Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 13 November

    “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөллөө

    Өнөөдөр 12:30 минутын үед “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаасантай холбогдуулан Уул уурхай сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Таван Толгой ХК-ийн компанийн ажилтан, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо” хэмээгээд “Энэ хэрэгтэй холбогдууулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох …

  • 13 November

    Ерөнхий сайд “Эрдэнэс Таван Толгой”-н удирдлагуудыг дуудав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасантай холбогдуулан тус компанийн удирдлагуудыг нэн даруй ирж уулзахыг үүрэгдсэн ч “байцаалт өгөхөөсөө өмнө уулзаж үгээ нийлүүлдэг хүнд гарууд” шиг “Эрдэнэс Таван Толгой”-н удирдлагууд дотроо хуралдаж эхэлжээ. Тэд Ерөнхий сайдыг дуудсантай холбогдуулан ийнхүү хуралдаж, эхний ээлжинд асуудлаа дотроо ярилцах нь зүйтэй хэмээн үзжээ.  Түүнчлэн …

  • 13 November

    Ч.Энхбат: Эрх баригчдад сонгуулийн дараа галав юүлсэн ч хамаагүй бололтой

    УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй ирэх оны төсвийн төслийн хүрээнд ярилцсан юм. -Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл нэлээд өөрчлөгдөж задарч байна. Иймээс Засгийн газарт төсвийг нь буцааж, дахин оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд байсан ч цаг хугацааны хувьд амжихгүй гэх шалтгаанаар шууд хэлэлцэж батлахаар шийдлээ. Эдийн засагч …

  • 13 November

    “Монгол бахархлын өдөр” “Монгол гутамшгийн өдөр”-өөр солигдлоо

    Өчигдөрхөн л “Монгол бахархлын өдөр” буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг сүр дуулиантайхан тэмдэглэж, басхүү төрийн түшээд нь жирийн иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хийсэн, бүтээсэн ажлаа өөр хоорондоо хуучлан ярьж бахархсансан. Тэгвэл ганцхан өдрийн дараа Монгол Улс, Монголын ард түмэн томчуудын хий хоосон бахархлын дор хэрхэн туйлдаж буйг гэрчлэх өөрийгөө шатаасан хэрэг өнөөдөр  гарлаа. Тодруулбал, төрийн ордноос зүүн тийш ганцхан …

  • 13 November

    Дулааны аргаар боловсруулсан мах нийлүүлэх компаниуд гэрчилгээгээ авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.11.09-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар урд хөршид мах, махан бүтээгдэхүүн гаргах үед хяналт шалгалт хийж олгох мал …

  • 13 November

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ·  “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай …

  • 13 November

    “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд П.Бүрэнтөгс түрүүлжээ

      Өчигдөр Чингис хаан Тэмүүжингийн мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” тохиосон. Энэ өдөрт зориулсан чансаа өндөртэй хүчит 128 бөхийн барилдаан болсон юм. Барилдааны өмнө бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргасан бөгөөд уг чансааг шинэхэн арслан Э.Оюунболд тэргүүлсэн юм. Харин өчигдрийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Д.Батболд, Ц.Содномдорж, улсын начин Э.Энхбат, Л.Цэрэнтогтох …

  • 13 November

    Т.Баясгалан: ”Houston-ээс илүү нэр хүндтэйгээр үхнэ”

    Оюутан цагтаа автобусны мөнгөгүй хэмээн хаа нэг алхаж явсан дуучин Т.Баясгалан оюутны ширээнээс холдож овоо хэдэн дуутай болмогцоо “Би монголын хамгийн баян эмэгтэй дуучин болно” хэмээн ам гарсан гэдэг. Ашдын бэлгээс  амны бэлгэ гэгчээр үнэхээр ч нэгэн цаг үед С.Жавхлан, Т.Баясгалангүй юм байхаа больж, моданд орсон билээ. Сумоч, УИХ-ын гишүүн Д.Батбаяртай сууснаар түүний “хамгийн баян” гэх мөрөөдөл нь биелсэн гэхэд …

  • 13 November

    Монголын зэвсэгт хүчин дэлхийд 85-т бичигдэв

    “Global Firepower” хэмээх дэлхий нийтийн зэвсэгт хүчний судалгааны байгууллагаас энэ оны дэлхийн улсуудын зэвсэгт хүчний чансааг тогтоосон жагсаалтаа гаргажээ. 126 орныг хамруулсан энэхүү жагсаалтад Монгол Улс 85-т бичигджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зэвсэг хүчний хүчин чадал 126 орноос 85-т эрэмбэлэгдэж байна. Харин тивээр нь авч үзвэл Монгол Улс Азид 29 дүгээр байранд оржээ. Тэгвэл манай хоёр хөрш ОХУ, Хятад Улс …

  • 13 November

    Интернэтэд худал мэдээ, цуурхал тараавал 7 жил шоронд хорино

    Хятад улсад 11-р сарын 1-нээс шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Интернэтэд худал мэдээ нийтэлсэн, цуурхал тараасан тохиолдолд одоо Хятадад шоронд 7 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болжээ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн XVI их хурал 8-р сарын 29-нд хуралдаад улсынхаа Эрүүгийн хуульд 9 дэх залруулгаа хийсэн билээ. Байгалийн гамшиг, цагдаагийн талаар интернэтэд цуурхал, хов жив тараадаг хүмүүсийг 3 жил хүртэл өргөст …

  • 12 November

    О.Гүндэгмаа Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ

    Дөрвөн жилд нэг удаа зохиогддог, буудлагын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн Кувет улсад амжилттай үргэлжилж байна. Энэхүү тэмцээнээс гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд багийн хүрэл медаль, 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

  • 12 November

    Хөвсгөл, Хөвсгөл, Дорноговьд газар хөдөлжээ

    Хөвсгөл аймагт өнөөдөр газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур сумын төвөөс баруун зүгт 76 км-ийн зайтай газар өнөө өглөөний 07.34 цагийн үед 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ. Мөн өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд газар хөдөлсөн байна. Тус сумын төвөөс баруун хойд зүгт 19 км-ын зайд өчигдөр …

  • 12 November

    Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийгээд эх орондоо ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Тэрбээр өнөө үдэш 21.30 минутаас эх орондоо ирэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцааны найрсаг уур амьсгалыг бататгах, хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүллээ гэж Хятадын хэвлэлүүд …

  • 11 November

    “Google maps”-ийгс интернэтийн сүлжээгүй газар ч ашиглаж болно

    “Google map” программыг зөвхөн интернэт бүхий орчинд ашиглах боломжтой байсан бол одоо энэ бүхэн өөрчлөгдөж татаж авсан хэсэг дээрээ замын чиглэл заалгаж, замын уртыг тооцох гэх мэт зам заагч GPS-ийн үйлдлийг хийх боломжтой болж байгаа юм байна.  “Google Maps” энэ сайжруулалтынхаа талаар өчигдөр олон нийтэд мэдээлсэн бөгөөд сайжруулалтанд газрын зураг татах функц болоод замын чиглэл заах, тооцох функцүүд, мөн автоматаар …