Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 14 March

    Улаанбаатар хот “Ай-Ти-Би Берлин”-д хоёр дахь удаагаа оролцлоо

    Дэлхийн 186 орны 10,000 гаруй байгууллага оролцдог “Ай-Ти-Би Берлин” үзэсгэлэн 50 дахь удаагаа болж өндөрлөлөө. Манай улс 1989 оноос эхлэн оролцсон бол Улаанбаатар хотыг бие даасан аялал жуулчлалын зорих газар болгон таниулах ажил 2 дахь жилдээ хийгдэж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК, 6 тур оператор компани, үндэсний …

  • 14 March

    БНХАУ өнгөрсөн онд 54 мянган төрийн албан хаагчдыг баривчилжээ

    Бээжин /NHK/. Өнгөрсөн жил 54000 гаруй төрийн албан хаагчийг авлигын хэргээр ял шийтгэсэн гэж БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар мэдэгдэв. Ингэснээр БНХАУ-д авлигын хэргээр ял шийтгүүлсэн төрийн албан хаагчийн тоо гурван жил дараалан 50000 давжээ. Ардын дээд прокурорын газрын тэргүүн Цао Зеньмин өчигдөр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд тайлангаа тавьжээ. Тэрбээр, өнгөрсөн жил 54000 мянга гаруй албан хаагчийг авлигын хэргээр баривчилсан гэж мэдэгджээ. …

  • 14 March

    Э.Цэрэн: С1 ТВ-ийн Гүйцэтгэх захирал Бен Моел танаа

    C1 Телевизийн гүйцэтгэх захирал Бен Моел танаа: Нээлттэй асуулга хүргүүлэх нь: Иргэн Э.Цэрэндолгор миний бие Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй Мүүний гаж урсгалын тухай анх шүгэл үлээж, Монгол Улсад маш далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, гүрэн дамжсан Харгис урсгалын сүлжээг илчилсэн билээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан иргэн Э.Цэрэндолгорын шүглийн араас сурвалжлага хийж “Цензургүй сурвалжлага -Монгол дахь …

  • 14 March

    Найруулагч, жүжигчин Л.Ариунболд: Би бүх жанарын дэлгэцийн бүтээлд хүчээ сорихыг хүсдэг

    Бүх  урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна. Бид энэ удаагийнхаа зочноор “Код”, “Бохир ертөнц””зүрхэнд дуссан нулимс” зэрэг кинонуудаар олны танил болсон найруулагч, жүжигчин Л.Ариунболдтой ярилцлаа. -Юуны өмнө цаг зав гарган бидэнтэй ярилцахаар болсонд баярлалаа? -Баярлалаа танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргье -Таны …

  • 14 March

    Орон гэргүй хүнд 100 доллар өгөөд араас нь дагахад…

    Хүн хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийн нотолгоо болсон нэгэн бичлэгийг бид та бүхэндээ хүргэж байна. Нэгэн залуу замын хажууд гуйлга гуйж зогссон хүнд 100 доллар өгөөд хүссэнээ аваарай гэжээ. Тэгээд нууцаар араас нь дагаж мөнгөө хэрхэн, юунд зарцуулахыг ажиглах юм. Энэ хүн залуугийн бодсон шиг архинд мөнгөө зарцуулахгүй. Тэрбээр өөрт нь их олон зүйл хэрэгтэй ч өөртэйгөө ижил …

  • 14 March

    СТА A.Ганчимэг: Эрэгтэй дүрдээ орох гээд олон жил ургуулсан үсээ тайруулсан

    Хувьсал продакшинаар овоглох болсон залуу жүжигчин СТА.А Ганчимэг олон сайхан дүр бүтээж үзэгч түмнийхээ сэтгэлийг татаж байгаа. Тэрээр жүжигчин, найруулагч гээд урлагт хийхгүй ажил байхгүй. Түүний хувьд шинэхэн уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” дэлгэцийн бүтээлийнхээ гол дүрийн эрэгтэй дүрд тоглох гэж олон жил ургуулаад байсан үсээ тайруулж зоригтой алхам хийсэн гэдгээ үзэгч олонд хэлж байна. Тэрээр анх эрэгтэй дүрийн …

  • 14 March

    Хүндиийн өргөлтийн УАШТ болов

    Энэ удаагийн тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчлан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “Рио-2016” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршлоо. Мөн Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн насанд хүрэгчид болон Бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдсан анхны тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын үе, үеийн шилдэг тамирчид оролцлоо. Тэр дундаа ахмадын дэлхийн …

  • 14 March

    “Монгол туургатан мисс”-д оролцогчид “Сүүн дусал аян”-ыг өрнүүлнэ

    “Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо болох юм. Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцоно. Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг эхлүүлэхээр зэхжээ. Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж. …

  • 14 March

    Мүүнтэй холбоотойгоор “Хууль зүйн яам”-наас ажлын хэсэг байгууллаа

    Сүүлийн үед үүсээд байгаа “Мүүн”-ий гаж урсгалтай холбоотойгоор Хууль зүйн яамнаас ажлын хэсэг байгуулжээ. Хууль зүйн сайдын эрх асуудал, түүний чиг үүргийн хүрээнд төрөөс сүм хийдтэй харилцах асуудлыг хариуцан ажилладаг билээ.  Үүний хүрээнд тус ажлын хэсэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд болон шашины байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжинд нийцүүлэн, үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар үнэлгээ …

  • 14 March

    Монгол туургатны шатрын аварга шалгаруулах өнөөдөр тэмцээн эхэлнэ

    Дэлхийн Монголчууд Глобал сангаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр Чингис зочид буудалд 15:00 цагт нээлтээ хийн эхлэх гэж байна. Монгол, Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид “Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдөнө.Наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй …

  • 14 March

    Өнөөдөр тог тасрах газрууд

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний Даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 11:30-12:00 цагт: 1, 2-р хороо Баянгол зочид буудал, 220 мянгат 25-27, 2Б, 1А, 5-р хорооллын 1А, 2, 3, 30, 31, 32, Говийн 46, Усны 6-9-р байр, Жигүүр гранд, Гацуурт, Алтай констракшн, …

  • 14 March

    “Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын захирамж гарч, анхны дугаар хэвлэгдсэний 25 жилийн ой болж байна

    1991 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн  18 тоот захирамжаар “Төрийн мэдээлэл”  сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсээс эрхлэн сар тутам гаргаж байхаар захирамжилжээ. Мөн сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10000 ширхэг хэвлүүлж, түүнийг мэдээлэх зорилгоор 5000-ыг нь Ардын Их Хурлын депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж, …

  • 14 March

    Монгол улсад хэрэглэгчийн хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойг анх удаа тэмдэглэж байна

    1992 онд Монгол улсын Засгийн газар Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжиж “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар 2003 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдсан юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг өмнө нь Засгийн газрын тухай Хэрэглэгчийн эрхийг хамгаалах …

  • 14 March

    Хүн амын орлогын албан татварын илүү төлөлтийг энэ сард буцаан олгоно

     Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75 396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн  бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм байна. Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр …

  • 14 March

    Антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсооцгооё

    Дэлхийн Хэрэглэгчийн Өдрийг тохиолдуулан энэ жилийг Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэлхийн сүлжээ ресторануудад хандан антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсоох уриалгыг гаргаж байна. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа томоохон аюулын нэг нь антибиотикийн дасал юм. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа антибиотикийн тал орчим хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа фермерийн мал, амьтаныг эмчлэх бус, өвчнөөс урьдчилан …