Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 19 October

    Үр тарианы хураалт 75.8 хувьтай байна

    Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, …

  • 19 October

    C вирусийн эмийг 22 эмийн сангаар худалдаална

    Гурван сая хүнтэй Монгол Улсад 400-аад мянган хүн элэгний А, В, С, Д вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ. Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг. Эхээс урагт халдварлах магадлалтай. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсгэдэг тул Эрүүл мэндийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С …

  • 19 October

    Галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа

    Галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед ГАЛЗУУГИЙН ВИРҮС  нь хүний биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм. Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах шаардлагатайг Зоонозын өвчин …

  • 19 October

    Ачааны машин мөргөлдөж, жолооч нь нас баржээ

    Сураггүй болсон: Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн Баянхошуу гэдэг газар малчин У-ийн гэрээс М /31 настай, эрэгтэй/2015.10.18-ны өдрийн 01:00 цагийн үед гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн  07:20 цагт  хүлээн авч тус сумын багийн Засаг дарга Я-ээр ахлуулсан орон нутгийн 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Түймэртийн-Овоо” /сумаас хойш 1 км-т/ гэдэг газраас мөн …

  • 19 October

    Их цэвэрлэгээнд 180 гаруй алба хаагч хамрагдлаа

    Намрын бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын хариуцан цэвэрлэх гудамж, талбайн хуваарь, цэвэрлэгээний ажлын удирдамжийн дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын 180 гаруй алба хаагч 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 100 айлын гүүрнээс хойш 500 метр Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэлээ.

  • 19 October

    Чингэлтэй дүүрэгт “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн боллоо

    Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2015” тэмцээн нь 2015 оны аравдугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах …

  • 19 October

    Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам баталлаа

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн ослын тоо буурсан гэж холбогдох газруудаас мэдээлж байгаа төдийгүй энэхүү төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ …

  • 19 October

    УИХ-ын дарга эрдэм шинжилгээний хуралд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015.10.17-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал асуулга явуулсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Улсын Их Хурлын дарга З.Энхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой шийдвэр …

  • 19 October

    Ц.Элбэгдорж: Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй

    2015 оны 10 сарын 17-нд Төрийн ордонд “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II зөвлөгөөн болсон. Зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулсан юм. Илгээлтийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд уншиж сонсгов. Ерөнхийлөгчийн илгээлтэд: “Манай орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн ахмад үеийнхэн, азай буурлуудын маань төлөөлөл, хүндэт зочид Та бүхний түмэн амгаланг айлтгая. Бид, төр засгаас хийж хэрэгжүүлэх ажил, …

  • 19 October

    Хоёр цэцэрлэг, гурван сургуулийн байрыг актлав

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 16-нд болж болж,  хуралдаанаар  Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг актлаж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр дунд сургууль, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах …

  • 19 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх цуврал хичээл “The Corporate” зочид буудалд (“Скайтел” төвийн дэргэд байрлах) эхэлнэ. 11.00 цагт: “Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний …

  • 18 October

    Энэ оныг дуустал нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломж олгожээ

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Эрх чөлөөний талбайд ТЕГ, НДЕГ, УБЕГ, Гаалийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна.   Энэ үеэр нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байгаа аж. Тодруулбал, 2015 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр …

  • 17 October

    600 гаруй ахмадын төлөөлөл Төрийн ордонд чууллаа

    Монгол Улсын нийт хүн амын 10 шахам хувийг эзэлдэг ахмадуудын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд чуулж байна. ХАХНХЯ-наас зохион байгуулж буй “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний хоёрдугаар зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна. Анхдугаар зөвлөгөөнийг 2013 онд Дархан хотноо зохион байгуулж байсан бол энэ удаад хоёрдугаар зөвлөгөөнийг Хөдөлмөрийн яам, ЭМСЯ, нийслэлийн ЗДТГ, Төрийн банктай хамтран …

  • 17 October

    Өнөөдөр 40 сая хүн амиа алдана

    Их Британийн цөмийн эрдэмтэн, Лондоны их сургуулийн физикч Мехрана Кеше маргааш буюу  аравдугаар сарын 17-нд аймшигт газар хөдлөлт болж, хамгийн багадаа 40 сая хүн амиа алдана гэж мэдэгджээ. Тэрбээр өчигдөр хэлэхдээ “Маргааш хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулах болно. Газар хөдлөлтийн уршгаар Умар, Өмнөд Америк салж, Карибын тэнгисийн орнуудад цунами үүсч, бүхэлдээ сүйдэх болно. Мөн Хятад, Япон болон Ази, Америкийн орнууд …

  • 17 October

    Прокурорууд Тайваний Хууль эрх зүйн сургалтын институтэд суралцлаа

    Тайвань улсын Хууль эрх зүйн яамны харъяа Шүүхийн сургалтын төвөөс зохион байгуулдаг Монгол улсын прокуроруудын 12 дахь удаагийн сургалт Тайвань улсад 2015 оны 08-р сарын 30-наас 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд боллоо. Сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурор газар, Дүүргийн прокурорын газар, Аймгийн  прокурорын газруудаас нийт 20 прокурор хамрагдаж хөтөлбөрийн дагуу  “Хууль зүйн албан хаагчийн гэмт …