаад л байж байгаа байх даа” …

  • 2 May

    Эрх баригчид өөрсдийн хийсэн гэмт хэргийн мөрдөлтийг хяналтандаа байлгахыг санаархаж байна

    Чоно борооноор Хуулийг гууль болгогчид энэ төрд “шургалжээ”. Чоно борооноор гэгчээр өнгөрсөн долоо хоногт хүн болгон Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах уу, үгүй юу гэдгээр маргаж суух хооронд нэгэн хууль зөрчсөн хуулийн төслийг Их Хурлаар хэлэлцэж бараг л баталчихлаа. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг …

  • 2 May

    Байр суурь: Төрийн нууцад халдаж буй хуулийн төслийн эргэн тойронд

    Чоно борооноор гэдэгчлэн одоогийн эрх баригчид амралт, баяр наадам, эсвэл улс оронд өрнөж байгаа томоохон үйл явдлыг далимдуулан хамгийн чухал хууль тогтоомжуудыг өөрсдөдөө ашигтайгаар шийвэрлүүлдэг явдал дахин давтагдаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой чухал хуулийн …

  • 2 May

    Ухаалаг утас шиг харагддаг гар буу зохион бүтээжээ

    АНУ-ын Миннесотад төвтэй “Ideal Conceal” компанийнхан анхны бүтээгдэхээ танилцууллаа. Ухаалаг гар утас шиг харагдах хоёр амтай гар буу тун удахгүй хэрэглэгчдийнхээ гар дээр хүрнэ. Эвхсэн үедээ АйФон гар утас шиг харагдах хоёр амтай энэ зэвсэг нь 0.380 мм-ийн голчтой байна. Энгийн үедээ буюу ухаалаг гар утасны стандарт хэмжээнд байхдаа гох болон гал нээх хаалт нь түгжигддэг учир ямар ч аюулгүйн …

  • 2 May

    Обамагийн охин Харвардад суралцана

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиа Обама Харвардын их сургуульд элсэн орж, суралцахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн алба баталж “Малиа Обама ирэх оны есдүгээр сард сургуульдаа элсэн орох болно. Одоогоор ямар мэргэжлээр суралцах нь нууц байгаа. Тун удахгүй ямар ангид суралцах нь ил болох байх” хэмээн мэдээлжээ. Анх удаагаа Ерөнхийлөгчийн охин аавынхаа бүрэн эрх …

  • 2 May

    Б.Наранхүү дахин УИХ-д нэр дэвшихийн тулд Дундговийн АН-ыг самарч байна

      Мон ураны гэх тодотголтой Б.Наранхүү хэмээх энэ бийлэгжүү эр 2012 оны сонгуульд Дундговь аймагт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль тогтоох байгууллагад ажиллахдаа ганц ч хуулийн төсөл санаачлаагүйгээр үл барам чуулганы хуралдаандаа тоотой суусан гэдгээрээ олны дунд алдартай нэгэн юм. Мөн түүний тухайд Дундговь аймгийн иргэдийг төрд төлөөлөх хугацаандаа бөх, морь хоёрт харамгүй хөрөнгө …

  • 2 May

    Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ эхэллээ

    Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын байрны “Иргэний танхим”-д хүүхэд харах үйлчилгээний эрх олгох хүндэтгэлийн арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хамтран зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцов. “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 175 иргэнийг сургагч багшаар бэлтгэн 37 ажлын байранд 74 багш өнөөдөр үйл ажиллагаа …

  • 2 May

    “Оршуулгын газар бусдыг аваачиж зоддог Н.Мөнхдаш бол үнэхээр аймаар хүн”

    Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд намынхаа төв байранд суулт зарлаад 15 хонож байна. Тэд “З.Энхболдыг огцруулах ёстой. Учир нь Дархан-Уул аймгийн АН-ын удирдлагуудыг УИХ-ын дарга З.Энхболд хууль бусаар батламжилсан” хэмээн мэдэгдэж, намын дүрэм зөррчсөн даргыг огцруулах ёстой хэмээн эсэргүүцэж суулт зарлаад байгаа юм. Хэрэв ойрын үед намын удирдлагуудын зүгээс тэдний шаардлагад хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.Энэ …

  • 2 May

    Багш хүн оюутнуудын “мангас” биш, чиглүүлэгч байх ёстой

    Ахлах курсын оюутан байхаасаа доод курсынхандаа хичээл зааж эхэлсэн тэрээр сургуулийнхаа үнэ цэнэтэй боловсон хүчин, шилдэг залуу багш нарын нэг юм.  Хууль зүйн салбарт хүчин зүтгэхээр сэтгэл шулуудсан Шихихутуг Хууль зүйн сургуулийн багш Ц.Амарсанаагийн хөрөг ярилцлагыг уншигчиддаа сонирхуулъя Эхлээд таньд нэг сонин асуулт тавъя. Та яг одоо энд байна уу? Энд үү? Байлгүй яахав. Ярилцлага өгөхөд бэлэн байна уу гэсэн …

  • 2 May

    Товлолт вакцинуудыг Бямба гарагт хийж байна

    2016 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 хүртэлх насны хүүхдийг дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэх болсон талаар НЭМГ-аас мэдээллээ. Мөн товлолт дархлаажуулалтад хамрагдахаар ДЭМТ, ӨЭМТ-р үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт” хийх өдрийг долоо хоног бүрийн Бямба гарагт  болгон шилжүүлсэн байна.

  • 2 May

    Сурагчид Туул голд түүвэр цэвэрлэгээ хийлээ

      Нийслэлийн I сургуулийн Л.Мягмар-Очир багштай 10Д ангийн 32 сурагчид сайн дураар Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулсан байна. Энэхүү цэвэрлэгээний ажилд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ хамтран оролцож, ажлын багажаар хангасан бөгөөд цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллажээ. Эх сурвалж: MNB.mn

  • 2 May

    Дугуйн хулгайчыг үйлдэл дээр нь илрүүллээ

    Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2016 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 02 цагийн үед тодорхой эрхэлсэн ажилгүй 30-35 насны Д.Б нар нь тус дүүргийн 10 хороонд байршилтай авто дугуйн худалдааны грашийн хаалгыг эвдэн хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.