Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 17 April

    Улсын Филармонийн II улирлын тоглолтын хөтөлбөрөө танилцуулж байна

    Монгол Улсын Филармони энэ оны I улиралд МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл энэ удаад II улирлыг “Баянмонгол” чуулгын “MOVIE SWING” тоглолтоор эхэлж байна. Тус тоглолтонд тухайн киноны хөгжим нь Оскарын шагнал хүртсэн бүтээлүүдийг сорчлон тоглох юм. Улсын Филармонид 4-р сарын 19-с эхлэн 6 сарын 25-г дуустал дараах тоглолтууд хөтөлбөрын дагуу тоглогдоно. ·         2015/04/16-нд Баянмонгол чуулга “Мovie …

  • 17 April

    60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр өглөө Түмэнцогт сумын хоёр талд гарсан түймрийг цурманд оруулж чадсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан дахин түймэр дэгдсэн байна. Учир нь тус суманд өдөртөө салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/секундын хүчтэй салхилж байгаа учраас галыг бүрэн унтраахад …

  • 17 April

    Баян айлын хүүхдэд хэдэн албан тушаал өгвөл ханах вэ?

    ГОК-ийн Ганзориг гэж аль ч төрд нүүртэй буянтай эр нэг ширхэг байх юм. Ардын намынхан лааз өшиглөөд явж байхад Ганзориг л гэр бүлээрээ том албан тушаалуудад сууж байдаг. Ардчилсан намынхан сөрөг хүчнийхнээ хоморголон баривчлахад Ганзориг л үлддэг. Энэ улсын эзэн мэт, лусын хаан мэт баянаараа зартай, төрд нөлөөтэй хүн гэвэл ёстой л Ганзоригийг хэлэх биз. Хүүхдийнх нь эрхэлдэг албан тушаалыг …

  • 17 April

    Хөвсгөлчүүд 13,8 мянган га-д тариалалт хийнэ

    Газар тариалангийн бүс нутгуудад ХХАА-н яамнаас тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулж тэдэнд тулгамдаж байгаа болон  шийдвэрлэх ёстой асуудалтай газар дээр нь танилцаж байгаа  билээ.  Хөвсгөл аймгийн тариаланчдын зөвлөгөөнд   ХХАА-н дэд  сайд Б.Батзориг оролцож,  үр тарианы  чанарт хэрхэн  анхаарлаа хандуулах хийгээд  тулгамдаж байгаа асуудал юу байгааг нь сонсож, зөвлөлдлөө. Хөвсгөл  аймгийн хувьд өнгөрсөн жилийн тариалалтаасаа эхлээд аймгийнхаа хүн амын гурилын хэрэгцээг …

  • 17 April

    Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл сонгон шалгаруулна

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Засгийн газрын 2013 оны 245 дугаар тогтоолын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдийн төслийн  нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд: 1.Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах; 2.Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, архины хэрэглээ, түүнээс …

  • 17 April

    Монголд анх удаа ”1000 оюутан охидын чуулган” болно

    Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа цувралаар зохион байгуулж байгаа билээ. Яг сарын өмнө тэд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”Монгол орон даяар нийт4000 орчим өсвөр насны охидыг цуглуулж чуулсан билээ. Тэгвэл тун удахгүй 2015 оны 4 дугаар сарын 20-ны өдөр 15:00 цагаас Улаанбаатар …

  • 17 April

    Зүрхний шигдээсээс амьд үлдэх нууцаас

    Д.АРИУН Хүмүүс “Зүрхээр өвдлөө. Энэ аюултай юу?” гэж их асуудаг. Тэгээд ч сүүлийн үед зүрхний шигдээсээр нас барсан тохиолдол олширч, энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн нас залуужсан тухай ярих болсон. Тиймээс зүрхний шигдээс өвчний талаар тодруулж, зөвлөгөө авахаар “Хүмүүн” эмнэлгийг зорьж анагаах ухааны доктор, зөвлөх эмч Д.Нарантуяатай ярилцлаа. -Зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдол ол­ширч, энэ өвчинд өртөж буй хүмүүсийн нас улам …

  • 17 April

    Камдер ХХК-ийнхан “Энконта таун” хотхоныхоо метр квадратаас “хулгайлдаг”!

    “Энконта таун” хотхоны оршин суугчид эрх ашгаа бөдүүлгээр зөрчүүлж, үг хэлж үзэл бодлоо ч илэрхийлж чаддагүй тухай бид өмнө нь бичсэн. Оршин суугчид нь нийлж нэгдээд СӨХ ч байгуулах эрхгүй амьдарч байгаа бөгөөд тус барилгыг бариулсан Камдер ХХК-ийнхан дулаан, ус цахилгаан, хог, лифт хэрэглээний мөнгөнөөс гадна метр квадратаар нь бодож мөнгө авах гэж дарамталдаг. Эцэстээ ус цахилгааныг нь хязгаарладаг мода …

  • 17 April

    Улаанбурхан өвчин туссан 246 хүн эмчлэгдэж байна

    2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1404 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоо ХӨСҮТ-д нийт 246 хүн эмчлэгдэж байгаагаас 41 өвчтөн шинээр хэвтэж, 41 хүн эмчлэгдэн гарч, …

  • 17 April

    Ерөнхийлөгч иргэд,гал унтраагчдын аюулгүй байдлыг хангах чиглэл өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр унтрааж буй иргэд болоод алба хаагчдын аюулгүй байдлыг хангахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өглөө. Мөн ард иргэд, алба хаагчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болголоо. эх сурвалж: unen.mn

  • 17 April

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНТУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.04.17/ БНТУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНТУ-ын бизнесийн төлөөлөгчид УИХ-ын гишүүнийг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Achi Lim” болон “AltoРartners” компанийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тус групп нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гаднын хэд, хэдэн улс оронд томоохон төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай, Монгол Улсад хөрөнгө оруулах, …

  • 17 April

    Зугаацахын тулд арал худалдан авчээ

    Венди Вэй Мэй Ву хэмээх Хятадын тэрбумтан эмэгтэй Шинэ Зеландын Коромандел хойгоос дөрвөн км-ийн зайд оршин нэгэн арлыг 7.5 сая ам.доллараар худалдан авчээ. Слиппер нэртэй уг арал 2.7 км-ийн урт, 1.8 км-ийн өргөнтэй бөгөөд арал дээр зургаан тансаг зэрэглэлийн байшин, наран шарлагын газар буй аж. Уг арал 45 жилийн турш Нидхемийн гэр бүлийн эзэмшилд байсан юм байна. Одоогоор Слиппер арлыг …

  • 17 April

    Нийслэлд хүчингийн хэрэг гарлаа

    2015 оны 04-р сарын 16-с 17-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1604 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 52 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, булаах гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 21, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, …

  • 17 April

    “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнд 75-р цэцэрлэг тэргүүллээ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг хамтран хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох зорилготойгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнийг дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа нээж, Замын Цагдаагийн тасгийн дарга Ц.Мягмарсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, дүүргийн Улаанзагалмайн хороо оролцогч бяцхан хүүхдүүдэд …

  • 17 April

    Увсынхан нутгийн охиндоо туслахаар хандивын тоглолт хийнэ

    Увс аймгийн түүхт 90-н жилийн ой тохиож олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй талаархи таатай мэдээллүүд сонсогдож нугтийн уугуул суугуул иргэдийн сэтгэлийг гэгэлзүүлэх болсон. Тэгвэл өнөөдөр бас нэгэн сайхан мэдээлэл ирсэн нь, Увсынхан нутгийн охиндоо туслахаар хандивын тоглолт хийхээр болжээ. Тодруулбал Баруунтуруун сумын харъяат Энхцэцэг хэмээх бүсгүй нэн яаралтай Энэтхэг улсад очиж хагалгаанд орохоор болжээ. Тиймээс дуу хуураар хөглөгдөж …