Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 9 June

    Цацраг илэрсэн үед хэрхэн ажиллахаа тодотголоо

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн хяналтын газар хамтран “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аяны хүрээнд “Цацрагийн дохиолол илэрсэн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал” сэдэвт сургалт зохион байгуулж эхэллээ. Хилийн боомтуудад суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжийг ажиллуулах, хяналт тавих, цацрагийн дохиолол илэрсэн үед авах хариу арга …

  • 9 June

    Морин хуур үүссэн домог

    Нэгэн өдөр нар уулын цаана шургаж бүрий боллоо. Гэтэл Сүхээ мөн өдөр буцаж ирээгүй байлаа. эмээ нь бачимдаж, ахин дахин бараа харж, айл хөршийнхөн ч сандарч байхад Сүхээ нэг золовгор үстэй цагаан юм тэвэрсээр хүрээд ирж гэнэ. Үзэхэд дөнгөж эхийнхээ хэвлийгээс унасан хөөрхөн унага байж гэнэ. Айл хөршийн хүмүүс энэ унагыг хаанаас олоод ирсэн тухай нь сонирхоход Сүхээ: би хонио …

  • 9 June

    Аавын хайр /сургамжит өгүүллэг/

    80 настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байлаа. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув. Аав нь хүүгээсээ  “Энэ юу вэ?”  гэж асуужээ. Хүү нь хэрээ л байна гэж хариулав. Хэсэг байснаа аав нь “Энэ юу вэ?” гэж асуув.  Хүү нь, ааваа би танд хэлсэн шүү дээ гэжээ. Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа “Энэ юу …

  • 9 June

    IV улирлын эмийн зардлыг II, III улиралд шилжүүлэхээр боллоо

    Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үүссэн хүндрэл, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7,8 тэрбум төгрөгт хүрсэн болон төсвөөс нэмж шаардагдаж байгаа хөрөнгийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан …

  • 9 June

    “Чингис хаан” баримлыг Лондон хотоос авч ирнэ

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан  хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгын хүрээнд ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчирч байна. Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын …

  • 9 June

    Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна

    Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа байгалийн бүсийн хэв шинжийг төлөөлж чадах экосистемийн онцлог, ландшифтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн …

  • 9 June

    50 сая ам.долларын тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

    БНХАУ-ын Засгийн газраас 2015 онд Монгол Улсад олгох 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, төслийг Хятадын талд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа. Өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг …

  • 9 June

    4460 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг шийдлээ

    “Гэр хорооллыг орон сууцжуулах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас авч Төрийн орон сууцны корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгасан байна. БНХАУ-ын дарга Си Жинпиний манай улсад хийсэн айлчлалын …

  • 9 June

    Хотын зүүн хэсгийн дулааныг “Амгалан дулааны станц” хангана

    Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар  санхүүжүүлэх  арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнбат, Эрчим …

  • 9 June

    Удтал хүлээлгэсэн дуучин Хүрэлээгийн “Би дурлана” шинэ клип мэндэллээ

    Дуучин Хүрэлээ буюу Ш.Хүрэлбаатар ээлжит шинэ клипээ цацлаа. Тэрбээр энэ удаад хосуудын үнэнч хайрын тухай өгүүлжээ. “Би дурлана дууны үгийг Х.Соёмбо, аяыг О.Хүрэлбаатар зохиосон аж. “Хайлаад байна уу даа уринаар бударсан цас Хайргүй үлдсэн сэтгэл эзэнгүй Хавраас би асууя, чамайгаа асууя Харц тулгаран чамдаа би дурласан” хэмээн дуугаа аялан галзуу дурлалын эзэнтэйгээ хайрын болзоогоо мөнхлөөрэй залуус минь. Ингээд шинэхэн клипийг хүргэж …

  • 9 June

    Кливлэнд Кавальерс их гурвынхаа хоёрыг алдлаа

    Үндэсний сагсан бөмбөгийн аваргын шатны тоглолтууд Кливлэнд Кавальерс болон Голден Стэйт Уорриорс багуудын хооронд нилээдгүй ширүүн өрнөж тоглолтын харьцаа 1:1 болоод  байгаа.  Кливлэнд Кавальерс ын шилдэг тоглогчид жигсаалтаас гарсаар байна. Тухайлбал,  Хасагдах шат дөнгөж эхэлхэд  Бостон Селтикстэй хийсэн тулаанд Кевин Лоув гэмтсэн.  Түүний араас холбогч Кайри Өрвинг өвдөний бэртлийн улмаас хагалгаанд орох болсон тул 3-4 сар талбайд гарахгүй гэж албаны …

  • 9 June

    Шуурхай мэдээ: Улаанбаатар-Увс чиглэлийн 35 хүнтэй автобус осолджээ

    Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд зорчиж явсан “Паз 4234” загварын автобус осолдож зорчигчид гэмтжээ. Хот хоорондын зорчигч тээврийн “Паз 4234” загварын автобус нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс өчигдөр 03:00 цагийн орчимд унасан тухай дуудлагыг өнөөдөр өглөөний 06:40 цагт хүлээн авсан байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр тус автобусанд 35 хүн зорчиж явсан бөгөөд 8 хүний …

  • 9 June

    Залуу маркетерууд зангиагүй уулзлаа

    Монголын залуучуудын холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Үүний нэг нь Залуу маркетеруудын холбоо бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхлэсэн юм. Тэгвэл тус хороо нь Монголын Залуучуудын холбоо энэ 6 дугаар сарыг хүүхдийн сар болгосонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан …

  • 9 June

    3А,Б магистраль шугамыг өргөтгөж шинэчлэхтэй холбогдуулан цэвэр усны шугамыг хамтад нь шинэчилнэ

    Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, магистралийн Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан. Олон жилийн насжилттай 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөн шинэчилснээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим, МҮОНРТ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, 40,50 …

  • 9 June

    Hunnu music festival-д ОУ-ын анхаарал татах уран бүтээлчид тоглоно

    Зүүн хойд Азийн өндөрлөгт олон улсын хөгжмийн наадам тодотголтойгоор гарч ирж буй HUNNU MUSIC FESTIVAL-д энэ жил авьяас ур чадвараараа ид танигдаж, дэлхийн орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болоод буй TOKiMONSTA албан ёсоор оролцохоор боллоо. Лос Анжелес хотоос гаралтай DJ, продюсер TOKiMONSTA нь олон улсын томоохон фестивалиудаар аялан тоглож ирсэн бөгөөд 2015 оны Coachella наадмын амьд тоглолт нь …