Дэлхийн олон оронд салбартай түргэн хоолны KFC сүлжээ компанийнхан үйлчлүүлэгчиддээ шарсан хархаар үйлчилсэн эсэх нэгэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр газар авсан билээ. Шарсан харх гэгдэх дээрх хоолны зургийг нийтэлсэн Деворайс Диксон энэ сарын эхээр вирусийн халдвар авсан хэмээн мэдэгдээд байсан юм. Тэрээр, “Хамаг бие минь хүйт дааж байна. Одоо болтол дотор маш хэцүү, юу ч идэж чадахгүй байна” хэмээн өгүүлжээ. …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
24 June
Ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна
Зургаадугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 55 дизелийн түлш 38 ТС-1 44 хоногийн нөөцтэй байна.
-
24 June
Д.Цогтбаатар: Ипотекийн зээлийн урьдчилгаа хорин хувьд Засгийн газар 200 тэрбумын баталгаа гаргахаар шийдвэрлэв
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай ярилцлаа. -Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудал бүрэн шийдэгдлээ. Даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэж, холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Засгийн газар хэдэн тэрбумын баталгаа гаргаж байгаа вэ? -Өнгөрсөн долоо хоногт бид түрээсийн орон сууцны хөтөлбөрөө батлуулсан. Өчигдрийн …
-
24 June
Камертон 20 нас хүрлээ
Өнөөдөр “Камертон” хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. Тэгвэл “Камертон”-чууд 20 жилийн ойгоо “Crocus event hall”-д фэнүүдтэйгээ хамт тэмдэглэхээр болжээ. Энэ талаар хамтлагийн ахлагч Д.Болд “Зургаадугаар сарын 24-нд 20 цагаас Crocus-т VIBE105.5 радиогийн албан ёсны нээлт болох гэж байна. Мөн манай “Камертон” хамтлагийн 20 жилийн ой болох гэж байгаа юм. Энэхүү тоглолтоороо манай хамтлаг олон сайхан хит дуунуудаа дуулна. Түүнчлэн …
-
24 June
Хуучин циркэд гарсан түймрийг шуурхай унтраажээ
Өчигдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Циркийн сургуулийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг шуурхай мэдээллийн утсанд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Гал унтраах 14, 34 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч ажиллаж гал түймрийг шөнийн 03 цагт бүрэн унтраасан байна.Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын …
-
24 June
Монгол улс олон улсын аврах багтай болно
ОБЕГ, НҮБ-тай хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага өчигдөр эхэллээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, хумүүнлэгийн тусламж хүлээн авах, үдэн гаргахтай холбоотой бүлэг заалт оруулж байгаа. Олон улсын …
-
24 June
ЭМСЯ Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.24/
2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн байдлаар: Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: Улсын хэмжээнд 18396 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 857 хүн лабораторийн шинжилгээгээр, 4370 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д нийт 308 хүн хандаж, 56 хүн шинээр хэвтэж, 163 хүн эмчлэгдэн гарч, 325 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 84 өвчтөн …
-
24 June
Самсунгийн өв залгамжлагч олон нийтээс уучлал гуйлаа
Самсунг Группын өв залгамжлагч өөрийнх нь компаний санхүүжүүлдэг эмнэлэг MERS вирусын халдварыг тараасанд олон нийтээс уучлал гуйжээ. Үндэсний телевизийн сувгаар Ли Жае-Ёнг олон нийтэд хандаж үг хэлсэн нь Samsung Foundation санг удирдах болсноосоо хойш анх удаа хийсэн үйлдэл юм. Samsung Foundation сан нь Самсунг Эрүүл мэндийн Төв нэртэй Өмнөд Солонгосын хамгийн том эмнэлгүүдийн нэгийг эзэмшдэг. Өмнөд Солонгост гарсан 175 MERS …
-
24 June
Зуслангийн шинэ чиглэлд автобус явж эхэллээ
06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн зуслангийн чиглэл нээгдэж байна. “ЗҮ-1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд автобус, “ТҮ-2 Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд нэг автобус, “ТҮ-3 Баянбулаг-Тэнгис” чиглэлд нэг автобус тус тус үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
24 June
Байт харвааны оюутны Дэлхийн аварга 2016 онд Монгол Улсад болно
Олон улсын оюутны спортын холбоо, ОУ-ын байт харвааны холбооны төлөөлөгч Х.Карлос, Б.Жулиан нар 2015 оны 06 сарын 20-23-нд Улаанбаатар хотноо ажлын айчлал хийлээ. тэд 2016 оны 6 сард Монголд болох оюутны байт харвааны 11 дүгээр ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцлаа. Төлөөлөгчид ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, МБХ-ны холбооны дэд ерөнхийлөгч М.Болд болон албаны бусад хүмүүстэй уулзан, тэмцээнийг явуулах Төв …
-
24 June
Халуунаас болж амиа алдагсдын тоо 700 болжээ
Пакистаны өмнөд нутагт байрлах Синдх мужид цаг агаар хэт халуун болсны улмаас амиа алдагсдын тоо 700-д хүрчээ. Нөхцөл байдал хүнд байгаа учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг ерөнхий сайд анхааруулсан байна. Үндэсний Гамшгийн удирдах газарт ерөнхий сайд Наваз Шариф яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тушаал өгсөн аж. Цэрэг армийнхан хэт халуунд цохиулсан иргэдэд зориулсан төвүүдийг байгуулж, Гамшгийн удирдах газарт …
-
24 June
Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явжээ
БОГОТА. /KAZINFORM/. Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явсан гондурас эмэгтэй Колумбын нийслэл Богота хотын нисэх буудлаас баривчлагджээ. Тус нисэх буудлын цагдаа нар сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “22 настай Паола Деянира Сабиллон нь Испани руу явахыг завдсан бөгөөд шалган нэвтрүүлэх шугамд дөхөж ирэхдээ тэрбээр самгардаж, бие барьж байгаа нь илэрхий байсан нь бидэнд сэжиг төрүүлсэн” гэв. Рентген туяагаар Сабиллоныг хөхөндөө саяхан …
-
24 June
Өндөр технологи бүхий лаборатори нээлтээ хийлээ
Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд өндөр технологи бүхий 24 лаборатори өнөөдөр ХААИС-д нээлтээ хийлээ. Энэ төслийг БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагын санхүүжилсэн юм байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний, сүү судлалын, амьтны био технологийн болон мах боловсруулах, судлах лаборатори гэх мэт лабораториос гадна бүрэн автомат гидропоник хоёр хүлэмжийг ч бас өнөөдөр хүлээн авсан юм. …
-
24 June
Маргааш нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаан болно
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар Хуралдаан маргааш буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: · Нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай · Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай / Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га Налайх …
-
24 June
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт усалгаа тогтмол хийнэ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Хурлын үеэр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталсан төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын явцаа танилцуулж, санал солилцов. Нийслэлийн төвийн 6 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл