Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 25 January

    Өнөөдөр болох үйл явдал

    08.30 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Зөвлөлгөөнөөр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулж, нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгнө. Утас: 99666553 09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах “Ослын үеийн удирдлагын систем” сэдэвт сургалт ОБЕГ-т эхэлнэ. Нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа …

  • 24 January

    Төв замын хөдөлгөөнийг түр хаана

    Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Ерөнхий сайд Виктор Орбаны онгоц өнөөдөр /01.24/ орой 22.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана. Улмаар айлчлал энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Унгар улсын Ерөнхий сайдын …

  • 24 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний  эрч бага зэрэг суларна. 2016 оны нэгдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, …

  • 23 January

    Топ модел Э.Одгэрэл загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулж авч байна

    “Мөнхийн залуу” гэгддэг топ модель Э.Одгэрэл загварын агентлаг нээхээр болсон байна. Тэрбээр ирэх гуравдугаар сард загварын агентлаг нээхээр тун завгүй байгаа аж. Одоогоор загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулж авч байгаа аж. Түүний агентлаг охидод зөвхөн тайзны алхаа гишгээнээс гадна гоо зүйн хичээл, биеэ зөв боловсон авч явах урлагийн тухай цогц хичээл заах юм байна. Топ модель маань ур чадварын хичээлээ …

  • 23 January

    Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлттэй иргэдийг бүртгэж байна

    Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй, бүртгүүлсэн иргэдэд нэгдсэн ойлголт өгөх зорилгоор мэдээлэл хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Нийгэм хөгжлийн хэлтсээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлттэй 112 иргэдэд мэдээллийн сургалт зохион байгууллаа. Үүнд: Хүүхэд хамгаалах тухай хууль Хүүхэд …

  • 23 January

    Сонгуулийн тухай хууль нийтлэгдлээ

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны дэх дугаарт Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан бусад хуулийг нийтлэгджээ. Энэ хуулиар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.Сонгуулийн үндсэн зарчим нь • сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох …

  • 23 January

    Зүрхний өвчинг анагаах “дарс” бэлтгэх жор

    Би тэтгэвэрт гараад амьсгаадаж ханиалгах өвчинөөр шаналж байлаа. Дэлгүүрт хүрэх гэж эрэгт хаягдсан загас шиг амьсгаадаж мөлхөх шахдаг байв. Судас хатуурсан нь энэ өвчиний шалтгаан гэж оношилсон. Харин би санамсаргүй эмээгийн үлдээсэн хуучин номыг олж уншаад анагаах аргаа олсон. Кагор \улаан дарс\ худалдаж аваад нэг аяга дарсан дээр тарван хумс нухсан сармис бага зэрэг давс нэмж сайтар хутгаад бүгдийг уулаа. …

  • 23 January

    Хэвлий дэх ангир үр тань юу хийж байгааг мэдмээр байна уу

    Эхний сар Ээжээ, та намайг тээж байгаагаа дөнгөж олж мэдсэн энэ сард таны сэтгэлийн хөдлөлийг бараг л би мэдэрч байна. Би өөрөө өчүүхэн жаахан болохоор ЭХО-гоор харахад бид бие биеэ олж харж чадахгүй ч надад хайртай гэдгийг чинь би мэдэж байгаа. Дараачийн сард намайг илүү том, эрүүл саруул олж харахын тулд та эрүүл, зөв, сайн хооллох хэрэгтэй. Нэг сарын дараа …

  • 23 January

    Ирэх бямба гаригт тэгш, сондгойгоор ангилна

    Энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш сондгой дугаараар хязгаарлахгүй. Энэ зохицуулалт ирэх долоо хоногийн бямба, ням гариг буюу энэ сарын 30, 31, мөн хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд үйлчилнэ. Тодруулбал, энэ сарын 30, ирэх сарын 6-ны бямба гаригуудад улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн …

  • 23 January

    Шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарлаа

    Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ 3-4 дахин унаад байгаа ч шатахууны жижиглэнгийн үнэ буурахгүй байгаад иргэд бухимдалтай байсан. Тэгвэл өнөөдрөөс зарим ШТС-д АИ 92 шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарчээ. Баррель нефтийн ханш нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 26.76 ам доллар байлаа. Дэлхийн зах зээл дээрх үнээс үл хамаарч Монголд бензин шатахууны тал дээр үнэ тогтворжуулах бодлого барьж ирсэн нь иргэдэд …

  • 23 January

    Цасанд боогдсон машин их байна

    Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд 50 гаруй автомашин цасанд боогджээ. Тодруулбал, тус чиглэлийн замд хүчтэй цасан шуургатай байгаа бөгөөд “Төв АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан Ногоон довын давааны 84 км орчим авто зам цасанд хаагдаад байгаа аж. Одоогоор “Төв АЗЗА” ТӨХК болон аймгийн Онцгой байдлын газар хөдөлгөөнийг хязгаарлахаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган шуурхай ажиллаж байгаа гэнэ.

  • 23 January

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна. 2016 оны нэгдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Халх голын хөндий, Завхан голын эхээр 27-32 хэм, …

  • 22 January

    УИХ-ын гишүүд мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар өнөөдөр /2016.01.22/ Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй “Эксперт” мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов. Нээлтийн арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин энэхүү төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, нийслэлийн хэмжээнд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Баянзүрх дүүрэгт нээгдэж байгаагаараа онцлогтой гэдгийг тэмдэглэн хэллээ. “Эксперт” …

  • 22 January

    С.Оюун: “Шударга ёс” эсвлийн бүлэгтэй нэгдэхгүй

    Нэгдүгээр сарын 19-ний өдөр МАХН-МҮАН-ын “Шуарга ёс” эвслийн бүлгээс ИЗНН-д албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт тулгамдсан асуудлыг ард түмний талд ашигтайгаар шийдвэрлэхийн тулд ИЗНН-тай хамтран ажиллахыг санал болгожээ. Мөн ИЗНН-аас УИХ-д сууж буй гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд сууж болохын сацуу санал бодлоо илэрхийлэх эрхийг нь өгч буй төдийгүй цаашдаа нэгдэж ажиллах боломжтойг ч дурдсан байна. Харин …

  • 22 January

    Женнифер Лопез ээлжит тоглолтоороо бут авав

    Женнифер Лопез энэ долоон хоногийн  лхагва гаригт ” Лас-Вегас”-д  анхны тоглолтоо хийсэн байна. Тоглолт Вегасыг бут авч хамгийн хүчирхэг тоглолт болжээ. Ne-Yo, Pitbull болон Тонн Planet  нар тоглолтын  гэнэтийн зочид байжээ. Мөн дээрээс нь  Justin Bieber, Райн Сикрест, Дерек Хью, Rosie Huntington-Whiteley  нар оролцсон байна. Алдарт дуучин Женнифер Лопез фенүүддээ гэнэтийн бэлэг барьж чадажээ.