Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 19 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг нээж үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачлагаар Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Залуучуудын Үндэсний Хороо, Дэлхийн Залуучуудын Ассамблей, , Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Нэг Ази-2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвээр Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг Монголд анх удаа зохион байгууллаа.  Төрийн ордонд өнөөдөр болсон уг ассамблейд гадаад, дотоодын 23 орны 600 төлөөлөгч оролцов. Арга хэмжээг нээж …

  • 19 May

    Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч – Танд тусалъя” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг орон даяар зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үй ажиллагааг Монголын Өмгөөлөгчдийн холбоо нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 22 – ны өдөр буюу Баасан гарагт 10 – 16 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай …

  • 19 May

    Нэрт теннисчнийг хүчингийн хэргээр шоронд хорьжээ

    Grand Slam тэмцээний од, теннисчин Боб Хьюттийг насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэрэгт буруутган Өмнөд Африкийн шүүхээс зургаан жил шоронд хоригдох ял ногдуулсан байна. Өдгөө 75 настай Хьюттийг өнгөрөгч гуравдугаар сард хүчингийн хоёр хэрэгт буруутай хэмээн тогтоосон бөгөөд тэдгээр хэргийн нэгийг нь 1980-1990 оны хооронд дасгалжуулагч хийж байхдаа үйлджээ. Шүүгч Бёрт Бам Австрали гаралтай нэрт теннисчнийг шүүх хурлын үеэр харамссан дүр …

  • 19 May

    Тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл болсон “Хүрэн Берет”-ийн эзэд тодорлоо

    Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд алба хаагчдын өдөр тутмын хүнд хүчир, тэсвэр хатуужил шаардсан бэлтгэлийг олон нийтэд таниулах зорилгоор анх удаа нээлттэй зохион байгууллаа. “Хүрэн берет” нь олон улсад Тусгай албадын алба хаагчдын ур чадвар, ажилласан жил, тэсвэр хатуужил, эр зоригийн илэрхийлэл бөгөөд энэ бүх шалгуурыг хангаж, сайтар бэлтгэгдсэн алба хаагч өмсөх эрхтэйгээрээ тусгай …

  • 19 May

    Сүлдэнд мөнхөрсөн дуулал уран бүтээлийн цэнгүүн боллоо

    Цагдаагийн “Сүлд” чуулгын ахмад уран бүтээлч, гоцлол дуучин, МУ-ын гавьяат жүжигчин, цагдаагийн ахлах ахлагч Батмөнхийн Цэвэлмаа нь ОНЦХАТөв болон ЦЕГ-ын ахмадын хороотой хамтран “Сүлдэнд мөнхөрсөн дуулал-2” уран бүтээлийн цэнгүүнээ амжилттай зохион байгууллаа. Монголын цагдаагийн байгууллагын соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан Б.Цэвэлмааг ЦЕГ-ын даргын тушаалаар “Цагдаагийн төлөө хүндэт тэмдэг” болон “Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэг”-ээр тус тус …

  • 19 May

    “Оюутан мисс” -ийн шилдгүүд Хавайн их сургуульд сурна

      Төв Ази дундаа хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй орон бол эргэлзээгүй Монгол орон билээ. Тэр ч утгаараа Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийнхээ дундаас гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа манлайлагч шилдэг оюутан миссийг тодруулахаар 13 жилийн турш сураг нь алдараад байсан “Student miss”-ийг “Тансаг Мода” загварын агентлагаас санаачилж, НАМОХ-той хамтран дахин зохион байгуулж байгаа. Тэгвэл, “Оюунлаг гоо сайхны төлөө” уриан дор …

  • 19 May

    МУГЖ Т.Ариунаа: Хамтдаа амьдралыг бүтээнэ гэдэг аугаа гайхамшиг /Бичлэг/

    Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрбээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ.    Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй …

  • 19 May

    Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөлийн удирдлагуудтай хийсэн уулзалтанд УИХ-ын даргын хэлсэн үг

    Өргөн уудам Ази тивийн олон орноос 600 гаруй залуус, төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирсэн байна. Ийм өргөн хүрээтэй олон улсын арга хэмжээг зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөл болон Монголын Залуучуудын холбоонд баяр хүргэж Ассамблейн ажиллагаанд амжилт хүсье. Өнөөдөр нээлтээ хийж буй Нэг Ази 2015: “Тогтвортой хөгжлийн …

  • 19 May

    Гарал үүсэл нь тодорхойгүй загасны тоснуудыг хураажээ

    Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийх явцад хаяг шошгогүй, хаана, хэзээ бэлтгэсэн, гарал үүсэл тодорхойгүй, тунадас үүссэн, “загаснны тос” гэх вакусны шилэнд савласан 98 шил тосыг улсын ахлах байцаагчийн актаар хураасан байна. Тэдгээр тосыг захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. …

  • 19 May

    Тариалалтын явцтай танилцлаа

    ХХААЯ-наас Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгаар очиж хаврын тариалалтын явцтай танилцлаа. Тус аймгийн тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд хаврын тариалалт 50-60 хувьтай байна. Энэ жилийн хувьд,тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд олгодог уламжлалт урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг хэвийн олгосон бөгөөд харин ч өр төлбөрийн үлдэгдэлгүй, сайн харилцагчиддаа хөнгөлөлттэй зээлийн урьдчилгааны хэмжээг багасгаж өгсөн гэж ХХААЯ-ны газар тариалангийн бодлогын …

  • 19 May

    С.Мөнхбат: “Улстөрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” нь томоохон соён гэгээрлийн бүтээл болно

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор  “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил өрнөж байна.  Уг толь бичгийг бүтээх эрдэмтдийн багийг ахлан ажиллаж буй  МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны гишүүн, доктор, дэд профессор С.Мөнхбаттай ярилцлаа.   PHOTONEWS.MN

  • 19 May

    Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын чуулга уулзалт болов

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын ээлжит чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулав. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ба эрх зүйн орчны асуудлууд” сэдэвт энэхүү …

  • 19 May

    Эверестийг зорьсон уулчид эх орондоо эсэн мэнд ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Эрүүл Монгол хайкинг клуб”-ын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг өнөөдөр хүлээн авч уулзав. Б.Цэвээндаш нь олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамтаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Эверестийн оргилыг зорьсон юм. Уулчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт хүсч, “Монгол түмнийхээ хийморийг бадраагаад ирээрэй” хэмээн, гарын үсгээ …

  • 19 May

    “Улаанбаатар Марафон – 2015” олон улсын гүйлтийн бүртгэл явагдана

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар Марафон – 2015” олон улсын гүйлт 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Онлайн бүртгэл: www.ub-marathon.ub.gov.mn www. facebook.com\ub-marathon-2015 БҮРТГЭЛ ЯВАГДАХ ХАЯГ: Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Утас: 312785, 91160405, 99285651 Багануур дүүрэгт, Утас: 7021-3435, 95618100, 99854906 Багахангай дүүрэгт, Утас: 99913670 Баянгол дүүрэгт, Утас: 70141984, 94920347 Баянзүрх …

  • 19 May

    Үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд дүүргүүд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанд танилцуулаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хорооллын нам дор хэсгүүд болон үерийн аман дээр буусан  айл өрхийн судалгааг шинэчлэн гаргаж, 9 айл өрхөд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлээд байна. Мөн дүүргийн 12-р хороо …