Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 7 July

    Д.Батбаяр: “уучлаарай”, А.Мөнхбат “шаа шаа”

    Монголын оюутан, залуусыг удирдан төлөөлж буй МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр нар “ичээсэй”. Саяхан даа, 03 сарын сүүлчээр Монголын Залуучуудын холбоо ээлжит 5 дугаар их хурлаа хуралдуулж, залуучуудын төлөөх хоёр байгууллага нэгдэж хамтарч ажиллах боллоо гэдгээ сүр дуулиантайхан зарлан МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэгвэл А.Мөнхбат ирэх сонгуулиар нэр дэвших боломжгүй хийгээд боломжтой улс төрчдийг ангилан ялгаж, хар …

  • 7 July

    Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2285.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд  Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр, Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн. Харин дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж …

  • 7 July

    Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

    Их Монгол Улс байгууллагдсаны 809, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна. 2015 оны 07 …

  • 7 July

    Таван толгойн асуудлыг наадамтай зэрэгцүүлэн шийдвэрлэхээр төлөвлөж байна

    Өнгөрсөн сард Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ, Их Британи зэрэг бусад орноор айлчлал хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын талаар Reuters агентлаг сурвалжилсан байна. Айлчлалынхаа хүрээнд Rio Tinto-ийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд Оюу толгойн хөрөнгө оруулалтад 250 – 300 сая ам доллар энэ жилийн хүрээнд авахаар шийдсэн ба цаашид жил бүр 1,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. …

  • 7 July

    Дэлхийн хамгийн өндөр настан төрсөн өдрөө тэмдэглэлээ

    Дэлхийн хамгийн өндөр настан өөрийн охин, ач охинтойгоо хамт 116 насны төрсөн өдрөө өнгөрөгч даваа гаригт тэмдэглэлээ. Сюзана Мусатт Жонс нь 1899 онд Алабама хотод төрсөн бөгөөд 1922 онд ахлах сургуулиа төгсөөд Нью Иорк Нью Жерси руу нүүсэн байна. Тэрээр өөрийн хамгийн урт насалсан туршлагаасаа хуваалцахдаа ” Сайн унтах хэрэгтэй. Сайн амарч байж л урт насална” гэж зөвлөсөн байна. Б.Нарангэрэл

  • 7 July

    Цагаан барын дайралтанд өртөж хоёр настай хүү гараа алджээ

    БНХАУ-ын Сичуань мужид бяцхан хүү рүү бар дайрсан хэрэг гарчээ. Түүнийг Бифенг амьтны хүрээлэнд байхад бар дайрч гар, хөлийг нь хазсан байна. Хоёр настай хүү цагаан бар харахаар амьтны хүрээлэнд очсон бөгөөд түүнтэй хамт зургаа авхуулахыг хүсчээ. Гэтэл цагаан бар түүн рүү гэнэт архиран дайрч түүний баруун гарын шууг хазсан ба хүрээлэнгийн ажилчид хүүг олоход барын аманд хүүгийн гар байжээ. …

  • 7 July

    Шүүхэд итгэх иргэдийн итгэл судалгааны тайлан

    “ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ” СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Судалгааны зорилго Шүүхээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулж буй ажлын үр дүн, өнөөгийн олон нийтийн зүгээс үнэлсэн үнэлэмж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох нь судалгааны зорилго байсан …

  • 7 July

    Чингэлтэй дүүргийнхэн 565 тонн хог хаягдал цэвэрлэжээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2015 оны бүх нийтийн их цэвэрлэгээний нэгдсэн хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулав. Төрийн байгууллагын 250 гаруй албан хаагчид, 1-19 дүгээр хорооны сайн дурын 600-гаад иргэн, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хороодын тодорхой хөдөлмөр эрхлээгүй 260 иргэдийг түр ажлын байраар хангаж урамшуулал олгож, …

  • 7 July

    Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/585 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах  зураг төсөв боловсруулах  ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, захирамжийн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус тус байгууллаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний …

  • 7 July

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо

    Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн найм дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ – ын гишүүн Ж.Батзандан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, …

  • 7 July

    Өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар үүрэг, даалгавар өглөө

    Аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө. Энэ жил зуншлага тааруухан, бэлчээрийн гарц алаг цоог, нийт нутгийн 50 шахам хувь нь гангийн байдалтай байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан энэ жилийн дулааны улирлын төлөв байдлаас харахад агаарын температур олон жилийн дунджаас 1-2,5 хэмээр илүү, орох тунадасны хэмжээ төвийн нутгаар бага, бусад …

  • 7 July

    Өнөөдөр болох зарим үйл явдалаас

    10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд даргын зөвлөлийн хурлаар саун, бассейн, халуун усны газруудад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, ахуйн хог хаягдлын тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ. Харилцах утас: 91887887 11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын Сан, ҮСХ, ОБЕГ хамтран хэвлэлийн …

  • 6 July

    Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн …

  • 6 July

    Хүний амьдралын тухай домог үлгэр

    Матар догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана гэжээ. Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө.       “Урсгал дагаж баяр баясгалантай” уруудах гэдэг нь өөртөө дасхын нэр юм. “Өндөр өндөр давалгаа” нь уур уцаар, зовлон зүдүүр, “Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. “Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус” …

  • 6 July

    Махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

    Хүнс, хөдөө аж ахуйн яамны ТНБД Н.Ариунболд Япон улсын Токио хотноо зургаадугаар сарын 29-нд зохион байгуулагдсан Монгол, Японы засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит 7 дугаар уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Японы хүнс, хөдөө аж ахуйн салбарын албаны болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж махны экспортыг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов. Энэхүү уулзалтын үр дүнд хоёр орны …