Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 20 April

    Жуулчдад зориулсан зочид буудал, рестораны гарын авлагатай болно

    Монгол улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийнхэн олон талт ажлыг зохион сэдэж санаачлан, хэрэгжүүлсээр байна. Тухайлбал дэлхийн томоохон хэмжээний үзэсгэлэнгүүд болох Берлиний ITB, Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг WTM, Япон улсад зохион байгуулагддаг JATA зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож заншжээ. Манай улсад ч олон орныг хамруулсан үзэсгэлэн яармагуудад бусад орны төлөөлөгчид ирж оролцдог. Монгол орны үзэсгэлэнт …

  • 20 April

    Онцгой байдлынхан даатгалд хамрагдана

     ОБЕГ-ын даргын тушаалаар тус албаны алба хаагчдын гэнэтийн ослын болон улсын нөөцийн хөрөнгийн даатгалын сонгон шалгаруулалтыг хийв. Сонгон шалгаруулалтаар алба хаагчдын гэнэтийн ослын даатгалыг “МИГ даатгал”, “Соёмбо даатгал ” хийхээр болсон бол улсын нөөцийн хөрөнгийг эдгээр компаниудаас гадна нэмэгдэж “Хаан даатгал” хариуцахаар шалгарчээ. Алба хаагчид байгалийн, ахуйн, үйлдвэр техникийн, аврах, гал унтраахаас шалтгаалах ослын, дадлага сургуулилтад оролцох үеийн гэх мэт …

  • 20 April

    Хас банк харилцагчаа “шахаанд оруулдаг уу?”

    Монголд өнөөдөр авсан цалин, олсон хэдэн төгрөгөө байр, машин, бизнесийн зээлэнд шавхаж банкны зээлийн хүлээсэнд “хавчуулагдан” амьдарч буй. Ядаж байхад хэрэглээний үнэ талийж санхүүгийн хямрал хаа хаанаа нөлөөлж эхэллээ. Хямралын энэ давалгаанд хамгийн их өртөж буй хэсэг бол үйлдвэрлэгчид. Зарим нь ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй үүдээ барих дээрээ тулж байгаа бол ихэнх нь банкны зээлийн хүүгээ төлөхөд асуудал үүсч эхэлжээ. …

  • 20 April

    2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэлийг хангахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Налайх, Сүхбаатар дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай …

  • 20 April

    Д.Сумъяабазар: Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдэд асар их хүлээлт үүсгэсэн

    УИХ-ын гишүүн, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүд өнгөрсөн долоо хоногийн турш нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцаж, иргэдийн санал бодлыг сонссон билээ. Энэ талаар Д.Сумъяабазар гишүүн бүлгийн хуралдаанд танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ард иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу тэрээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж …

  • 20 April

    Францын нэрт удирдаач, дуучин Шарли Барбие Улсын Филармонийн тайзнаа

    Монгол улс дахь Франц улсын элчин сайдын яамны урилгаар удирдаач Шарли Барбие манай оронд ирээд байгаа билээ. Тэрээр Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Хөгжим Бүжгийн коллеж, Сити дээд сургуулийн оюутнуудтай хамтран Францын сонгодог хөгжмийн гоо сайхан, уран тансаг аялгууг үзэгч та бүхэнд толилуулах “Францын хөгжмийн үдэш” тоглолтын бэлтгэлдээ ороод байна. Тоглолт 2015 оны 04-р сарын 22-нд 19:00 цагаас Улсын Филармонийн …

  • 20 April

    Ард түмний гавьяат Бөхийн өргөөг доргионо

    Эр хоёр загал дууны эзэн дуучдын нэг, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, ая зохиогч, дуучин Мягмарын БЯМБАЖАВ-ын “ХҮМҮҮС МИНЬ АМЬДРАХ САЙХАН” хүндэтгэлийн тоглолт энэ оны 4 дүгээр сарын 27-ны Даваа гаригийн 19:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болох гэж байна.             Тэрээр энэхүү хүндэтгэлийн тоглолтон дээрээ үзэгч олон түмний сонсох дуртай Мартагдашгүй хайр, Оройтсон бороо, Эр хоёр загал, Хүмүүс минь амьдрах …

  • 20 April

    Оскарын шагналт кино найруулагчыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.20/ Оскарын шагналт, кино найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Францын кино найруулагч Жан Жак Анно УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, өөрийн бүтээлүүд болон Монголын түүх соёлтой холбоотой уран бүтээлийнхээ талаар танилцууллаа. УИХ-ын дарга З.Энхболд, найруулагч Жан Жак Анног Монгол Улсад тавтай морилохыг урьж, уулзалтад …

  • 20 April

    Газар дундын тэнгист 700 дүрвэгч амиа алдсан байж болзошгүй

    Газар дундын тэнгист 700 гаруй дүрвэгчийг тээвэрлэж явсан усан онгоц бүрэн живэх аюул нүүрлээд байгаа талаар Италийн эргийн хамгаалалтынхан мэдэгдлээ. Орон нутгийн цагаар шөнө дундын орчимд тус тэнгист 500-700 гаруй хууль бус цагаач тээвэрлэсэн хөлөг онгоц живсэн гэх мэдээллийн дагуу аврах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Одоогоор аврагчид 28 хүнийг аварсан тухай албаныхан мэдээлсэн юм. Зөвхөн энэ он гарснаас хойш …

  • 20 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.20/

    2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1478 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Шувууны томуу, H5N6, H5N1 вируст халдвар:  Бутан улсад тэжээвэр шувуудын дунд шувууны …

  • 20 April

    Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

    Э.Мөнхтулга, С.Аюулгүй Ж.Ганхуягтай нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 07 дугаар сараас эхлэн М-гэгчийн эмзэг, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн баруун талд байрлах орцны подвальд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаус 25 нэртэй зочид буудлын өрөөнд, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 34 дүгээр байрны арын дэнж дээр байрлах нийтийн байранд хүчээр байлгаж ашиг олох …

  • 20 April

    10 хоногийн турш 1500 км – ийн гүйлт

    Нью-Йорк хотноо зохиогдож буй энд Монгол улсаа төлөөлөн тамирчин Б.Буджаргал оролцож байна. Тухайн гүйлт нь 10 хоногийн турш 1500 км гүйх юм.  “Хөгжлөө эхлүүлцгээе!” Би Монгол улсын хөгжлийн төлөө гэсэн уриатай оролцож байгаа тамирчин маань 5 дахь өдрийхөө гүйлтийг амжилттай үргэлжлүүлсээр байна. Эх орноо төлөөлөн оролцож буй тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье. Монголчуудаа…   эх сурвалж: www.zone.mn

  • 20 April

    УИХ-ын дарга З.Энхболд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.20/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваасүрэн, “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей нар эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулж, Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллах …

  • 20 April

    Америкт цагаан арьстнууд цөөрч байна

    Америк улам бүр “харласаар” л байна. Учир нь, эндэхийн цагаан арьст иргэд өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа аж. Үүний гол буруутан нь ганцаас илүү хүүхэд өсгөх боломжгүйд хүргэж буй эдийн засгийн хямрал гэнэ. Гэхдээ энэ нөхцөл азийнхан болон афроамерикчуудыг нэг их түгшээхгүй байх шиг. АНУ-д зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л төрснөөсөө олон цагаан арьстан үхжээ. Одоохондоо Латин Америк биш цагаан арьстнууд …

  • 20 April

    Жүжигчин Р.Анхням “Алтан гадас” одонгоор шагнуулжээ

    Жүжигчин Р.Анхням сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчидтэй хамтрах болсон. Өвөрмонголчуудын бүтээсэн “Гаадан Мээрин” хэмээх түүхэн киноны гол дүрд тоглон БНХАУ-ын кино наадмаас томоохон шагнал хүртсэн. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн БНХАУ-ын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэсэн Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кинонд тоглосон. Оскарын шагналтай найруулагчийн найруулсан “А” зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээсэн түүнийг монголын …