Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 14 September

    Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан 2015.09.13-нд Монгол бөхийн өргөөнд боллоо. Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нээж үг хэлсэн юм. Тэрээр, 25 жилийн өмнө яг энэ өдөр буюу 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын …

  • 14 September

    Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулж УИХ-ын даргын хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхийлөгч өө Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар аа, Улсын Бага Хурлын гишүүд, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд оролцож байгаа эрхэм хүндэт Та бүхэнд болон монголын ард түмэнд  …

  • 14 September

    УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

    Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2015.09.13-ны Ням гарагт 55,3 хувийн ирцтэй эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдье гэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, хүндэтгэлийн хуралдаанд оролцож буй зочид, төлөөлөгчид …

  • 14 September

    Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлнэ

    Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг өнөөдрийн 12:00 цагаас эхлэн зарлаж байна.  Нэг. Тавигдах шаардлага Иргэний зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн нэр дэвшинэ. Хоёр. Бүрдүүлэх материал Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүрээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг …

  • 14 September

    Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” А/737 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг дараахь байгууллагуудад даалгалаа. Үүнд: ·  “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Ус сувгийн …

  • 14 September

    Нийслэлийн харъяа гурван газрын даргад сахилгын шийтгэл ногдуулж, шар карт өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн  тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган  “Хязгаарлалттай” дүгнэлт  авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж,  нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн …

  • 14 September

    Өнөөдөр болох үйл явдал /IX.14/

    11:00 цагт: Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал БСШУЯ-ны 401 тоотод болно. Утас: 98119897 11:00 цагт: Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас санаачилан Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг танилцуулж батлах шаардлагыг УИХ-д хүргүүлнэ. Арга хэмжээ Сансар үйлчилгээний төвийн баруун урд байрлах Халх журам сургуулийн 202 тоотод болно. Утас 99113439 …

  • 12 September

    “Гранд” сэтгүүл, “Grand Awards”- 5 жилийн ойн хүрээнд хүмүүнлэгийн ажлууд хийгдэнэ

    Фото мэдээллийн “Гранд” сэтгүүл 2010 оны 10-р сарын 12-нд анх худалдаанд гарсан цагаас хойш 5 жилийн хугацаанд хүн төвтэй сэтгүүлзүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар өнөөдрийг хүрчээ. Сэтгүүл зүйн ёс зүй гэдэг нь шударга үнэн байх, ямар нэг үндэслэлгүйгээр бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг хэлдэг. Харин сэтгүүлзүйн нийгмийн хариуцлага гэдэг нь …

  • 12 September

    Батболдын Номин мөнгөн медаль хүртлээ

    Монголын чөлөөт бөхийн түүхэндээ энэ өдөр анх удаа хоёр тамирчин финалд шалгарсан. МУГТ С.Цэрэнчимэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа финалдсан бол тэрээр мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл ОУХМ Батболдын Номин эрэгтэйчүүдийн 61кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр 2014 оны Ташкентийн дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтай барилдаж оноогоор цэвэр яллаа. Баг тамирчдаа удирдаж явсан эрэгтэй үндэсний …

  • 12 September

    Хууль зөрчсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

    Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтын хүрээнд хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байхдаа авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Г.Батцэцэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн …

  • 12 September

    Мэргэжлийн сүмогийн Аки башё маргааш эхэлнэ

    Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын тэмцээн буюу Аки башё маргаашнаас Токио хотын “Кокугикан” ордонд эхлэх гэж байна. Барилдаан энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсын 10 бөх хүч үзэхээр болоод байна.  Аки башёд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлан гарч барилдах ажээ. Харин гадаад орны бөхчүүдээс …

  • 12 September

    “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжилнэ

    Олон ястны өлгий алс хол орших Ховд нутгийнхан “Ховд аймгийн өдрүүд” өдөрлөгийг нийслэл Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд уржигдар зохион байгуулсан. Өөрсдийн гэсэн өвөрмөц заншилтай Ховд нутгийнхан маань нийслэлчүүддээ өөрсдийн хийж бүтээсэн брэнд бүтээгдэхүүн болон урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулан авъяас билэг зан заншилаа танилцуулж байгаа юм. Өнөөдрөөс  эхлэн тэд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаа нээлээ. Үзэсгэлэн худалдаа 12-14-ны өдрүүдэд Тусгаар …

  • 12 September

    Саудын Арабт аварга том кран унаж 107 хүн нас баржээ

    Саудын Арабын исламын шашинтнуудын ариун хот Меккад аварга том каран унаж, 107 хүн нас барж, 230 гаруй хүн бэртжээ.  “Grand Mosque” нь дэлхийн хамгийн том исламын шашины сүм билээ. Энэхүү сүмийн дээрээс аварга том каран унасан бөгөөд энэ үеэр маш олон сүсэгтэн сүмд байсан ажээ. Саудын Арабын Иргэний Хамгааллын Байгууллагын тэргүүний хэлж буйгаар аадар бороо борж, салхи хүчтэй салхилсанаас болж …

  • 12 September

    Ираны Гадаад Хэргийн Сайд БНХАУ-д айлчлал хийнэ

    Ираны Гадаад Хэргийн Сайд Мухаммед Жавад Зариф Ираны цөмийн зэвсгийн гэрээ хэлэлцээрийн тухай зөвшилцөхөөр ирэх долоо хоногт Хятад улсад айлчлахаар болсон тухай БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд энэ баасан гарагт мэдэгдлээ. Хятад улс нь эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дипломат харилцаагаараа Ирантай нягт хамтран ажилладаг бөгөөд Гадаад Хэргийн Сайд Ван И “АНУ болон Ирантай цөмийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэхийн тулд хичээж …

  • 12 September

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10:00 цагт: Дулааны шугамын засвар хийсэн компаниуд тухайн шугам явсан газраа шинэчлэн, цэвэрхэн үлдээж байх зорилгоор Амгалан цахилгаан станцаас дулаан авч байгаа шугамуудыг энэ зун шинэчилсэн “Хасу Мегаватт” компани тухайн орчноо цэвэрлэж, ботаникийн мод бутыг дахин суулгана. Утас: 99377021 11:00 цагт: БНХАУ-ын Ляонин мужийн Жунда групп нь Монгол улсын зах зээлд хамтран ажиллах түнш хайх, өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчилах …