Нийслэлийн нэг сая иргэний хэрэглэсэн бохир усыг нэг л өглөө цэвэрлэж чадахгүй болж мэдэхээр байгааг Ус сувгийн удирдах газрынхан өчигдөр дахин санууллаа. Дахин гэдгийн учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болчихсныг мэргэжилтнүүд хангалттай ярьж, хэлж, сануулсаар ирсэн. Харамсалтай нь хамгийн чухал энэ асуудалд хөрөнгө мөнгө хангалттай төсөвлөдөггүйгээс Төв цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийхэд хүрлээ. …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
28 May
Улаанбаатур аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах …
-
28 May
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 5 дугаар сарын 07, 6 дугаар сарын 02, 08 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 11, 03 дугаар сарын 27, …
-
28 May
Томуу, томуу төст өвчин буурчээ
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 121 мянга 478 хүн хамарчээ. Үүнээс 3303 хүн буюу 2.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 85.4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжид 1375 дуудлага ирсний 544 тохиолдол буюу 39.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
-
28 May
Бааварт 1.6 жилийн хорих ял оноожээ
Байсхийгээд хэрэг төвөгт холбогдож байдаг “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар дахин 1,6 жил хоригдохоор боллоо. Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдсон, өөрийгөө шатааж байсан зэргээр байнга шахуу хэрэг төвөгт өртөж явдаг тэрбээр энэ удаад ч мөн хар тамхины хэрэгт холбогдсон юм. Учрыг тодруулбал өнгөрсөн оны 12 сард Говь-Алтай аймагт хэсэг нөхдийн хамт мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр баригдаж, цагдаагийн ажилтны биенд халдсан …
-
28 May
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлгийг тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтэс, албадын …
-
28 May
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн …
-
28 May
Нийслэлийн авто замыг угааж, бороожуулалтын ажлыг гүйцэтгэж байна
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2013 онд зам угаах технологи нэвтрүүлсэн нь өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн хамгийн идэвхитэй үйл ажиллагаануудын нэг болоод байгаа юм. Авто замыг угааснаар замын хөдөлгөөний нөлөөгөөр агаарт дэгддэг тоосонцрын хэмжээг бууруулах, иргэдийн ая …
-
28 May
Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол болов
Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв. Уг тахилгын арга хэмжээнд …
-
28 May
Хөх толботой төрөхийн учир
Шинээр төрсөн хүүхдийн биен дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд …
-
28 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Тавдугаар сарын 28-ны пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 4, 7-р хороо 15 хороолол 23, 24, 46А, 47, 48, 48Б, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44-1, 50-р байр, Билгийн үүдэн сургууль, Ангария трейд, УБ ХХК, 7-р …
-
27 May
Жэк Ма залууст зөвлөж байна
Маш олон саад бэрхшээлийг даван туулж одоогийн амжилтандаа хүрсэн Хятадын тэрбумтан Жек Ма залуу хүмүүс хэрхэн ажиллаж амьдрах ёстой талаар өөрийн зөвлөгөөг Өмнөд Солонгост болсон нэгэн уулзалтаараа дамжуулан залууст хүргэж байна. Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ. 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй. 30 нас хүртлээ хэн нэгнийг …
-
27 May
Хуучирч муудсан бүтээгдэхүүн авахгүй байцгаая
Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа доорхи зүйлд анхаарч байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна. 1. Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтланүзэх 2. Түргэн гэмтэж чанар байдлаа …
-
27 May
Шийдлийн цаг”-аар газрын асуудлыг цэгцлэхээр ярилцлаа
Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо. “Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Ойрын өдрүүдэд батлагдана. Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулах нь энэ уулзалтын зорилго. УИХ-аар хууль хэлэлцэгдэхээс …
-
27 May
Туул голд нэг хүн живж нас баржээ
Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг орчимд Туул голын усанд нэг хүн осолдож нас барсан байсныг аврагч нар гаргажээ. 31 настай А гэгч залуу усанд живж амиа алдсан хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Шуурхай.мн
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл