Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 24 March

    1035 алба хаагчийн цолыг бууруулжээ

    Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3 дугаарт Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн заалтыг үндэслэн Хууль зүйн сайд “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг энэ сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаараа баталж гаргасан байна.  Уг тушаалаар албан тушаалын цолд шилжснээр нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан …

  • 24 March

    Гамшгийн аюулын дуут дохиог өнөөдөр ажиллуулна

    Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай”  А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад өнөөдөр 16.00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалт зохион байгуулахаар боллоо. Үүнийг нийслэлийн Онцгой байдлын газарт болон дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад шаардагдах 7.4 сая …

  • 24 March

    “Үүрд хамт” дуу энэ долоо хоногт сонсогчдод хүрнэ

    Үзэгчдийн хүртээл болсон “Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны хамтарсан “Гурван найз” киноны үргэлжлэл хийгдэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ кино ирэх сард кино театруудаар нээлтээ хийх аж. Тус киноны дууг “Бид4” хамтлаг дуулжээ. “Үүрд хамт” гэх нэртэй тус дууны үгийг ZZ бичиж, аяыг “Бид4” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Өнгөрсөн онд анхны цомгоо өлгийдөн авсан тус хамтлагийнхан хоёрдахь бие даасан цомогтоо тус …

  • 24 March

    Нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгоно

    Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь  хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Мэдээллийн Технологийн газарт үүрэг болголоо. Харин …

  • 24 March

    Хатагтай Элизабет Хов Ове Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Олон Улсын Прокуроруудын Холбооны Ерөнхий зөвлөх, хатагтай Элизабет Хов Овегийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр 2015 оны 03-р сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтанд Нийслэлийн прокурор болон түүний орлогч, хэлтсийн дарга нар оролцож Нийслэлийн прокурорын газрын бүтэц зохион байгуулалт, хяналтын ажлын чиглэл болон бусад асуудлуудаар өргөн хүрээнд ярилцлага …

  • 24 March

    Сэрэмжлүүлж байна

    Иргэнээс ирүүлсэн (Оросын Холбооны Улсын иргэн С.Н.М. нь Эрхүү хотоос ирж архинаас гаргах эмчилгээг 850.000 төгрөгөөр хийж байна. Тухайн хүн Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх, мөн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн) мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлан, архинаас гаргах эмчилгээ явуулж байсан дээрхи нэр бүхий иргэний үйл ажиллагаанд 2015 оны 03 дугаар сарын 21-ний …

  • 24 March

    Тюменьд 5 давхар байшин нуржээ

    Өчигдөр оройны 18.30 цагийн үед Орост 5 давхар байшин нуржээ. Тюмений гудамжинд байрлах энэ байшин  таван давхарын дээврийн хэсгээсээ нурж эхэлсэн байна. Байшинг нурах үед дотор нь хэд хэдэн оршин суугч байсан ба аврагчид тэднийг аврах тавцангаар буулган гадагш гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр 4 хүн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ба тэдний биеийн байдал тааруу байгаа гэж мэдэгдлээ. Тус байшинд …

  • 24 March

    Германы 150 зорчигчтой онгоц Альпийн нуруунд осолджээ

      Germanwings Airbus A320 онгоц Францын Барселонет болон Дигний дунд, Альпийн нуруунд осолдсон тухай албан эх сурвалжууд мэдэгдлээ. Германы агаарын тээврийн Germanwings нь Луфтансагийн салбар компани билээ. 4U 9525 нислэгийн онгоц нь Барселоноос Дусселдорф хүртэл 144 зорчигч, багийн зургаан гишүүн гээд нийт 150 хүнтэйгээр зорчиж явсан юм. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ талаар, “Ослын нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ …

  • 24 March

    Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх төсөл боловсрууллаа

    Нийслэлд шинээр болон сэргээн засварласан явган хүний зам, тохижилтын ажил нилээдгүй хийсэн боловч явган хүний замын зорчих эгнээ нарийсч, эвдэрч, сул шороон хөрсийг бий болгож байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас судалгаа хийж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний …

  • 24 March

    Монгол Улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

    Сингапур улсыг үүсгэн байгуулагч, тус улсын Ерөнхий сайд агсан Ли Кван Ю таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч Тони Тан Кенгэд эмгэнэл илэрхийлэв. Уг эмгэнэлд “Сингапурын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улс төрийн нэрт зүтгэлтэн, Сингапур улсыг үүсгэн байгуулагч “эцэг”, Ерөнхий сайд агсан Ли Кван Ю өвчний улмаас таалал төгссөнд миний бие гүнээ харамсаж …

  • 24 March

    Ашигт малтмалын хайгуул хийх 37 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олголоо

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, Ой тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны …

  • 24 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалтанд хамрагдан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д ажиллах залууст сертификат гардуулах арга хэмжээ “Sunday” худалдааны төвийн хажууд байрлах Улаанбаатар дээд сургуулийн хурлын зааланд болно. Утас:96586689 10:00 цагт Төрийн ордоны Иргэний танхимд “АСЕМ –МОНГОЛД” арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал болно. Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид оролцоно. 10:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Төрөө урлахуй” сэдэвт хэлэлцүүлэг …

  • 24 March

    Монголын ард түмэндээ илгээх сэтгэлийн минь үг…

      … Намайг Идэрийн Золзаяа гэдэг. Энэ бол миний нийт Монголчууддаа илгээж буй захидал, миний сэтгэлийн үг… Би аав, ээжийн байдаг л нэг охин. Одоо бол Монгол түмний эс ширхэг, жирийн нэг бүсгүй. Гэхдээ би нялх балчиртаа оношлогдсон зүрхний хүнд өвчтэй. Хүүхэд гаргахгүй заалттай, 30 хүртлэх насны хэмжээстэй. Гэхдээ 200 сая төгрөгтэй бол Солонгост хагалгаанд ороод хүн шиг хүн болох …

  • 24 March

    03-р сарын 23-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 23-ны өдөр 233 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 121 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 112 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 24 March

    Жүжигчин Б.Амарсайханд найзаас нь барьсан “том бэлэг”

    Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчинээр Б.Амарсайхан тодорсон. Тэрбээр “Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглож Монголчуудыг омогшуулсан юм. Амраа “United nations east west” гэдэг агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг.  Дэлхийн бүх л жүжигчидийн ханддаг том байгууллага байдаг тэд нарт талаагдах гэж маш их хичээсэн гэж нэгэнээ ярьж байсан жүжигчин залууг өдгөө хэн хүнгүй таних болсон. Түүнд найз нь “том бэлэг” …