Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 29 June

    Нийгмийн идэвхитэй хэсэг болох 18-29 насны залуучууд гэмт хэрэг үйлдэх нь их байна

    Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж Шүүхийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өнгөрсөн 2014 онд анхан шатны шүүхээр-6375, давж заалдах шатны шүүхээр-2161, хяналтын шатны шүүхээр 629 эрүүгийн хэрэг шийдвэрлэгджээ. …

  • 29 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид бараалхав

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц. Элбэгдоржийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд бараалхлаа. Ерөнхий сайд  Ерөнхийлөгч У Тейн Сейн тэргүүтэй төлөөлөгчдөд Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хийж байгаа анхны айлчлал болохыг онцолж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц …

  • 29 June

    Тайванийн усан паркт гал гарч 509 хүн гэмтжээ

    Тайвань улсын нийслэл Тайпей хотын “Formosa Fun Coast” усан паркад уржигдар орой шатамхай бодис дэлбэрч, гал гарснаас 509 хүн гэмтэж түлэгдсэн осол гарчээ. Тэднээс 188 хүн их хэмжээгээр түлэгдэж гэмтсэн байна. Паркад “Color Play Asia” тоглолт болж байх үеэр оройн 20.30 цагт тайзны ойролцоо дэлбэрэлт болсон байна. Тоглолтыг үзэхээр 1000 гаруй хүн цугласан байсан гэнэ. Одоогоор тус паркийн үйл ажиллагааг …

  • 29 June

    Мэргэжлийн хяналтынхан ойн төгөлөө хүлээлгэж өглөө

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан улсын ойн санг 2.5 га таримал шинэсэн ойгоор нэмлээ. “МХЕГ-ын нэрэмжит ойн төгөл”-д жил бүр нөхөн сэргээлт, тарилт хийж ургуулснаа Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ойн, ногоон байгууламжийн хэлтэст хүлээлгэн өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, ажилтан, албан хаагчид 2010 оны тавдугаар …

  • 29 June

    Зорилтот бүлгийн 400 хүүхдэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амрах эрхийн бичиг гардууллаа

    Нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшууллаа. Уг эрхийн бичгийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай гардуулав. Эдгээр 400 хүүхэд нь нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түшингээс …

  • 29 June

    Леброн Жеймс долдугаар сарын 1-нд чөлөөт агент болно

    “Кливленд Кавальерс” багийн довтлогч Леброн Жеймс гэрээнд оруулсан заалтыг үндэслэн чөлөөт агент болох боломжийг сонгохоор болсон тухайгаа багийнхаа удирдлагуудад мэдэгджээ. Гэхдээ тэрбээр өөр багуудтай уулзахгүй, “Кавальерс”-тэй шинэ гэрээ байгуулах аж. Чөлөөт агент болж байгаа нь нэг ёсондоо ханшаа шинээр тогтоож байгаа хэрэг юм. Одоогийн гэрээгээр бол тэрбээр 2015-2016 оны улиралд багаасаа 21.6 сая ам.долларын цалин авах ёстой юм. Эх сурвалж: …

  • 29 June

    Шуурхай мэдээ

    Яг одоо Дулааны цахилгаан станц-4 ТӨХК ээлжит засварын ажил хийж байх явцад доголдол гарсны улмаас эрчим хүчний систем чадлын дутагдалд орж Төв аймаг, Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг Диспетчерийн үндэсний төвөөс түр хягаарлах арга хэмжээ авч байна. Хэрэглэгчид та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • 29 June

    БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

    Монгол Улсын Хөдөлмөрийн яам /ХЯ/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам /ХЭХЯ/ хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг /ХОСБ/-ийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэх Солонгос хэлний түвшин тогтоох 11 дэх удаагийн шалгалт дараах байдлаар явагдах болсныг мэдэгдье. БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д …

  • 29 June

    Нийслэлийн Онцгой байдын газарт 15 төрлийн 8000 гаруй багаж, техник хэрэгсэл гардууллаа

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Япон улсын “Бодлого, хүний нөөц Техник туслалцааны хөтөлбөр”-өөс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт “Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөл”-ийг 14 сарын хугацаанд хэрэгжүүллээ. Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн үерийн эрсдлийн менежментийг сайжруулах, хотын үерийн эрсдлийн менежментийн стратегийг боловсруулах зэрэг тодорхой ажлуудыг шат дараалан авч хэрэгжүүлсэн. Мөн үерийн гамшгийн үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврахад …

  • 29 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар ганцаарчилсан уулзалт хийв

    Чингисийн талбайд болсон албан ёсны угталтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 59 жилийн хугацаанд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас анх удаа Төрийн тэргүүний түвшинд …

  • 29 June

    Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол болов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр  ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг  албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний …

  • 29 June

    Нийслэлд Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламжийг нутагшуулна

    Нийслэлийн Засаг дарга “Шинэ технологи нутагшуулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/544 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж болон хийн түлш ашиглан барилга объектыг халаах технологийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, судлах , байршлыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийг холбож, нутагшуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх 1, 5, 10, …

  • 29 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийсэн айлчлалаа дүгнэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эхлээд ОХУ-д айлчилсан. Хоёр хөршийнхөө нэгэнд айлчлал хийсний дараа манай гадаад бодлогын том тулгуур, гуравдагч хөрш АНУ-д ажлын айлчлалаа амжилттай хийж дуусгалаа. Та бүгд сонирхож байгаа байх, аяны богц ямар байв гэж. Аяны богцоо хоёр хувааж ярья гэж бодож байна. JP Morgan компани манай Хөгжлийн банктай хамтраад 400 сая америк долларын дүрмийн …

  • 29 June

    Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 25 дугаар байрыг буулгаж, орон сууцны барилгын шав тавилаа

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн 90 дүгээр тогтоолоор баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай журам” – ын дагуу Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 21 барилгыг буулгаж дахин төлөвлөн, барилгажуулахаар болсон. Энэ хүрээнд тус дүүргийн арьс ширний 25 дугаар байрыг …

  • 29 June

    Г.Пүрэвбат: Эмэгтэйн хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий

    -Сүүлийн үед хүмүүс үр хүүхдээ өөдрөг явахыг бэлгэдэж эрдэмтэй ламаас асууж нэр хайрладаг болжээ? -Монгол төдийгүй дэлхийн улс гүрний ард түмэнд үр хүүхдүүддээ нэр өгөх эртний уламжлалт ёс бий. Азиас Хятад, Солонгос оронд нэрийн тухай онолын томоохон ном байдаг. Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн шинжиж байж нэр хайрладаг. Нэр өгсний дараа төрсөн он, сар, өдрөөр нь хөөж амьдарч буй цаг …