Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 9 July

    Япон улсын Асахикава хоттой хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон улсын Асахикава хотын дарга Нишикава Масахито нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, Япон улсын Асахикава хоттой хамтран Жайка буюу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн дагуу “Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь Авто замын барилга, засвар, ашиглалтын ажилд тавигдах чанарын хяналтыг …

  • 9 July

    Улаанбаатар хотын 16 байршилд 3D зураг зурна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 127 метр квадрат талбайд 3D зургууд зурж байна. Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд цэцэрлэг, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, Циркийн баруун тал, 13 дугаар хороолол автобусны буудал, Бага тойрог 5 …

  • 9 July

    Галзуу хулгана замаас гарч, 8 хүн гэмтжээ

    Их Британийн хамгийн том хүүхэд залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8 метр өндөр “галзуу хулгана” замаасаа гарч нурсан байна. Осол гарах үед “галзуу хулгана” 240 км цагийн хурдтай эргэлдэх тавцанг тойрч байсан аж. Уг осол гарснаас хойш гурван цагийн дараа зорчигчдыг төмөр нурангин доороос аврах ажиллагааг эхлүүлжээ. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд суулгасан байсан ба ослоос үүдэн найман хүн маш хүнд бэртжээ. …

  • 9 July

    Баяр наадмын өдрүүдэд үер усны аюулаас сэргийлээрэй

     Ус цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар хот орчмоор 07 дугаар сарын 07, 08,12, 13-ны өдөр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-12 градус, бусад дүүргээр 13-18 градус дулаан, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй, 7 дугаар сарын дунд үе болон 3-р арав хоногийн дунд үеэр зарим нутгаар бороо орох төлөвтэй. …

  • 9 July

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санал асуулга авч эхэллээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэлтэс, албадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг, сайжруулах, менежментээ боловсронгуй болгох зорилгоор иргэдээсээ цахим санал асуулга авч эхэллээ. Уншигч та тус санал асуулгыг https://docs.google.com/forms/d/1Y5K9netorT2yeZUpHqqz57EJ-ZqQEhNIdaMa2AlzefQ/viewform холбоосоор дарж орж хариултаа илгээнэ үү?

  • 9 July

    Завьт эргүүл Тэрэлж, Алтанбулаг чиглэлд хүч нэмэгдүүлэн ажиллана

    Баяр наадмын өдрүүдэд иргэд нийслэлийн ногоон бүс, голын эрэгт амралтаа өнгөрүүлдэг тул нийслэлийн Онцгой байдлын газраас завь эргүүлийг хүч нэмэгдүүлэн маршрутыг уртасгаж Төв аймгийн Алтанбулаг сумын Туул гол дагуу мөн Налайх дүүрэгт Тэрэлж орчмын Туул голд иргэдийг голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо. Ингэснээр иргэдийг голын усанд осолдох амь насаа алдах аюулаас урьдчилан …

  • 9 July

    Ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

    Баяр наадмын өдрүүдэд нийслэлчүүд ногоон бүсэд аялж зугаалдаг тул нийслэлийн онцгой байдлын газраас иргэдийг аялал  зугаалгаар явахдаа галын аюулгүйн төхөөрөмжөөр тээврийн хэрэслээ тоноглох, үнс нурмаа ил, задгай асгахгүй байх, ил түлсэн гал, цог нурам, татсан тамхи, шүдэнзний галыг бүрэн гүйцэд унтрааж, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллага, амралтын газруудыг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын …

  • 9 July

    Наршихаас сэргийлье

    Хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Үүнд: Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх; (Наранд аль болох бага явах) Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх; Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар …

  • 9 July

    Ган нүүрлэснээс ургацын 50-60 хувийг алдаж болзошгүй

    Улсын онцгой комисс хуралдаж, гантай болон гандуу аймгуудад ажилласан шуурхай ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцав. Манай орны нийт нутгаар олон жилийн дунджаас хур тунадас бага, хэт халж байгаа. Шуурхай ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна. Ихэнх аймагт хур тунадас бага, ургамлын гарц муу, мал сүрэг тарга хүч муутай, зарим гол, горхи ширгэснээс …

  • 9 July

    Ахмад прокурор Ж.Гомбодорж Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдлаа

    Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүсийг  төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээний …

  • 9 July

    Нийтийн сонсголын тухай хуулийг баталлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Нийтийн сонсголын тухай хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөгдөхөөр болов. Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх, парламентын хяналтын механизмыг боловсронгуй болгох, ил тод байдлыг хангах цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжирахад чухал …

  • 9 July

    Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг баталгаажуулах чухал алхам боллоо

    Нийтийн сонсголын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.   -Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдлаа. Үүнээс ярилцлагаа эхлэх үү? -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өнгөрсөн оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр Улсын …

  • 9 July

    Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны “Тэнүүн сайхан” иргэдийн бүлэг гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа. Тоглоомын талбайг нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 0119 дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжинд барив.  Гэр хорооллын айлуудын дунд байрлах ашиглагдахгүй байгаа газарт тоглоомын талбай байгуулах санаачлагыг тус хорооны оршин суугч Б. Чинболд гаргасан. Цаашид оршин суугчидтай хамтран …

  • 9 July

    Наадмаар Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийнэ

    Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 метр замыг засаж ашиглалтад оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах зорйилгоор Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийх гэж байгаа юм. Усан …

  • 9 July

    Зуслангийн замын ажил саадгүй үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар Дамба­даржаагийн уулзвар-Шарга­морьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл, шинэч­лэлтийн ажлын явцтай танилцлаа. Дамбадаржаагийн уулзвар – Шаргаморьт – Хандгайт чиглэлийн авто замыг 1982-1985 онд барьсан. Ашиглалтад орсноос хойш …