Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 28 September

    “Модел ЮНЕСКО Монгол” чуулганыг Улаанбаатарт хийнэ

    НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулж, “Модел ЮНЕСКО Монгол” анхдугаар арга хэмжээг ирэх аравдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулах гэж байна. “Модел ЮНЕСКО Монгол” буюу МЮМ нь олон улсад зохион байгууллагддаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар чуулганы нэгэн хувилбар юм. Уг үйл ажиллагааны гол зорилго нь …

  • 28 September

    Эверестэд авирсан Японы уулчин есөн хуруугаа алджээ

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Балба улсад сүүлийн 80 гаруй жил гараагүй хүчтэй газар хөдлөлт болж 8000 гаруй хүн амь насаа алдаж, 20 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг гарсны дараа Балбын Засгийн газар Эверестэд аялж, авиралт хийж байсан хүмүүсийг буулган, гурван сарын хугацаанд хориг тавьж байсан. Харин тус хоригийг өнгөрсөн сарын 25-нд цуцлан хамгийн эхэнд авирах …

  • 28 September

    Ө.Уянга Буриадад хоолойгоо гайхуулав

    Буриадын театрын 76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амилуулсан байна. “Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг “Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн аж. Тус улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний 400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан аж. …

  • 28 September

    Месси тоглолтон дээрээс шууд эмнэлэгт хүргэгджээ

    “Барселона” багийн довтлогч Месси “Лас Пальмас” багтай хийсэн тоглолтонд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хөлбөмбөгчний зүүн өвдөгний шөрмөс тасарсан гэнэ. Энэ тухай «Барселона» багийн албан ёсны Twitter-т мэдээлсэн байна. Энэхүү гэмтлээс болж Месси найман долоо хоног талбайд гарч чадахгүй гэнэ. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигийн тоглолтуудаас гадна Испаний лигийн тоглолтуудад ч багтаа тусалж чадахгүй болоод байна. Аргентин залуу бямба гариг буюу энэ …

  • 28 September

    А.И.Артюниныг Алтангадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны Их сургуулийн нэгдүгээр проректор Анатолий Иванович Артюниныг Алтангадас одонгоор шагнав. Монгол Улс, ОХУ хоорондын боловсролын салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж түүнийг ийнхүү төрийн одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Алтангадас одон гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын …

  • 28 September

    Монголыг дэлхийд төлөөлөх мисс Т.Анаргоо

    Дэлхийд чансаа дээгүүрт тооцогддог тоотой хэдхэн тэмцээний нэг “Face of beauty international”-д 2013 оноос Монгол охидууд оролцож эхэлсэн билээ. Ийгл телевизийн хөтлөгч Г.Билгүүн, Япон улсад загвар өмсөгчөөр ажилладаг Б.Ариунзаяа нар өмнөх жилүүдэд эх орноо төлөөлөн оролцож, өндөр амжилт үзүүлж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.    Дэлхийн 70 гаруй орны үзэсгэлэнт охидууд өрсөлддөг тус тэмцээн ирэх аравдугаар сарын …

  • 28 September

    Д.Амарбаясгалан: Нийслэлийн татварыг тэг хувиар тогтоох саналтай байгаа

      УИХ-аас Нийслэл хо­тын албан татварын тухай хуулийг зургадугаар сард ба­талж, ирэх сарын 1-нээс  хэрэг­жүүлэхээр болсон. Энэ дагуу Нийслэлийн ИТХ-аас уг хуу­лийг хэрэгжүүлэх жур­мыг батлах ёстой. Гэвч нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад буй.  Энэ талаар тус бүлгийн дар­га Д.Амарбаясгалангаас тод­руул­лаа.  -УИХ-аас уг хуулийг хэ­рэг­жүүлэх журам батлах үүргийг нийслэлийн ИТХ-д өгсөн. Гэвч танай на­мын бүлэг уг асууд­лаар завсар­лага авлаа. …

  • 28 September

    Г.Цэрэнтогтох хүүд буцалтгүй тусламж үзүүлэв

    Гэрт нь гарсан гал түймрийн аюулаас төрсөн дүүгээ аварч, биеийнх нь 80 хувь түлэгдээд байсан Г.Цэрэнтогтох хүү Улаанбаатар хотын ГССҮТ, БНСУ-ын Хангасү эмнэлэгт эмчлүүлэн эрүүл саруул болсон билээ. Г.Цэрэнтогтох болон түүний ээжийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар хүлээн авч уулзав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн удирдлагатай ярилцан амьдрах газрын асуудлыг …

  • 28 September

    НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан хуралдаанд үг хэлэв

    НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хамтран ажиллах уриа: Өөрчлөлтийг түргэсгэхэд нэгдмэл шийдэлд хүрэх нь” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр боллоо. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан сайд нарын түвшний арга хэмжээг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нээсний дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Өглөөний мэнд хатагтай, ноёд оо, Өчигдөр бид түүхэн маш чухал баримт бичиг болох …

  • 28 September

    АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгчидтэй шашны асуудлаар ярилцав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд өнөөдөр АНУ-ын Төрийн департаментийн Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн ажилтан Том Ниблок тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс дахь шашин шүтлэгийн байдал, төр, сүм хийдийн харилцааны асуудлыг хөндөж ярилцлаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Монгол орон ардчиллын замд шилжсэн сүүлийн 25 жилийн хугацаанд олсон нэг томоохон амжилт бол иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг …

  • 28 September

    Цэргүүд ургац хураалтад оролцож байна

    Хүйтний эрч чангарахаас урьдан Зэвсэгт хүчний  1000 гаруй цэрэг эрс ургац хураалтад оролцож байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын дагуу тэд төмс хүнсний ногоо, буудай хураан авахад тариаланчдад туслахаас гадна малчдын хадланг бэлтгэн өгч байгаа юм. Цэргүүд Төв аймгийн Жаргалан, Борнуур сум болон, Сэлэнгэ, Булган, Дорнод аймгуудад …

  • 28 September

    Нийслэлийн 376 жилийн ойг угтан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг үүрэг болголоо

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн 9 дүүргийн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл …

  • 28 September

    УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хотын усны цогц менежмент” хуралдаанд оролцов

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр /2015.09.28/ Төрийн ордонд болсон “Хотын усны цогц менежмент” хуралдаанд оролцов. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хуралдааныг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Мянганы дээд хэмжээний чуулга уулзалтаар баталсан “Мянганы тунхаглал” баримт бичиг 2015 он хүртэлх хугацаанд шийдвэрлэвэл зохих ядуурал, эрүүл …

  • 28 September

    Нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага нэмэгджээ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Өнгөрсөн 21 хоногнийн хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурч, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд өнгөрсөн 21 хоногтой харьцуулахад нийт дуудлага 19,2 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага …

  • 28 September

    Өөртөө итгэлтэй “Super girls” хамтлаг

    “Монгол” ТВ-ээс анх удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа “Авьяаслаг монголчууд” шоунд бахархмаар, инээмээр, гунигламаар, уйлмаар үзүүлбэртэй олон оролцогчид байх юм. Тэдний нэг бол “Super girls” хамтлаг. Дөрвөн шүүгчид өнөөх айхтар чимээтэй “базараа” дөрвүүлэнг нь дарснаар охидын хамтлаг хасагдсан. Хэдийгээр үзүүлбэр нь гавьтай сайн биш ч тэдний өөртөө итгэлтэй байдал үнэхээр гайхалтай санагдсан. Өсвөр насны гэнэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн …