АНУ-ын түргэн хоолны сүлжээ McDonalds компани салбаруудын үйл ажиллагаагаа сайжруулах төлөвлөгөөний хүрээнд Тайвань дахь 413 дэлгүүрээ худалдахаар болсон байна. 20,000 гаруй ажиллах хүчин нь байрлах тус арал дээр McDonalds компани 30 жилийн хугацаанд эдгээр дэлгүүрийг эзэмшсээр ирсэн юм. Компанийн зүгээс хөгжилтэй холбоотой зөвшөөрөлтэй болоход тохирох нэр дэвшигчийг хайж байгаа гэдгээ мэдэгджээ. Дэлхийн хамгийн том сүлжээ хоолны газрын компани нь өрсөлдөгдөөн …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
26 June
Цагдаагийн сайд Жо-Энн Миллерийг шалгуулах хүсэлт гаргав
Куйнслэнд муж улсын парламентын сөрөг хүчний зүгээс тус муж улсын Цагдаагийн албаны сайдын талаар Гэмт хэрэг, авлигатай тэмцэх комисст мэдээлэл хүргүүлэв. Мэдээлэлд, Парламентын гишүүн Рик Уильямсийг гэмт хэрэгт буруутгаж байгаа хүнтэй Цагдаагийн албаны сайд Жо-Энн Миллер утсаар ярьсан талаар дурджээ. Рик Уильямсийн удирдлагад ажиллаж байсан Брюс Мклийн нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа талаар мэдээлсний дараа хатагтай Миллер …
-
26 June
Охиндоо тендер өгдөг түшмэлийнхээ толгойг илсээр байх уу, Д.Баярбат дарга аа
-Аав нь охиндоо тендер авч өгчээ- Тендер зарлаж, дундаас нь мөнгө унагах, эсвэл хамаатан садандаа тендер авч өгөх моод төрийн албанд дэлгэрээд удаж буй. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн эхнэрийнхээ компанид 17 тэрбумын тендер авч өгсөн нь илэрч, шуугиан тарьж байв. Г.Дэнзэнгийн эхнэр экс Ерөнхий сайдын төрсөн эгчийн охин байсан билээ. Энэ хэргийг …
-
26 June
Онгоцны осолд ороод 5 хоногийн дараа амьд олджээ
Колумбийн баруун нутагт орших ширэнгэн ойд онгоц осолдсоноос тав хоногийн дараа залуу ээж, нялх хүүхдийн хамт амьд олдсон байна. Колумбийн Агаарын хүчний дарга энэ талаар ярихдаа, ээж хүү хоёрын ийнхүү осолд орж, ширэнгэн ойгоос амьд олсдон нь гайхалтай тохиолдол хэмээн өгүүллээ. 18 настай Мария Нелли Мурилло болон түүний нэг настай хүү хоёрыг аврагчид Чоко муж дахь онгоц осолдсон газрын ойролцоогоос …
-
26 June
Хуурамч будааны талаархи мэдээлэл тавьсан иргэн сураггүй алга болжээ
Хятадад резинээр үйлдвэрлэсэн хуурамч цагаан будаа худалдаанд гарсан талаар мэдээлэл өмнө нь гарч байсан билээ. Тэгвэл манайд ийм төрлийн цагаан будаа орж ирээгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байсан удаатай. Харин ийм будаа Монголд аль хэдийнэ ороод ирсэн талаар фэйсбүүк мэдээ тарж, хүчтэй давалгаалж, хүмүүсийг сэрэмжтэй байхын тулд цааш нь тарааж шэйр хийхийг хүсч байна. Энэ талаарх мэдээллийг Megu Bolor гэгч хүн тарааж …
-
26 June
Авлигатай тэмцэх газар анхааруулж байна
Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний хагас жилд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4910 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 4784-ийг нь хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад зохих хариуг хүргүүлж ажиллав. Урьдчилсан мэдүүлгийн 1725 буюу 35 хувь нь хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна. Аймгаар авч үзвэл нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн мэдүүлгийг Баянхонгор аймгаас 120, Говь-Алтай аймгаас 110, …
-
26 June
“PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам энэ амралтын өдрүүдэд болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадмыг 06 дугаар сарын 27,28-нд “Монгол шилтгээн”-д зохион байгуулах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн …
-
26 June
Фэйсбүүкээр гутаан доромжилбол 2 сая төгрөгөөр торгуулах уу?
Өчигдөр УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Сүүлийн үед нийгэмд цахим ертөнц ихээхэн хүчээ авч байгаа бөгөөд энэ ч утгаараа маркетинг, менежмент, мэдээллийн хэрэгсэл гээд бүхий л зүйлд маш чухал хэрэгцээтэй нэгэн хэрэглүүр болж байгаа билээ. Гэхдээ үүний хажуугаар худал хуурмаг мэдээлэл тараах, олон нийтэд хүний хувийн нууцыг дэлгэх, бусдыг гутаан доромжлох нь ихэссэн. Үүнтэй холбогдуулан …
-
26 June
Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн энэ 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой болох юм. Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, …
-
26 June
Өмгөөлөгч П.Сарантуяа: Ерөнхий шүүгч 7 удаа хойшилсон Г.Буяндорж нарын хэргийг дахин хойшлуулахгүй гэдгээ мэдэгдсэн
Г.Буяндорж нартай холбоотой хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өчигдөр болох байсан ч хойшилсон юм. Энэ талаар хохирогч болох “Ноёд Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал С.Билэгтийн өмгөөлөгч П.Сарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа. -Шүүх хурал ямар шалтгаанаар хойшлов. Ер нь хэд дэх удаагаа хойшилж байна вэ? -Долоо дахь удаагаа хойшилж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаа 25 хоног …
-
26 June
Говийн 2 сумыг төвийн эрчим хүчний системтэй холболоо
Ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход Эрчим хүчний яамны зүгээс онцгой анхаарч Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эрчим хүчний системтэй холбож хямд үнэтэй эрчим хүчээр хангахаар боллоо. Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажлын хүрээнд нийтдээ 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах …
-
26 June
Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна
2015 оны эхний 6 сарын байдлаар усанд живж нас барсан тохиолдол 10 аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаа гарч 25 хүн амь насаа алдсан байнга. Үүнээс 8 нь бага насны хүүхэд байна. Цаашид 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл …
-
26 June
Цэцэг төвийн уулзварыг түр хаана
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны 23:00 цагаас 06 дугаар сарын 27-ны 23:00 цаг хүртэл хааж, 24 цагийн хугацаанд автозамын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
26 June
Хятадууд гоймонг хамгийн заваан нөхцөлд үйлдвэрлэдэг
Хятадаас ирдэг бэлэн гоймонг ийм нөхцөлд хийдэг. Мөн тэдний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг гоймонг хамгийн бохир нөхцөлд хийдэг аж. Энэ гоймонгоор бусад орон руу гаргадаг бэлэн гоймонг ч бас үйлдвэрлэдэг аж. Б.Нарангэрэл
-
26 June
Гэрлэдэггүй эрчүүдэд зориулсан сургалт явуулж байна
Японы Засгийн газар энэ долоо хоногийн эхээр япон эрчүүдийн бэлгийн амьдралтай холбоотой судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Тайланд бичсэнээр 20-30 насны япон эрчүүдийн 40 орчим хувь нь ганц бие байгаа гэнэ. Тэдний олонхи нь эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохыг “яршигтай” гэж үздэг аж. 2010 онд гарсан судалгаагаар 30 орчим насны эрчүүдийн 25 хувь нь гэрлэж байгаагүй, эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл