Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 24 September

    Сэтгүүлчийн дэгээдсэн дүрвэгч үнэндээ “Аль-Кайда”-гийн алан хядагч байжээ

    Унгар сэтгүүлчид дэгээдүүлэн ойчиж дэлхий дахинаа алдаршсан дүрвэгч үнэндээ “Аль-Кайда”-гийн алан хядагч байсан нь тогтоогдсон талаар “International Business Times” мэдээллээ. Тухайн үед бөөн дуулиан дэгдэж, Унгарын сэтгүүлч Петра Лазло ажлаасаа халагдаж, харин Сирийн дүрвэгч Осама Абдулла Мосхен шинэ байшинтай болж, шинэ ажилд орсон билээ. Испанид хөлбөмбөгийн дасгалжуулагчаар. Түүнийг Мадридаас холгүйхэн орших Хетаф хотын дарга өөрийн биеэ угтан авч хүндэтгэл үзүүлсэн билээ. Гэтэл …

  • 24 September

    “Хэрэглэгчийн эрхийн мэргэшсэн шинжээч” бэлтгэх гурав хоногийн сургалтанд урьж байна

    Хэрэглэгчийн Менежментийн Академийн 2015-2016 оны хичээлийн жилийн өвөл цагийн сургалт явагдаж байна. Тус академиас Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн газартай байгуулсан гэрээний дагуу “Хэрэглэгчийн эрхийн мэргэшсэн шинжээч” бэлтгэх 3 хоногийн сургалт 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эхлэх гэж байна. Хэрэглэгчийн эрхийн шинжээч болох сонирхолтой хөдөлмөрийн насны төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг элсүүлж авна. Та бүхэн яараарай. Хэрэглэгчийн Менежментйн Академи Утас: 70119760 97031996 …

  • 24 September

    “Намрын ногоон өдрүүд-2015” бямба гаригт эхэлнэ

    “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ ирэх бямба гаригт эхэлнэ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд, 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5 хүртэл Мишээл Экспо худалдааны төвд болно. Энэ өдрүүдэд “Монгол хүнс-органик хүнс-2015”, “Алтан намар-2015” ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын …

  • 24 September

    “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн болж байна

    Нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүн гэж байдаг. Тухайлбал Сэлэнгийнхэн ногоо, том талх, загас гээд л байдаг шиг Хилчид Монгол орноор тархан суурьшсан байдаг болохоор нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнийг дээд зэргээр боловсруулдаг. Үүнд, цагаан идээ, эмийн ургамал, айраг, боов боорцог, талх, жимс, вариань, загас, каз гээд хүмүүсийн хайгаад байдаг ургамал “гишүүнээ” хүртэл байлаа. Хамгийн гол нь зах зээлийн үнээс хямд БАЙГАЛЫН  гаралтай органик …

  • 24 September

    Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад Европын туршлагыг тусгана

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар Европын холбоонд айлчилж байна. Монгол улсад одоогийн мөрдөгдөж буй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд учир дутагдалтай зүйлс нэлээд бий. Тухайлбал хэрэглэгч эрхээ хэрхэн хамгаалах зохицуулалт хангалтгүй, төрийн бус байгууллагуудын оролцоо муу, аж ахуй эрхлэгчдийн хүлээх үүрэг тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо сул зэрэг дутагдалтай …

  • 24 September

    Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна

    Ясны хорт хавдартай Оюундалай охины талаар бид мэдээллэж байсан. 23хан настай бүсгүй өвчиндөө шаналан байгаа ч дөрөвхөн настай хүүгийнхээ төлөө тэвчиж тэсвэрлэж байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд нийт 90-100 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд Солонгосын цөмйн энергийн төвд хагалгаа хийлгэж эмчилгээ хийлгэх боломжтой юм. Сайхан сэтгэлт Монголчууд маань бусдынхаа зовлон жаргалыг хуваалцаж чаддаг болохоор аль хэдийн Оюундалайд маань тусламжын …

  • 24 September

    Нэр бүхий секс дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Эм био бэлдмэлийн хяналтын чиглэлээр Америк, Энэтхэг бараа, секс дэлгүүрүүд, эмийн сан нийт 31 байгууллагыг хамруулан урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Урт цагааны урд байрлах “Intimate”, ТБД андуудын урд байрлах “Dream” гэх насанд хүрэгчдийн дэлгүүрүүд нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын …

