Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 13 April

    Диснейн тоглоомын газар осол гарч хүн нас баржээ

    Өнгөрсөн Ням гаригт спорт загварын Ламборжини машин Диснейн тоглоомын төвийн хашлагыг давж орон нэг хүнийг гэмтээсэн байна. Флоридагийн замын цагдаагийн мэдээлсэнээр осол 3.30 минутын үед гарсан бөгөөд жолооч нь өөрийн мөрөөдлийн машинаа унан этгээд жолоодох арга туршлагаас суралцаж байсан гэсэн юм. 36 настай эрэгтэй ослын улмаас газар дээрээ нас барсан бөгөөд жолооч хяналтаа алдсан байсан ба бага зэргийн гэмтэл авсан …

  • 13 April

    Дундговьчууд Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүслээ

    Хар тамхины хэрэгт холбогдсон, Ж.Тэмүжин сайдын нялх амраг гэгдэж  явсан Г.Сарангэрэл саяхан суллагдсан. Мөн улсад 35 тэрбум төгрөгийн хохирол үзүүлсэн гэх Жастин Капла нарын гадаад иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгч уулчлалт үзүүлсэн. Тэгвэл эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж явсаар шоронд хоригдсон Ц.Мөнхбаярт “уучлал” үзүүлэх талаар “сураг” алга. Сэтгүүлч Ц.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийг оролцох үеэр Ц.Мөнхбаярт уучлалт үзүүлэх эсэх …

  • 13 April

    Хүнсний улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай боллоо

    Хүнсний улаанбуудайг  Хөдөө аж ахуйн биржээр арилжих туршилтын арилжаа амжилттай боллоо. Энэхүү  спот  арилжааг ХХАА-н сайд Р.Бурмаа  нээж үг хэлж,  арилжааны цанг цохисон юм. Тэрээр  “ХАА-н биржийн үйл ажиллагаатай 2015 оны 1 дүгээр сарын 30-нд танилцах үед миний би  ойрын хугацаанд хүнсний буудайг ХАА-н биржээр дамжуулан арилжих, үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, урамшууллыг чанар, стандартыг хангасан байдалтай нь уялдуулах нь …

  • 13 April

    Энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр суурилуулах хяналтын телекамеруудын хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга “Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах тухай” А/266 дугаар захирамж гаргаж Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах 2,678.0 сая төгрөгийн ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд …

  • 13 April

    Төл бойжилт 98,7 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 44.1 хувь буюу 9471.9 мянган эх мал төллөж,  9366.3 мянган төл буюу 22.6 мянган ботго, 60.3 мянган унага, 215.5  мянган тугал, 4757.6 мянган хурга,  4294.5 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.6 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 87.6 мянга байгаа нь …

  • 13 April

    Санхүүжилтийн түр горимыг цуцаллаа

    Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай” А/399 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/47 дугаар тогтоолоор дүүргийн 2015 оны төсвийг хэлэлцэн баталсан тул Налайх дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг цуцаллаа. Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийн дутуу олгогдсон 464 525 …

  • 13 April

    Ази тивийн тэмцээнд оролцох сурагчид нийслэл дэмжлэг үзүүлэхээр боллоо

    Нийслэлийн Засаг дарга “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай”А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал …

  • 13 April

    Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт 6 дуудлага иржээ

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Санжинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 66 иргэн нийт 85 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:10 цагт түймрийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг …

  • 13 April

    Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар огцом дулаарах тул хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.  Дөрөвдүгээрсарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурт мөсний үзэгдэл идэвхижиж зарим голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос …

  • 13 April

    4 сарын 12-13-нд цагдаагийн байгууллагад 1218 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

    2015 оны 04-р сарын 12-ноос 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1218 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, булаах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 4, …

  • 13 April

    Олон нийтийн цагдаагийн цалинг нэмлээ

    Хуралдаанд Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газар өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, ажиллуулж эхэлсэн. Нийт 440 иргэнийг олон нийтийн цагдаагаар ажиллах боломжтой эсэхийг судалж, 250 иргэнийг сургалтад хамруулж, өнөөдрийн байдлаар 224 иргэнтэй гэрээ байгуулан …

  • 13 April

    33 шашны байгууллагын хугацааг сунгалаа

    НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 37 шашны байгууллагыг Нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгалаа. Шалгалтаар үйл ажиллагааны зөрчилтэй байсан “Монголын Рисшо Косей Кай” буддын нийгэмлэг, “Долоо дахь өдрийн Адвентист” христийн сүм, “Ариун гэр бүл”, католик сүм, “Имманүел” христийн цуглаан гэсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгахыг татгалзсан. Дээрх 37 байгууллагаас 33 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын …

  • 13 April

    105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор мялаана

    НИТХ-ын Тэргүүлэгчид Олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харъяа нэр бүхий 105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон, 2052 эхийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон, нийт 2052 эхийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

  • 13 April

    Хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдийг бүртгэлжүүллээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Танд туслая” компанит ажлыг Цагаан давааны хогийн цэг дээр өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Мөн тус аянд дүүргийн цагдаагийн II хэлтэс, Эрүүл мэндийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Амгалан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Мөрөөдлийн төв” ТББ болон хороодын нийгмийн ажилтууд хамтран ажилласан юм. Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, …

  • 13 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Жасрай сан, НАМЗХ, МУИС-иас Эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулж буй “Тогтвортой эдийн засаг:бодлого, шийдэл” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн дугуй танхимд болно. 10.00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар “Дэд бүтцийн салбарын барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангуулах сарын аян, хяналт шалгалтын дүн”-г нээлттэй хэлэлцэнэ. Хурал МХЕГ-ын Хурлын танхимд болно. Утас 91989890 10:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий …