Улирлын томуугийн эсрэг вакциныг өнгөрсөн сараас эхлэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийж эхэлсэн бөгөөд ханиад томуу их байгаагаас үүдэн хувийн хэвшлийн зарим эмнэлэгүүдэд хийж байна. Энэ жил аймгууд, дүүргүүд, албан байгууллагын захиалгад үндэслэн нийт 45000 хүн тун томуугийн вакцин хүлээн авч хуваарилан хүргүүлж байна. Үүнд 21 аймгийн Эрүүл мэндийн газарт-16000 хүн тун, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд 5000 хүн …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
17 November
Хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар ярилцлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Германы GIZ Nexus төсөлтэй хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газруудыг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулаа. Сургалтаар хотын Nexus хөгжлийн чиг хандлага буюу төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хүн амын өсөлт, хотжилт, өсөж …
-
17 November
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Франц улсад айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхэээр өнөөдөр орой мордлоо. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана. Энэхүү айлчлал нь …
-
17 November
Өнөөдөр болох үйл явдал
09.00 цагт: “Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлэг Барилгын политехник коллежийн байранд болно. Утас: 99038496 “Олон улсын терроризм ба Аюулгүй байдал” сэдэвт Эрдэм шинжилгээ бага хурал Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. БХИС, Терроризмтэй тэмцэх холбоо хамтран зохион байгуулах энэ хурлаар сонирхолтой илтгэлүүд тавигдана. Утас: 95938278 10.00 цагт: “Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” сэдэвт уулзалт …
-
16 November
МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудав
Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига хээль хахууль авсан хэргээр АТГ-аас баривчлан хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрээр энэ явдалтай холбогдуулан огцрох хүсэлтээ өгсөн тул Эрүүл Мэнд, Спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байгаа юм. Тэгвэл тус яамны шинэ сайдыг томилох асуудлаар өнөөдөр Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдэгдэл хийлээ.Эрүүл мэндийн салбар нь улс орны нэн …
-
16 November
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францыг зорьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнгөрөгч бямба гаригт явах байсан ч тус улсад болсон зэвсэгт халдлагын улмаас түүний айлчлал түр хойшлоод байсан юм. Тэрээр Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон байна. Албан ёсны айлчлал арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гаригт эхлэх бөгөөд айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийх юм …
-
16 November
Д.Булганыг баривчилсан асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулсан асуудлаар ЦЕГ-аас 14.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Өнгөрсөн амралтын өдөр Д.Булганыг цагдаагийн байгууллага саатуулсан гэх мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Булганыг саатуулсан нь үнэн. Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа” гэв. Харин түүнийг ямар хэрэгт буруутган ийнхүү цагдан хорих болсон үндэслэлээ хуулийн байгууллагынхан ихэд нууцалж байна. Мөн Д.Булгантай хамт …
-
16 November
Францын онгоцууд Сирийг хайр найргүй бөмбөгдөж байна
Парис хотод цуврал халдлага болж олон хүний амь эрсэдсэн билээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улс орон даяар онц байдал зарлаж, газар болон агаарын хилээ хаагаад байгаа. Исламын улс бүлэглэл халдлагыг зохион байгуулсан нь тодорхой болмогц Франсуа Олланд мэдэгдэл хийж алан хядагчдын эсрэг өршөөлгүй тэмцэж, амиа алдагсдынхаа өшөөг авах болно гэдгийг зарласан. Ингээд Францын засгийн газар шуурхай хуралдаж улмаар Сири дэх Исламын …
-
16 November
Судлаачийн үг: “Оройтож” ойлгосон санаа
2012 оны 7 дугаар сарын 7 буюу шинээр сонгогдсон УИХ нээлтийн чуулганы анхны өдөр. Бүгдээрээ баяр хөөр болж шинэ засаг төрөө бүрдүүлж буй энэ үед УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянга “Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! Хамтарсан засгийн гунигт түүхийг эцэслэж Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая! гэж УИХ-ыг уриалан дуудсан ихээхэн гүн утгатай, ирээдүйг харсан, алсын үр дагавартай үг хэлж билээ. УИХ-ын …
-
16 November
“ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР” боллоо
2015 оны 11 дүгээр сарын 15-нд “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР”-ийг Чингисийн талбайд зохион байгууллаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас авто замын ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын байнгын дэмжлэгтэйгээр зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тогтоох асуудлыг 2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцсэнээр, НҮБ-ын 2005 оны …
-
16 November
“Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа болно
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд …
-
16 November
Дорнод, Сүхбаатар аймгийн театруудын нэгдсэн тоглолт болно
11 сарын 29-нд Улаанбаатар хотод Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театр, Сүхбаатар аймгийн “Жаахан шаарга” театруудын нэгдсэн тоглолт болно. Тодруулбал, Дорнод аймгийн Алтан гадас одонт “Хөгжимт жүжгийн театр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театруудын нэгдсэн “Нарны орон” тоглолт 11-р сарын 26, 27-нд Дорнод аймагт, 11 сарын 29-нд Улаанбаатар хотод, 12 сарын 1-нд Сүхбаатар аймагт тус тус тоглогдох гэж байгаа билээ. Энэхүү тоглолтонд …
-
16 November
Х.Баясгалан: Манай сонгуулийн зохион байгуулалтын туршлагыг амжилттай нэвтрүүлж байна
СЕХ-ны төлөөлөгчид Мьянмар Улсын парламентын сонгуулийг ажиглаад ирсэн байна. СЕХ-ны ажилтан Х.Баясгалан ажиглалтаас төрсөн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. – Сүүлийн 25 жилийн хугацаанд анхны ардчилсан сонгуулиа явуулж байгаа гэдэг утгаараа Мьянмарын талаас ч дэлхий нийтийн зүгээс ч үүнд их анхаарал хандуулжээ. Гадаадын сонгуулийн олон байгууллага болон олон улсын байгууллагуудаас 10 мянга гаруй ажиглагчид Мьянмарын сонгуулийг ажиглав. Тухайлбал, Ази, Европын орнуудын сонгуулийн …
-
16 November
Архины хордлогоор жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна
Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10000 хүн амд 2.09 байжээ. Харин 2013 онд 12.21 болж 5.8 дахин, нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд архины шалтгаант хордлогын улмаас нийтдээ 4801 орчим хүн буюу жилд дунджаар 480 орчим хүн нас барж байна. …
-
16 November
Ам.доллар 1989 төгрөгтэй тэнцэж байна
Аравдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зэсийн ханш багагүй өсөлттэй байсан хэдий ч тогтворгүй хэвээр байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд ам.долларын ханш 1998-2001 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан бол өнгөрөгч долоо хоногоос эхлэн ам.долларын ханш бага зэрэг суларч байна. Амралтын өдрүүдэд ам.доллар 1991 төгрөгтэй тэнцжээ. Өнөөдрийн байдлаар ам.доллар арилжааны банкуудад 1989-1994 төгрөгөөр арилжиж байгаа бол “Найман шарга” арилжааны төвд 1988-1991 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл