Монголчуудын хувьд нэг үеэ бодвол зуны амралтаа дотоодын аялал жуулчлалд зориулдаг болсон нь сайшаалтай хэрэг. Наадмын дараагаас нийслэл хотод автомашины тоо эрс цөөрдөг нь хүмүүс хөдөө орон нутаг руу төмөр хүлгийн жолоогоо залдагтай холбоотой биз. Хөвсгөл аймаг нэгэн үе зөвхөн гадны жуулчид түлхүү очдог газар байсан бол өдгөө дотоодын жулчдын хөлд дарагдах болжээ. Энэ нь Хөвсгөл аймгийн Мөрөн хот, цаашлаад …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
14 July
Манайхан жүдо бөх, буудлагын төрлүүдэд илүүрхэв
“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор боллоо. Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш нийт 272 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 65 орон ямар …
-
13 July
Улсын харцага Г.Ганхуяг: Олон бөхчүүд хальтарч уналаа
Наадмын өмнөхөн төв цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ногоон зүлэг суурилуулсан. Халтиргаа гулгаа их байхвий гэж болгоомжилж байсан ч наадмын бөхийн барилдааны үеэр энэ жил бороо хур орсонгүй. Зарим наадамчин олны хувьд хуурайшилтай, гантай энэ зун цэнгэлдэх хүрээлэнд харин ч ийм зүлэг суурилуулснаар шороо тоос босохгүй сайхан байгааг хэлж байсан. Нөгөө талаар наадмын өдрүүдэд 30 градус гарч халснаар хиймэл зүлэгнээс хаймар үнэртэн улам …
-
13 July
Улсын Арслан Э.Оюунболдын тухай 24 баримт
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд түрүүлж наадамчин олноо баясгасан Энхтөгсийн Оюунболдын тухай 24 баримтыг хүргэж байна. 1. Э.Оюунболд 22 насандаа төрийнхөө Их баяр наадамд анх удаа түрүүлэн Улсын Арслан хэмээх эрхэм хүндэтгэлтэй цолын эзэн боллоо. 2. Тэрбээр хорин насандаа Монгол улсын харцага цол хүртэж байсан юм. …
-
13 July
Монгол үндэсний бүжиг, морин хуурын шилдгүүд өнөөдөр чуулна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран Үндэсний их баяр наадмыг угтаж наадамчин олон, нийслэлчүүд, жуулчдад зориулж “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны задгай талбайд анх удаа тоглосон. Харин өнөөдөр буюу 07 сарын 13-ны 20 цагаас Монгол үндэсний бүжиг, морин хуурчдын шилдгүүдийн “Талын бүжиг”, “Морин хуур” олон улсын фестивалийг Их эзэн Чингис …
-
13 July
“Монгол хуушуур- 2015” фестивал боллоо
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур – 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Фестиваль нь Монгол үндэсний …
-
13 July
Э.Оюунболдод “Тоёота Ланд-200” автомашин гардуулан өглөө
Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж буй Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг гардуулах ёслолын ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Үндэсний их баяр …
-
13 July
Өнөөдөр Чингис хааны талбайд Морин хуурын олон улсын фестиваль болно
Өнөөдөр буюу 07 сарын 13-ны 20 цагаас Монгол үндэсний бүжиг, морин хуурчдын шилдгүүдийн “Талын бүжиг”, “Морин хуур” олон улсын фестивалийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Эдгээр нь Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчид болон нийслэлчүүддээ зориулж буй энэ зуны соёл урлагийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд 07 дугаар сарын 14-ны өдөр “Ulaanbaatar swing night” буюу джаз хөгжмийн …
-
13 July
Наадмын бэлтгэл дээрээ цус харвасан Н.Бүтэнбаярын амь нас дээсэн дөрөөн дээр байна
Улсын Филармонийн уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Намсрайжавын Бүтэнбаяр Төрийн Хундэтгэлийн концертын бэлтгэл дээр тайзан дээрээ унаж цус харван долоо дахь хоног дээрээ ухаангүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа тухай таагүй мэдээ дуулгаж байна. Ерөнхий удирдаачийн амь насыг торгоож байгаа нэгэн тариа олдохгүй байгаа тухай фэйсбүүкт цацагдаж эхэлжээ. Түүний ойр дотны хүмүүс Баяр наадмын …
-
13 July
Банкуудын ажиллах цагийн хуваарь
Голомт банк Худалдаа хөгжлийн банк Хаан банк Хас банк Төрийн банк Капитал банк 2015.07.13 Даваа Солонго, Ард, Саппоро, Өргөө, Сансар, 120 мянгат салбарууд тус тус 10-18 цаг хүртэл ажиллана. амарна амарна Түшиг тооцооны төв 11-17 цагийн хооронд ажиллана. Ялалт, Чулуун овоо, Драгон тооцооны төвүүд 11-17 цагийн хооронд ажиллана. Нисэх тооцооны төв 24 цаг, Тавин мянгат, Хороолол салбарууд 10-17 цаг хүртэл …
-
13 July
Гэр бүлийн хосууд Халх сурын харваанд түрүүллээ
Халх сурын харвааны түрүү мэргэчүүд тодорчээ. Эрэгтэйчүүдийн төрөлд 250 харваач цэц мэргэнээ сорисноос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач, Монгол Улсын спортын мастер Б.Батбаатар 36 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн боллоо. Эмэгтэйчүүдийн төрөлд 100 орчим харваачид өрсөлдсөнөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач, Монгол …
-
13 July
Энэ жилийн наадмаар эхний 10-т хурдалсан шандаст хүлгүүд
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдааны түрүү, айраг хүртсэн морьдын тойм мэдээллийг хүргэж байна. Хязаалан нас 264 хязаалан бүртгүүлснээс 209 хязаалан 18 км-т уралдлаа. № Үндсэн захиргаа Морины эзэний овог нэр Зүс, тамга Дугаар Унаач хүүхдийн овог нэр, нас, хүйс Хурдалсан хугацаа 1 Архангай аймаг Төвшрүүлэх сум …
-
13 July
Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг
Эрхэм хүндэт наадамчид аа, Хүндэт зочид оо, Наран ургахаас наран шингэх хүртэл уудам газарт эртний түүхтэй монгол төрийн их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс уралдлаа. Мэргэн харваачид маань ончтой сайхан харвалаа. Монгол наадам хөлөг …
-
13 July
Монгол Улсын арслан цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан барилдсан 512 бөхөөс ес давж түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Энхтөгсийн Оюунболдод Монгол Улсын арслан цол олголоо. Түүнд Монгол Улсын арслан …
-
13 July
Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл