Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 23 September

    Дубай хотын ханхүү таалал төгслөө

    Дубай хотын ханхүү, өдгөө 34 настай байсан Рашид Бин Мохаммед Бин Аль Мактоум зүрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Яаралтай дуудлага хүлээн авсан эмч нарыг ирэхэд түүний зүрх аль хэдийнэ зогссон байсан аж. Дубай хотын удирдлага болон ард иргэд гашуудан харамсаж, хот даяар гашуудал зарласан талаар эх сурвалжууд мэдээллээ. Арабын Нэгдсэн Эмират улсын цагдаагийн газраас түүний үхэлд гадны ямар нэгэн нөлөө …

  • 23 September

    Эзэнгүй зам тээврийн хэргийг илрүүллээ

    Сүхбаатар дүүргийн 18-р хороо Дамбадаржаагийн гудамж, “Сайхан ирээдүй” ХХК-ны зүүн замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь Явган зорчигч 43 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан. Уг хэгийг илрүүлэх зорилгоор УБХЦГ-ын 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаны дүн Rush маркийн …

  • 23 September

    Хүүхдүүдийн хоолны зардлыг эцэг, эхчүүд өөрсдөө даана

    -Хүүхдүүдийн хоолны зардлыг эцэг эхчүүд өөрсдөө даана- Манай улсад сургууль, цэцэрлэгийн байрны хүрэлцээ муугаас болж бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Үүнээс үүдэн эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр жил бүрийн намарт цэцэрлэгийн гадаа хонодог жишиг тогтсон. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх хуулийг санаачилж, батлуулсан билээ. Хүүхэд харах үйлчилгээний төв нь хүүхдийн сурах орчинг бүрдүүлж, …

  • 23 September

    Дэлхийн хошой аварга, дэд хурандаа С.Батцэцэг: Ногоон мөрдөст ахан дүүсдээ баярлалаа гэж хэлье

    Энэ жилийн насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо хэдхэн хоногийн өмнө болж өнгөрөв. Америкийн нэгдсэн улсын дэвжээн дээр хагас минутын хугацаанд монгол охин өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медалийн эзэн болсноор дэлхийн хошой аварга хэмээн өргөмжлүүлэх болж монгол цустай хүн бүхнийг сэтгэлийг огшоож нулимсыг нь мэлмэрүүлсэн юм. Тийм ээ, Соронзонболдын Батцэцэг хэмээх 25-хан настай энэ …

  • 23 September

    Шагналын хуртай хилчдийн баяр

    Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жил, хилчдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гарган ажиллаж буй алба хаагчдыг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж, урамшууллаа. ХХБ-ын “Онц хилчин” тэмдгээр Хил хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Дашдэндэв, “Жуух бичиг”-ээр Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Л.Баянмөнх, Төв архивын мэргэжилтэн ахмад Х.Жаргалмаа нарын долоон хүнийг шагнасан бол Хил хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа А.Сүхбаяр, …

  • 23 September

    Ц.Оюунбаатар: Хөрөнгө зарахгүй хийх ажил бол сахилга, хариуцлагыг дээшлүүлэх асуудал юм

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн эрхлэх асуудлын агентлагуудтай танилцах ажлаа ОБЕГ-аас өнөөдөр эхлэв. Монгол Улсын Шадар сайдыг  ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа. ОБЕГ-тай танилцах хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Гамшиг судлалын хүрээлэнгийн ажил болон шинээр баригдаж буй гамшгийн үеийн удирдлагын  барилгын …

  • 23 September

    “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа болно

    Нийслэлийн Соёл урлагийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд үзэсгэлэнг 09 сарын 25-30-ны өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхим, дээд зэргийн зочид буудлуудад гаргах, …

  • 23 September

    Хууль бусаар ашигт малтмал олборлох явдал гарсаар байна

    Мэргэжлийн хяналтийн байгууллагын ээлжит цахим хурлаар нийслэл, орон нутагт хийгдэж буй  хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлүүд цөөнгүй гарч байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол сумдад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг шалгаж, 7 нөхөрлөл, иргэдийн …

  • 22 September

    ХУД-ийн хороодод явуулын нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна

    Хан-Уул дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн арга хэмжээг угтан тус дүүргийн 1-16 дугаар хороодод “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 22-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү ажил нь төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл …

  • 22 September

    Сөүл хотын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

    Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж буй Сөүл хотын дарга  Пак Вонсүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар-Сөүл хотын хооронд эгч дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн мэндийг Сөүл хотын даргад дэвшүүлж, МУИС-ийн хүндэт доктор болсонд нь баяр хүргэлээ. Тэрбээр цаашид “Хоёр хотын харилцааг бодит үр дүн авчрах …

  • 22 September

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.09.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагаар тойрогтоо ажиллаж байх хугацаандаа Улсын Их Хурлаас батлагдан гарсан хууль, тогтоол, бусад шийдвэрийн талаар иргэдэд танилцуулга хийж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаагаа тэрээр хэвлэлийн хурлын эхэнд танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, иргэдээс олон санал, санаачилга, өргөдөл, гомдол …

  • 22 September

    Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ажиллав

    Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд өнөөдөр /2015.09.22/ ажиллав. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай Хүүхэд харах үйлчилгээний загвар төв нь 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж Хүүхэд …

  • 22 September

    Улаанбаатар- Сөүл хотууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргалаа

    Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вонсүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо албан ёсны  айлчлал хийж байна. Өнөөдөр Улаанбаатар-Сөүл хотын туршлага хуваалцах чуулга уулзалт болж талууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргаж, хоёр хотын агентлагууд, мэргэжилтнүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал нийслэлийн Засаг даргын Хот …

  • 22 September

    “Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найргийн наадмын түрүүг Л.Ганзул авлаа

    Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотоос тав орчим километрийн зайд Богд хан уулын Тайны аманд байрлах Мөнхтэнгэр-2 жуулчны баазад “Алунгоо хатан ижий эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадам болж өндөрлөлөө. Хөвсгөл аймгийн театрын бүжигчдийн дэглэсэн “Алунгоо хатан эх” бүжгээр өндөр үүдээ өргөсөн наадмыг Д.Цоодол гуай мялаалгын шүлгээрээ эхлүүлж 16 яруу найрагч хоёр үе шаттайгаар өрсөлдсөнөөс яруу найрагч Л.Ганзул тэргүүн байр, цом …

  • 22 September

    “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлт боллоо

    Хубилай Сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Тайванийн Үндэсний хааны ордон музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Тайванийн “Хааны ордон” музейн газрын захирал Сюй Сяодо нар …