Г.Пүрэвбат: Эмэгтэйн хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий

f4af54762a71331919f71694a043ceac7f0713ca-Сүүлийн үед хүмүүс үр хүүхдээ өөдрөг явахыг бэлгэдэж эрдэмтэй ламаас асууж нэр хайрладаг болжээ?

-Монгол төдийгүй дэлхийн улс гүрний ард түмэнд үр хүүхдүүддээ нэр өгөх эртний уламжлалт ёс бий. Азиас Хятад, Солонгос оронд нэрийн тухай онолын томоохон ном байдаг. Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн шинжиж байж нэр хайрладаг. Нэр өгсний дараа төрсөн он, сар, өдрөөр нь хөөж амьдарч буй цаг хугацааны бүхий л үйл явдал, зурлагыг нь гаргадаг. Нэргүй ямарваа зүйл байдаггүй. Тэр дундаа хүний нэр жирийн нэг байгалийн юмс үзэгдлээс онцгой чухал. Хүн амьдарч байх хугацаандаа нэртэй холбогдсон олон зан үйлийг бий болгосон. “Нэр хугарахаар яс хугар. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө” хэмээх үг гарсан хүн өөрийн нэршсэн нэрээрээ байх ёстой хэмээх ухагдахууныг эрхэмлэсэн хэрэг.

Сүүлийн үед Монголчууд хүүхэддээ хайрлах нэрийг нэлээн бодож байж өгдөг болжээ. Эрдэмтэй сайн хүнээс нэрийн утга учрыг лавлан мэдэж, хүүхдэдээ хайрлах нь зөв юм. Монгол хүний нэрийн лавлах толь үзэж байхад төвд, санскрит нэр голчилсон байдаг. Монгол хэмээх улс өөрийн соёл иргэншил, хэлтэй байж монгол ёс язгууртайгаа хэвшин дадна. Тиймээс гаднын нэр бус монгол нэр хайрлах нь чухал юм.

-Зарим гэр бүлд үр хүүхэд олдоггүй, эсвэл тогтдоггүй тал бий. Үүнд ямар нэг шалтгаан байдаг уу?

-Монголчуудад үр хүүхэд тогтдоггүй, тогтсон ч үр хүүхэд нь эмзэг тал байдаг. Үүнтэй холбоотой гадаад болон дотоод, бүр нууц шалтгаан бий. Үрийн заяа тогтдоггүй хүмүүст хамааруулж, “Хөвүүн асрагч охин тэнгэр” манайхан Бүзү Лхаму хэмээн нэрлэдэг Ногоон дарь эх бурхны өмнөөс үрийн заяа дууддаг. Дуудах дуудахдаа удам залгах сайн заяат үр дууддаг. Үр удам, хишгийн даллага гээд олон янзын зан үйлийн тогтсон арга бий. Эр эм хоёрын үйлийн үр, бие эрхтэнтэй холбоотой нарийн зан үйл гарсан байдаг. Ганц нэг шалтгаанаас үүдэж үр хүүхэд тогтохоо больсон гэж ойлгож болохгүй. Хүн болгон өөр өөрийн гэсэн хувь заяа, тавилан төөрөгтэй шүү дээ.

Эр эм зохицон нийлнэ гэдэг ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увидастай.

-Монголчуудад үр хүүхдээ багад нь өндгөн сүй тавьдаг ёс байсан. Харин уламжлал өдгөө мартагдсан байна?

-Энэ нь журмыг мэддэг ухаант хүмүүний нандин ёс юм. Амьдралыг цогцлоох ул суурьтай эртнээс хэвшүүлэн тогтоож өгсөн дээдсийн ёс. Угаас эр эм хоёр бүхэл бүтэн үйл хураасан амьтан. Зохицон нийлнэ гэдэг тун ярвигтай хэрнээ түмэн гайхамшиг гарах гүн увдистай. Эцэг, эх нь удам харж, язгуур үзэн, бэрийн зурхай, төөргийг харж шинжинэ. Гэр бүл болж нийлэхэд нь зөвхөн тухайн хоёр хүнийг хувьчлан хардаггүй. Хоёр талын аав, ээжийн жилээс авахуулаад бүх таарамжийг нь хардаг. Тэр таарамжаас хосын хувь заяа сайн, муу явах шалтгаална. “Удам муутын заяа муу. Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг үг байдаг. Хувь хүний гадаад шинж, бие царай зүсийг харж “Энэ хоёрын хувь заяа нийлбэл ийм байх юм” гэж  заяа төөргийг нь үзсэний дараа эцэг, эх хоёр удам залгах үр хүүхдийнхээ хувь заяаг бодож, өндгөн сүй тавьж, багаас нь бие биед нь ээнэгшүүлэн дасгадаг. Амьдралд бие даахаас өмнө нэг нэгнийхээ зан ааш сайн, мууг эрт мэдүүлвэл хэр баргийн зүйлд гомдож тунихаа больдог. Эр, эм хоёрыг бие гүйцсэний дараа гэрлүүлдэг. Энэ нь нэг хүний амьдралтай холбоотой бус тэдний үйл барилдсан сэтгэлийг ариунаар тэтгэж байх удам угсааны залгамжтай холбоотой асуудал юм.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …