Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 7 July

    Жүжигчин Ааяа “МУГЖ” цол тэмдгээр шагнуулжээ

    Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг үзэгч түмэн хүндэлдэг. Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө хошин урлагийн тайзнаа тэр тусмаа бүр “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа. Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө олон гайхалтай хүмүүнлэгийн үйл ажиллагааг …

  • 7 July

    Монгол жуулчдын автобус осолджээ

     Энэ сарын 5-ны 16.00 цагийн үед Монголын жуулчдын сууж явсан “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдлсон байна. Осол  ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км–ийн зайд, Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд болжээ. Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч гэх Т-ийн хувийн эзэмшлийнх гэнэ. Тэрбээр Дархан Уул аймгийн 4-р сургуулийн 18 багш нарыг Итгэл …

  • 7 July

    Юрий Бойка эргэн ирнэ

    Юрий Бойка нэрээр нэрд гарсан Английн тулааны урлагийн өсч яваа жүжигчин Скотт Эткинс өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа “Undisputed 4” кино тун удахгүй гэж бичжээ. Тодруулбал, Уг киноны зурагт авалт эхэлсэн байна. Хэдийгээр кино яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа ч ирэх 2016 оны эхээс хэтрэхгүй гэж мэдээлж байна. Сонирхуулахад, уг киноны 2, 3 дугаар ангид жүжигчин Скотт Эткинс …

  • 7 July

    МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар “Хөдөлмөрийн баатар” болно

    МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарыг “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнахаар болжээ.  Тэднийг  Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд  Л.Гантөмөр шагналд тодорхойлсон байна. Дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин нь  2014-2015 онд Английн ВВС агентлагаас зохион байгуулсан  “Gardiff Singer if World ” буюу Дэлхийн дуучин 2015 наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж Монгол улсыг дэлхий дахинд сурталчилсан юм. Тэрбээр  2011 онл  ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын  уралдааны II байр,  2001онд  Испани  улсад  зохиогдсон  Франческо Виниасийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр,   2012 онд БНХАУ-д  зохиогдсон  Плачидр Домингогийн  нэрэмжит уралдааны тэргүүн байрыг  эзэлж байсан мэргэжлийн төвшний чадварлаг,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм. …

  • 7 July

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2015-07-07/-ийн хуралдаанаар  Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” …

  • 7 July

    Хууль бусаар машинаа түгжүүлж, ачуулсан иргэд ШӨХТГ-т хандаж эрхээ хамгаалуулах боломжтой

    Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647,710,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг тус тус хууль бусаар төвлөрүүлж, иргэдийг хохироосон болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Иргэд өөрт учирсан хохирлоо …

  • 7 July

    Гэр бүл хүүхдээ мартаад “амиа хаацайлсан” Парламент

    Монголын төрт ёсны их баяр цэнгэл наадам тун удахгүй болох гэж буй, иргэд олон нийтийн анхаарал сарнисан энэ цаг үед хууль тогтоох дээд байгууллага болох Монгол Улсын их хурал хэд хэдэн амин чухал хуулийг батлахаар “улайрч” байна. УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар болсон. …

  • 7 July

    Зэвсэгт хүчний хоёр анги спорт цогцолбортой боллоо

    Дэлхийн тавцанаа эх орныхоо нэрийг улам эерэгээр таниулж яваа энхийг сахиулагч залуусыг бэлтгэх Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв буюу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн спорт цогцолбор ашиглалтад орлоо. Спорт цогцолборыг найман сарын хугацаанд барьж байгуулсан бөгөөд  нийт төсөвт өртөг нь 1.6 тэрбум юм байна.  Төсвөө  батлан хамгаалах салбар өөрсдийн хөрөнгөөр гаргасан аж. Энэхүү спорт цогцолбор ашиглалтад орсноор энхийг сахиулагч залуус …

  • 7 July

    Ерөнхийлөгчийн зарлигаар энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар манай энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа. Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн  Зэвсэгт хүчний цэргийн багийн нэгдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Төрийн одон медаль гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн …

  • 7 July

    Д.Батбаяр: “уучлаарай”, А.Мөнхбат “шаа шаа”

    Монголын оюутан, залуусыг удирдан төлөөлж буй МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр нар “ичээсэй”. Саяхан даа, 03 сарын сүүлчээр Монголын Залуучуудын холбоо ээлжит 5 дугаар их хурлаа хуралдуулж, залуучуудын төлөөх хоёр байгууллага нэгдэж хамтарч ажиллах боллоо гэдгээ сүр дуулиантайхан зарлан МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэгвэл А.Мөнхбат ирэх сонгуулиар нэр дэвших боломжгүй хийгээд боломжтой улс төрчдийг ангилан ялгаж, хар …

  • 7 July

    Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2285.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд  Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр, Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн. Харин дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж …

  • 7 July

    Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

    Их Монгол Улс байгууллагдсаны 809, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна. 2015 оны 07 …

  • 7 July

    Таван толгойн асуудлыг наадамтай зэрэгцүүлэн шийдвэрлэхээр төлөвлөж байна

    Өнгөрсөн сард Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ, Их Британи зэрэг бусад орноор айлчлал хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын талаар Reuters агентлаг сурвалжилсан байна. Айлчлалынхаа хүрээнд Rio Tinto-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд Оюу толгойн хөрөнгө оруулалтад 250 – 300 сая ам доллар энэ жилийн хүрээнд авахаар шийдсэн ба цаашид жил бүр 1,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. …

  • 7 July

    Дэлхийн хамгийн өндөр настан төрсөн өдрөө тэмдэглэлээ

    Дэлхийн хамгийн өндөр настан өөрийн охин, ач охинтойгоо хамт 116 насны төрсөн өдрөө өнгөрөгч даваа гаригт тэмдэглэлээ. Сюзана Мусатт Жонс нь 1899 онд Алабама хотод төрсөн бөгөөд 1922 онд ахлах сургуулиа төгсөөд Нью Иорк Нью Жерси руу нүүсэн байна. Тэрээр өөрийн хамгийн урт насалсан туршлагаасаа хуваалцахдаа ” Сайн унтах хэрэгтэй. Сайн амарч байж л урт насална” гэж зөвлөсөн байна. Б.Нарангэрэл

  • 7 July

    Цагаан барын дайралтанд өртөж хоёр настай хүү гараа алджээ

    БНХАУ-ын Сичуань мужид бяцхан хүү рүү бар дайрсан хэрэг гарчээ. Түүнийг Бифенг амьтны хүрээлэнд байхад бар дайрч гар, хөлийг нь хазсан байна. Хоёр настай хүү цагаан бар харахаар амьтны хүрээлэнд очсон бөгөөд түүнтэй хамт зургаа авхуулахыг хүсчээ. Гэтэл цагаан бар түүн рүү гэнэт архиран дайрч түүний баруун гарын шууг хазсан ба хүрээлэнгийн ажилчид хүүг олоход барын аманд хүүгийн гар байжээ. …