  • 24 September

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ГССҮТ-ийн удирдлагуудад үүрэг өглөө

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, ажилчид болоод эмнэлгийн удирдлагын багийнхантай уулзалт хийлээ. Эрүүл мэнд, спортын яамны сайдын зөвлөлийн хурлаар харьяа эмнэлгүүдийн захирлуудтай хийсэн үр дүнгийн гэрээг хагас жилээр дүгнэхэд тус эмнэлэг хангалтгүй үнэлгээ авсан тул ГССҮТ-ийн дарга З.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түр орлон гүйцэтгэгч томилоод байгаа.     Энэ удаа Эрүүл мэнд, спортын …

  • 24 September

    Баянхонгорын “Бага олимп” маргааш нээлтээ хийнэ

    “Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадмын зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Бага олимпийн наадмын тэмцээн, уралдааныг энэ жил анх удаа Баянлиг, Бууцагаан сумдад явуулж байгаагаараа онцлог юм. УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар анх 2008 онд олимпийн аварга төрүүлэн гаргах зорилготойгоор Баянхонгор аймагт анхдугаар бага …

  • 24 September

    “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” чуулга уулзалт боллоо

    Эрүүл мэндийн газраас Хүүхэд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” чуулга уулзалтыг хүүхдийн Тэмүжин театрт зохион байгууллаа. Чуулганд аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаяр, ЭМСЯ-ны Эрүүл мэнд бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Хандармаа, ЭМСЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн …

  • 24 September

    Г.Маралмаа ухаан алдаж, шүүх хурал дахин хойшлогдлоо

    Өнөөдөр  Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал 10.40 цаг орчимд эхэлсэн юм. Гэтэл хурлын үеэр шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж, түргэн тусламжийн машинаар эмнэлэг явлаа. Ийнхүү шүүгдэгчийн биеийн байдлаас шалтгаалан шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 07 хүртэл хойшлуулав. Шүүх хуралдааны үеэр Г.Маралмаагийн өмгөөлөгч н.Хувцагаан “Тахарын алба шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг авчрахдаа нэг машинд суулгасан.  Энэ үеэр Т.Цогт Г.Маралмаа руу дайрч, алуурчин гэх зэргээр дуудсан. …

  • 24 September

    ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

    Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: – Дүүргийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай – Заяа хотхон хоршооны хүсэлтийн тухай – 3 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Алтанцэцэгийн хүсэлтийн тухай тус тус хэлэлцэж тогтоол шийдвэр гаргалаа.

  • 24 September

    Алим хүүхдүүдийн хамгийн дуртай жимс

    Эрдэмтэд эрт дээр үеэс хүүхдүүдэд жимс, ногоог хэрхэн идүүлэх вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж ирсэн билээ. Гэвч одоогоор төдийлөн амжилт олохгүй байгаа юм. Гэхдээ тэд хүүхдүүд ямар жимсэнд илүү дуртай, алийг нь амтархан иддэг вэ гэдгийг олж мэджээ. Хүүхдүүдийн хамгийн таалдаг жимсээр алим тодорсон аж. 2-19 настай хүүхдүүдийн идэж буй нийт жимсний 20 орчим хувийг нь алим эзлэдэг байна. Бүхэл …

  • 24 September

    Э.Бат-Үүлийг хуралдаа суухыг шаардлаа

    Өнөөдөр НИТХ –аар “Нийслэл хотын албан татварынх хувь хэмжээг тогтоох тухай”, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам” батлагдах ёстой байсан боловч НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар хурал энэ сарын 29-ны өдөр хүртэл хойшлогдлоо. Учир нь Нийслэлийн иргэдийн нуруун дээр татварын ачаалал нэмж байгаа чухал асуудал хэлэлцэж байхад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 24 September

    Чингэлтэй дүүрэг: Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн албан хаагчидтай уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчидтай 9 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. Тус хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Амарсанаа 2015 онд Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлсэн болон тулгамдсан хүндрэл бэрхшээлийн талаар товч танилцуулга хийв.  Дүүргийн Засаг дарга Д.Ганболд албан хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Иргэдийг гэмт …