Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах зорилгоор нийслэлийн ИТХ – ын 23/02 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 үйл ажил ажиллагааны хөтөлбөрийн дагуу …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
23 June
Смарт Сити олон улсын семинар боллоо
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар БНСУ-ын (IFEZ) буюу Инчон хотын эдийн засгийн чөлөөт бүс, I UB -City байгууллагууд хамтран Ухаалаг хот (Смарт Сити) Олон улсын семинарыг зохион байгууллаа. Тус семинарт (IFEZ) Инчон хотын эдийн засаг чөлөөт бүс, БНСУ-ын үндэсний мэдээллийн технологийн агентлаг, БНСУ-ын төрийн өмчит байгууллага Инчон Ю-Сити корпорац зэрэг байгууллагуудын удирдлагууд болон төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцож Инчон, …
-
23 June
Зам цөмөрч буудай ачсан машин онхолджээ
12.30 цагийн орчимд Сонгино хайрхан дүүрэг, Драгон төвийн ард баригдаж байгаа барилгын хажуу талын зам цөмөрч, буудай тээвэрлэн явсан ачааны машин унаж, осолджээ. Одоогоор Сонгино хайрхан дүүргийн замын цагдаа нар ослын газарт ажиллаж байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаяр мэдээлэв. Эх сурвалж: gereg.mn
-
23 June
Жайкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ -аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн 2 дугаар шат нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусаж байгаатай холбогдуулан энэхүү төслийн зорилт, зорилгууд хэрхэн хэрэгжсэн талаарх үнэлгээг хийхээр ЖАЙКА-ийн үнэлгээний багийн 3 мэргэжилтэн Монгол Улсад ажиллаж байна. ЖАЙКА-ийн өмгөөлөгч, Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбооны Олон улсын харилцааны хорооны нарийн …
-
23 June
“Ухаалаг засаг” төсөл хэрэгжинэ
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улсын Засгийн газар цахим засгийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилгоор мэдээллийн технологийн системийн тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын мэдээллийг цахимжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэж иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний тэгш бус …
-
23 June
Чихэвчгүйгээр сонсох “VIBE live Fm105.5” апплэкэйшныг татаж аваарай залуус аа
Монголд радиогийн хөгжил 1930 онд ЗХУ- аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмжийг авчирсанаар эхэлж байсан түүхтэй. Үүнээс хойш МҮОНР, FM100.9 нэвтрүүлгээ цацаж эхэлсэн билээ. 1995 онд “Улаанбаатар”-102.5 байгуулагдаж хэт богино долгионы радио өргөн нэвтрvvлгийг явуулах болж шинэ өнгө төрхийг оруулж ирсэн. Тэгвэл өдгөө үйл ажиллагаа явуулж буй фм-үүдийн тоог нэгээр нэмж “VIBE Live FM105.5” мэндэллээ. Шинэхэн фм сонсогчддоо зориулж онлайнаар шууд …
-
23 June
Төрийн үйлчилгээний цахим системд холбогдох үйлчилгээний жагсаалтыг баталлаа
Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлэхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгалаа. Цахим системд төрийн 32 байгууллагын 167 үйлчилгээг багтаахаар тусгасан байна. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлснээр улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг цахимжуулах боломжтой гэж үзэж байна. …
-
23 June
Стратегийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна
Монгол Улсын Гадаад хэргийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө. Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж олгох хэлбэрээр нэг урсгалтай явж ирсэн бол цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлж ажиллах нь чухал гэж үзэж …
-
23 June
260 ортой нэгдсэн эмнэлэг байгуулна
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн нийт хөрөнгө оруулалт …
-
23 June
Хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно
Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болголоо. Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн …
-
23 June
Сагсчид сайн үйлсийн аянд нэгдлээ
Дэлхийн Универсиад наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Залуучуудын шигшээ багийн бэлтгэлийг хангах зорилгоор Үндэсний шигшээ багтай бэлтгэлийн тоглолтыг өнгөрөгч Ням гарагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд хийж 78:79 харьцаатай Үндэсний шигшээ баг дүү нараа буулган авсан юм. Хяналтын бэлтгэлийн 2 дахь тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр Спортын төв ордонд ийнхүү зохион байгуулахаар боллоо. Залуучуудын шигшээ баг ах нараа буулган авч хожлын харьцааг тэнцүүлж …
-
23 June
Улаанбурханы өвчлөл буурчээ
Улаанбурхан өвчний сүүлийн хоёр долоо хоногийн харьцуулалтаар бага зэрэг буурах хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл өчигдрийн байдлаар 435 өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаагийн 91 нь хүнд, 22 нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 58 өвчтөнөөр буурсан үзүүлэлт бөгөөд хүлээн авахаар үзүүлсэн, халууралт, тууралт хамшинж илэрсэн тохиолдол гээд бүгд буурсан …
-
23 June
Байнгын хорооны дарга С:Батболд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд өнөөдөр /2015.06.23/ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэлхаммер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Роберт Шоэлхаммер Байнгын хорооны дарга С.Батболдыгцаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийн …
-
23 June
БНАСАУ эмчилгээгүй өвчинг эдгээх вакцин гаргажээ
БНАСАУ-ын төв телевиз KCNA тус улсын эрдэмтнүүд эдүгээ БНСУ-д өргөн тархаад буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС-ын коронавирус, Эбола цусархаг халууралт өвчин, ДОХ зэрэг эмчилгээгүй өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй вакциныг гарган авсан тухай мэдээлжээ. Тэдний мэдээлж байгаагаар орчин үеийн анагаах ухаанд эмчилгээг нь хараахан нээж чадаагүй бүх л төрлийн өвчнүүдэд хэрэглэхэд эерэг үр дүнг авчрах аж. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл