2014 оны Анхдугаар Олон улсын Монгол бөхийн аварга шалгаруулах “Алтан бүс”-ийн төлөөх барилдаан Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шилийн гол хотод аравдугаар сарын 18-ны болж Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа шөвгийн дөрөвт шалгарч манай бөхчүүд амжилттай оролцдог билээ. Харин 12 сарын …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
7 November
Дуучин Ука төрсөн өдрийнхөө зургийг дэлгэлээ
Киви хамтлагийн Укагийн төрсөн өдөр 11 сарын зургаанд болж 35 нас хүржээ. Сүүлийн үед хувийн амьдралаа зохицуулан тун ч завгүй байгаа дуучин бүсгүй маань үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа билээ. Энэ их ажлын хажуугаар уран бүтээлээ ч гялалзуулж яваа адтай сэргэлэн бүсгүй. Дуучиндаа хорвоод мэндэлсэн өдрийн мэнд хүргэе…. \
-
7 November
“Москвагийн мисс”-д оролцож байгаа монгол охиноо дэмжицгээе
Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss Asia Moscow” тэмцээнд эх орноо төлөөлөн Бат-Очирын намуун оролцож байгаа юм. Тэрээр одоогийн байдлаар хагас финальд шалгарч үлдээд байгаа ба шилдэг 16 охиноос 12-т өөрийн гоо үзэсгэлэн, авъяас чадвар, мэдлэг туршлагаараа шалгаран үлдээд байгаа юм. Хагас финальд Казакстан, Буриад, Узбекистан, Киргизстан, Солонгос, Халимаг, Хакасияа, Монгол зэрэг орны охид оролцож байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт буюу финалын шат …
-
7 November
Хөдөө орон нутгийн замд явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна
Сүүлийн үед орон нутгийн замд зам тээврийн осол нэлээд хэд гарах болж, хүний амь эрсдэх болов. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутагт энэ сарын 6-нд хоёр ачааны автомашин мөргөлдөж 45 настай эрэгтэй эд ангид хавчуулагдан нас баржээ. Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Зүрх уулын баруун энгэрт суудлын автомашин онхолдож, хоёр хүн автомашины эд ангид хавчуулагдсан байсныг Онцгой …
-
7 November
Г.Шийлэгдамба: Сейфэнд их мөнгө байсан нь үнэн
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр дөнгөж сая мэдээлэл хийлээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг энэ сарын 4-ний өдөр АТГ-аас баривчлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор сайд Г.Шийлэгдамба Ерөнхий сайдад хандан захидал ирүүлсэн байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр “Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ирүүлсэн захидалдаа “АТГ-аас намайг их хэмжээний авлига авсан хэрэгт тулган байцаасан. Тухайн үед миний өрөөнд олон жил найзалсан найзаасаа …
-
7 November
Азийн модель агентлагийн тэргүүн, Мисс Ч.Содтуяагийн өөрчлөлт
2007 онд Азийн модель агентлагийг байгуулж, өөрийн олон шавьтай даруухан бүсгүй бол Ч.Содтуяа. Элдэв хэрэг төвөгт орооцолдож энэ тэнд нүцгэлдэггүй загварын ертөнцийн энхийн цагаан тагтаа гэж хэлж болно. Содонгоо гэдэг хөөрхөн охинтойгоо амьдардаг. Тэрээр өөрийн фейсбүүк хуудсандаа ” үсээ богинохон болгосон шал өөр хүн шиг зургаа дэлгэлээ” . Учир нь үсээ ийм болговол ямар бэ гэж фенүүдийнхээ сэтгэгдэлийн сонсох гэж …
-
7 November
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөдөл гаргасан байна. Түүний өргөдөлд, Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь …
-
7 November
Киви-гийн хар сувд
“Киви” хамтлагийнхан уран бүтээлдээ эрчимтэй орж бяцхан хүрээнд тоглолтуудаа толиуулан шинэ клипээ хүртэл дэлгээд амжсан. Тэгвэл тус хамтлагийн хар сувд Намуунаа сонгодог урлагийг таашаан саяхан болсон оросын алдарт төгөлдөр хуурчийн тоглолтыг үзэж байхдаа ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм. Гэхдээ тэрээр ганцаараа явсан бөгөөд сонгодог урлаг шимтэн сонсоход ганц дайчин ганцаардсангүй ээ. эх сурвалж: paparatsi.mn
-
6 November
Сайжруулсан зуухны төсөл зогсчээ
Нийслэлийн агаарын бохирдлыг сааруулахад түлхэц болох ажлуудын нэг бол сайжруулсан зуух хэмээн албаныхан тайлбарлаж байсан. Ингээд 2013 оноос гэр хорооллын өрхийг сайжруулсан зуухаар хангах ажил эхэлсэн билээ. Тэгвэл энэ жил төсөвт сайжруулсан зуух төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгаагүй байна. Улмаар сайжруулсан зуух төслийн хэрэгжилт зогсчээ. Учир нь уг төслийн санхүүжилтийн 50 хувийг Дэлхийн банк, үлдсэн 50 хувийг Монголын Засгийн газар хэрэгжүүлдэг …
-
6 November
Мөрөн хотноо 1000 шатарчдын тэмцээн болж байна
“Хөвсгөл хөгжил”сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатарын санаачилгаар “1000 шатарчдын тэмцээн”11 дүгээр сарын 5-нд Мөрөн хотын Спортын ордонд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд таван настай балчираас 70 гарсан буурай хүртэл оролцож байгаа юм. Тэмцээнийг нээж “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар “Шатар бол ямарч насны хүний тоглодог спорт. Шатар тоглодоггүй монгол хүн гэж бараг байдаггүй. Тэмээ, морь, тэрэг, хүү, ноён, …
-
6 November
Нэр бүхий сургуулиудын хүүхдүүд үдийн хоолноос хорджээ
Хүрээ, Олонлог, Олон улсын “И-Эс-Эм” /хуучнаар Эрэл/ сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын шалтгаан, эх уурхайг тогтоох, голомтыг таслан зогсоох зорилгоор НМХГ-ын ЭМБСХХ-ээс ХӨСҮТ-тэй хамтран тандалт судалгаа, хяналт шалгалт хийж ажилласан байна. НЭГ. ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЛААР 2015 оны 4 сард “Хүрээ” сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед 1-5 ангийн 160 сурагч, 9 багшид тандалт судалгаа явуулахад 72 буюу 69 …
-
6 November
Ясны бэртэнгэ болон ясны сийрэгжилтийг амархан эдгээх монгол арга
Таньд нэгэн хэрэгтэй зөвлөгөөг өгөх гэж байгаадаа баяртая.Ясны бэртэнгэд тарваганы бүтэн элгийг мөн тарваганы долоон соёотой найруулж нунтаглаж уулгахад маш сайн. Ясны хугаралд тарваганы ясныг түлж шатаагаад үнсийг нь нунтаглаж усаар даруулан ууваас яс хурдан боролдог. Гар хөлний яс хугарч бэртсэнийг эвд оруулмагц үхрийн түүхий чөмөг түрхэж чийг барьж бооход сайн. Гэмтсэн ясыг пааланжуулахад тахианы өндөгний цагаан хальсыг сайтар нунтаглаж …
-
6 November
Монгол туургатнууд боксын спортоор өрсөлдөнө
Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарлалаа. Энэ бол “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам” юм. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохино байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж. Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарлалаа. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо …
-
6 November
Портер, Истана мөргөлдсний улмаас 17 хүн гэмтэж нэг хүн нас баржээ
Орон нутгийн замд хураа тохируулаагүйн улмаас осол гардаг. Өчигдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг “Бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс 35 км зайтай/ автозамын зорчих хэсэгт 40-29 ӨВА улсын дугаартай “Портер” загварын автомашин, 25-51УБР улсын дугаартай “Истана” загварын автомашинтай мөргөлдөж олон тооны хүн гэмтсэн байна. Хэргийн газарт “Портер” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /34 настай, эрэгтэй/ автомашины эд …
-
6 November
Иргэдийн халааснаас намуудад хэдийг өгдөг вэ?
Улс төрийн намууд улсын төсвөөс буюу иргэдийн халааснаас жил бүр санхүүжилт авдаг. Гэхдээ энэхүү санхүүжилтийг хэрхэн авч, юунд зарцуулдаг нь өнөө хүртэл тодорхойгүй байсаар… Намын санхүүжилт нь гишүүдийн татвар + төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг + хандив гэсэн ерөнхий бүтэцтэй. Сүүлийн жилүүдэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого гэх санхүүгийн шинэ эх үүсвэр нэмэгдэж байгаа. Гишүүдийн татвар нам …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл