Шинэхэн хотын статустай болсон Налайх хотын Захирагчийн сонгууль энэ сарын 14-ны өдөр болохөөр төлөвлөгдсөнтэй холбоотойгоор Хотын захирагчид нэр дэвшигчид тодорч, иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулан сурталчилгаагаа ид явуулж байна. Нэр дэвшигчдийн дунд өмнө нь 2008-2012 онд Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Бүдүүний Баяндэлгэр байгаад дургүйцэх сонгогчид цөөнгүй байгаа гэнэ. Учир нь Б.Баяндэлгэр өмнө …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
5 June
Казахстан улсад уран олборлолтоос болоод олон тооны бөхөн үхжээ
Энэ оны эхээр нь Казахстан улсад үндэсний мониторингийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нь агаарын судалгаагаар нэг сарын дотор бөхөнгийн тоо толгой хоёр дахин буурсан байна. Казахстан улсын хүсэлтээр Зэрлэг амьтдын төрөл зүйлүүдийг хамгаалах нийгэмлэг, мал эмнэлгийн коллеж болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн долоо хоногт яаралтай хяналт шалгалт, дүн шинжилгээ хийсэн байна. CMS-ийн шинжээчдийн мэдээгээр энэ нь ураны хор тархаснаас …
-
5 June
Хууль зүйн сайд Д.Дорлигжав Францын Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хууль зүйн сайд Д. Дорлигжав өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Франц Улсын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хууль зүйн яаманд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид 6 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын үеэр …
-
5 June
Арго багш хөлөө тайруулжээ
“Ард түмний гавьяат” хэмээх цолыг түмэн олноосоо хүртсэн Арго багшыг танихгүй хүн гэж ховор. Дэлхийн 25 хэлийг мэддэг гэдгээрээ гайхагддаг түүнийг амтай болгон л ярианы сэдэвээ болгож хошигнож баясдаг. Хэнд ч ямар ч буруу зүйл хийгээгүй атал хүн бүрийн ярианы сэдэв болсоор ирсэн Арго багшид хөлөө тайруулсан харамсалтай явдал учирсан байна. Тэрээр сахарын өвчний хүндрэлээс болж хоёр хөлөө тайруулсан бөгөөд одоо …
-
5 June
Хогийн цэгээс нярайн цогцос олджээ
Сүүлийн үед манай улсад дөнгөж төрсөн болон нярайн хүүхдийг хаях тохиолдол нэлээдгүй бүртгэгдэх болсон. Өчигдөр гэхэд, 14 цагийн орчимд БЗД-19 хороо Сотын байрны хогийн цэг дээр амьгүй нярайн цогцос байна гэсэн мэдээлэл цагдагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 51см урттай, толгойдоо 2,5см урт бор шаргал үстэй, 3950 гр жинтэй эрэгтэй нярайн цогцос олдсон байна. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж …
-
5 June
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, донорын асуудалд анхаарлаа хандуулна
Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны эмгэгтэй, амьдралын төгсгөлийн шатанд байгаа эмчлүүлэгч олон байдаг. Өвчний төгсгөлийн шатанд хийгддэг дээрхи эмчилгээг өндөр хөгжилтэй орнуудад очиж манайхан олноороо явж хийлгэдэг. Тийм ч учраас энэхүү асуудалд анхаарлаа хандуулан эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, донорын тулгамдсан асуудал сэдэвт дугуй ширээний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. …
-
5 June
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.05/
2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: – Улсын хэмжээнд 13698 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 564 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. – “ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн төв Тавантолгойд нийт 7 цэрэг өвчилсөн байна. – Улаанбурхан өвчний дархлаажуулалтын хамралт 92% байна. Эх сурвалж: ХӨСҮТ Хүний боом өвчний …
-
5 June
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ
Хүнс,хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох болон махны экспортын талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан салбарынхан дундаа хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болоод байгаа …
-
5 June
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2015.06.05/ өргөн барилаа. Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, …
-
5 June
Галт зэвсгийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Галт зэвсгийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2015.06.05/ өргөн барилаа. 2013 оны байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 мянган галт зэвсэг бүртгэлтэй байна. Дээрх галт зэвсгийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 …
-
5 June
Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, Жендерийн тэгш байдлын яамтай хамтарч Залуучууд солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай зохион байгуулж салбарын залуу ажилтнуудыг харилцан солилцож туршлага судлуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын 10 төлөөлөгчид энэ оны 06 дугаар сарын 02-ноос 11-ний өдрүүдэд тохиролцсон хөтөлбөрийн дагуу Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Энэхүү Залуучууд солилцооны …
-
5 June
Б.Бадрал: Төв цэвэрлэх байгууламжийг засварлах явцад хэрэглээний усыг хязгаарлахгүй
Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр боллоо. Засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно. Ер нь жил бүр Төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Энэ жилийн хувьд шугамын цооролт ихтэй учир 48 цагаар зогсоох болсон. Засвар хийх 2 хоногт …
-
5 June
Маргааш Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замыг хаана
Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулж, 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна. Инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол …
-
5 June
Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгч, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ – ын дарга Ц.Одонтунгалаг нар Вена хотын Санхүү, эдийн засаг болон нийтийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга хатагтай Ренатэ Браунерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж …
-
5 June
Ахмадын орон сууцны өргөдлийг харьяа дүүргүүд нь шийдвэрлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэд хамрагдах “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг нийслэлийн ИТХ –ын 2013 оны 9/36 дугаар тогтоолоор баталсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/720 дугаар захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам баталж, “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл