Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 28 January

    Хэн хаана дэвших вэ?

    2016 оны УИХ, Орон нутгийн сонгууль дөтөлж байна. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй нь гэсээр нэр дэвшигчдийг ч, намуудыг ч хүлээлтэд байлгаад эдүгээ бүх зүйл тодорхой болоод байна. Яригдаж байсанчлан жагсаалтад бичигдэгсэд бүсчилсэн хэлбэрээр өрсөлдөхөөргүй болж, нэг тойрогт үзэгсэд аймгаа урд, хойгуур нь хувааж аваад жижигсгэсэн тойрогт тулах биш, хуучнаараа, томсгосондоо нэг намын гишүүд ч хоорондоо өрсөлддөг сүүлийн хоёр …

  • 28 January

    Зорилтот бүлгийн 50 хүнд санхүүгийн дэмжлэг үзүүллээ

    Өршөөлийн хуулиар хорихоос суллагдсан, өөрөө өөртөө ажлын байр бий болгон, өөрийн гэсэн орлоготой болох боломж хайж бизнесийн төсөл ирүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламжийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардууллаа.   Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас 2015 оны наймдугаар сарын 11-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар улсын хэмжээнд 2000 гаруй иргэн …

  • 28 January

    Нийслэлд энэ онд концессоор 44 байршилд авто зам барина

    Нийслэлд 2016 онд концессоор 44 байршилддараах авто замыг барихаар төлөвлөж байна. Үүнд: № Концессын зүйлийн нэр   Концессын зүйлийн төрөл 1 СБД, Cалхитын амны 1.9км хатуу хучилттай авто зам барих-шилжүүлэх 2 СБД, Хуурай мухарын амны шинээр барих 2.0 км  авто зам барих-шилжүүлэх 3 ЧД, Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил барих-шилжүүлэх 4 СБД, Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт …

  • 28 January

    Урагт халдварладаг шинэ аюул

    Бразильд гарсан Зика вирусийн халдвар хөрш орнуудад хурдацтай тархаж байна. Өдгөө Бразильд 1.5 сая хүн Зика вирусын халдвар авсан байж магадгүй гэнэ. Зика вирусын халдвар Бразилийн зүүн хойд хэсгийн нутагт гарснаар өнгөрсөн аравдугаар сараас хойш  3893 жижиг толгойтой хүүхэд төрсөн байна. Зика вирус 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчдаар дамжин Бразильд ирсэн гэж …

  • 28 January

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы  2016 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, мөн томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/; Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн …

  • 28 January

    УИХ-ын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16 цагт “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай санал /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн 2016.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/; “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн …

  • 28 January

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. 2016 оны нэгдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, говийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 37-42 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын …

  • 27 January

    Монгол Улсын Арслан Э.Оюунболд нэвтрүүлэгт уригдлаа

    Монгол Улсын Арслан Э.Оюунболд ТВ-9 телевизийн цагаан сарын баярын тусгай дугаарт уригджээ. Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай сайн барилдаж 9 даван түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ. Заалны барилдаанд сайн барилдаж байгаа арсланг цагаан сарын барилдаанд сайн барилдах байх гэж хүсэн хүлээж байгаа …

  • 27 January

    Чихийн сэтлэн ээмгийг нь хулгайлжээ

    2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд СХД-ийн 4-р хороо оршин суух 63 настай эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байх үед нь үл таних 160 орчим см өндөртэй эрэгтэй хүн гэрт нь орж ирэн зодож чихэнд нь зүүсэн байсан хос ээмгийн чихийнээс нь сэт татан авч, “нокиа” брендийн цагаан өнгийн гар утас дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа. Хэргийг Сонгионхайрхан …

  • 27 January

    “Дархан их урлаг-II” төслийн нээлт ирэх гуравдугаар сард болно

    2016 онд Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Их ойг тохиолдуулан ард иргэдийнхээ оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран “Дархан их урлаг-II” төслийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Дарханчуудынхаа оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах …

  • 27 January

    “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болно

    “ТВ-10” телевизээс сар шинийн баярт зориулан зохион байгуулж буй “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт ирэх сарын 3-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Тоглолтод, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Батбаяр, Н.Чулуунхүү, Л.Болдбаатар, С.Вандан, Дуламсүрэн, Э.Бүрнээбаяр, Д.Галсантогтох, С.Ганзориг, У.Далантай, Ж.Уранчимэг, Ж.Алтанцэцэг, Ч.Бат-эрдэнэ, Ч.Амаржаргал нар болон МУСТА М.Бямбажав , Б.Болдбаатар, Л.Нарантуяа, Д.Намсрайноров, Б.Мөнхбаяр, П.Жимсээ, А.Мөнхбат, Д.Бурмаа, Б.Буянжаргал, Д.Амарсайхан, Ж.Солонго, Я.Гэрэлчулуун, …

  • 27 January

    Д.Баасанжав: Энэ онд хүүхэд хөгжлийн ордон барина

    Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжавтай ярилцлаа. –Хөгжлийн бодлогын хэлтэс энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар гэсэн агентлагтай хамтарч ажилладаг. Дархан-Уул аймгийн ИТХ-аар 2016 оны төсөвт …

  • 27 January

    “Ашигт малтмалын хайгуулын ажлын үр өгөөжийг сайжруулахад итгэмжлэгдсэн лабораторийн оролцоо” сэдэвт семинарт урьж байна

    Монгол Улсын Геологийн төв Лаборатори нь  “Итгэмжлэлээс Итгэлцэл” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 01-р сарын 26-наас эхлэн 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудад “Ашигт малтмалын хайгуулын ажлын үр өгөөжийг сайжруулахад Итгэмжлэгдсэн лабораторийн оролцоо” сэдэвт хурлыг зохион байгуулна. Хайгуулын компаниудын эзэд, захирал, ерөнхий геологич, геологичид та бүхнийг  энэхүү хуралд оролцохыг  урьж байна. Холбогдох утас:  7018-0101,  7018-2904,  9903-4746

  • 27 January

    Жүжигчин Г.Уранчимэг: Кино зохиол минь миний дэргэд байсан

    Хувьсал продакшн ээлжит шинэ уран бүтээлээ дэлгэцнээ гаргахаар ажиллаж байгаа. Уг бүтээлийн гол дүрд жүжигчин А.Ганчимэг тоглож байгаа бөгөөд тэрээр шинэ дүрээ гаргахын тулд гадаад төрхөндөө хувьсал хийж үсээ хусуулсан аж. Тэгвэл түүний тухай жүжигчин Г.Уранчимэг  …“Би энэ охиныг кино болгондoo нэг хэвийн ,хувцсаа сольж өмсөөд, хэдэн vг цээжилчихээд дvр бvтээлээ гэж ярьдаг…жvжигчний ажлыг амар хялбараар ойлгодог , хямдхан бас хэлбэрдсэн , жvжигчин гэх сэтэр зүүсэн …

  • 27 January

    Байнгын хороо татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.27. Лхагва гараг/ үдээс өмнө болж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ашиглагдах автомашин, техник хэрэгслийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газар нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн …