Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 4 June

    Илтгэх, Толилуулах ур чадварыг хөгжүүлэх Реторик сургалтанд бүртгэж байна

    MLC Training ХХК богино хугацаанд чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр суралцагсдад илтгэх ур чадварыг эзэмшүүлэх 10 хоногийн Реторик цогц сургалтыг 6 сарын 9 с эхлэх гэж байна. Уг сургалтыг онол, дадлага, зөвлөгөө, зүгшрүүлэх сургалт хосолсон аргаар явуулж суралцагсдыг “тайзны айдас”-аас хэрхэн салах, өөрийгөө яаж зөв илэрхийлэх, индрээс заалны уур амьсгалыг хэрхэн мэдэрчзалуурдах, тайлан болон илтгэлийг хэрхэн уран чадварлаг бэлтгэж толилуулах арга …

  • 4 June

    Загвар өмсөгч И.Төгс мэдэгдэл хийлээ

    “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар таалал төгсчээ. Түүнийг гадны нөлөөтэй тодруулбал хоолойг нь боож хөнөөсөн байх магадлалтай аж.  Өөрөөр хэлбэл талийгаачийн цогцос боолгосон байдалтайгаар гэрээсээ олдсон. Энэ нь амиа хорлосон эсвэл, боолгуулсан байх магадлалтай юм. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. Загвар өмсөгч И.Төгс “за ийм юм бичих болсондоо үнэхээр харамсаж байна. Гэхдээ энд тэндээс …

  • 4 June

    Монгол улсад бүртгэлтэй бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд хүргэх зөвлөмж

                                        МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ БҮХ ХЭВЛЭЛ,                              МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ                                           …

  • 4 June

    Дорноговийн залуус “Аз жаргалтай гэр бүлийн төлөө” нэгдлээ

    Дорноговь аймгийн Залуучуудын холбоо нь 2015 онд  залуу  гэр  бүл болоод ажил эрхлээгүй байгаа залуус руу чиглэсэн олон  талт үйл ажиллагаагаа зохион байгуулахаар  төлөвлөөд байгаа билээ. Дорноговь аймгийн хувьд хүн амын 74 орчим хувь нь 0-39 насныхан, үүн дотор 16-39 хүртэл насныхан 43 хувийг  эзэлдэг байна. Тодруулбал 1-3 хүүхэдтэй залуу гэр бүлүүд байдаг байна. Тиймээс ч Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо …

  • 4 June

    Цэцэрлэгийн багш докторын зэрэг горилохоор судалгааны ажил хийжээ

    Өмнөговь аймгийн 24-р цэцэрлэгийн багш Ц.Үүрцайхтай ярилцлаа. Тэрбээр хүүхдийг ажиглангаа тэмдэглэл хөтөлж хүүхэд нэг бүрт тохирсон сургалт явуулах арга зүйг боловсруулжээ. Түүний судалгааны ажлыг салбарынх нь сайд докторын хэмжээний бүтээл болсон гэж үнэлсэн байна. –Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ, хүүхэд бүрт тохирсон сургалт явуулах тухай  ярьдаг болжээ.  Энэ талаар судалгаа хийсэн хүний хувьд  танаас асуухад үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байна …

  • 4 June

    Улсын байнгын ажиллагаатай онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ой тохиолоо

    Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай Улсын онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. УИХГ-ын санаачлагаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 276 дугаар тогтоол гаргаж, байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, хүн, малын гоц халдварт өвчин, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул нөлөөллөөс хүн ам, улс ардын аж ахуй, байгаль орчныг урьдчилан сэргийлж …

  • 4 June

    Нийслэлийн Засаг дарга Вена хотын орлогч дарга хатагтай Ренатэ Браунерийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Вена хотын Санхүү, эдийн засаг болон нийтийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Ренатэ Браунерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод зохион байгуулах “Венийн Үдэш” арга хэмжээ болон хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө “Венийн Үдэш” арга хэмжээнд ач холбогдол өгч …

  • 4 June

    1, 5 тэмдэглээтэй хуванцар савыг ахуйн зориулалтаар хэрэглэж болно

    Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна. Харин “3”, “6”, “7” тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй юм. Эдгээр саванд үлдсэн хар …

  • 4 June

    Шуурхай мэдээ: Оюутны 70-ыг олгож эхэллээ

    Оюутны 70 мянга өнгөрсөн тавдугаар сардаа багтаад тараагдана гэсэн боловч өдийг хүртэл сураггүй байгаа нь сургалтын төлбөртөө тэтгэлгээ шилжүүлдэг олон оюутнуудын толгойны өвчин болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Үндэсний тэтгэлгийн 70 мянга 200 төгрөг хэзээ буух талаар БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаагаас тодрууллаа. – Өнгөрсөн сард багтаж бууна гэсэн Үндэсний тэтгэлэг сураг алдраад байна. Энэ тэтгэлгийг хэдийгээр олгох …

  • 4 June

    Шунахайн сэдэлтээр үйлдсэн эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

    “С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэ-зориг, Н.Ганбадрал, Б.Намхай нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71б байрны 84 тоотод түр амьдарч байсан БНХАУ-ын иргэн Ван Жун Ли /WANG JUNLI/, Бан Жу Пин /BAN JIUFENG/ нарын мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ уг хэргийг хялбарчлах, үйлдсэн хэргээ …

  • 4 June

    Дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Филип.О.Коннелл болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол улс БНСУ-ын дэмжлэгтэйгээр тус холбоонд элсэн орсон бөгөөд, нийтдээ 75 мянган гишүүнтэй аж.       Уулзалтын үеэр тус холбооны ерөнхийлөгч эрхтэн шилжүүлэн суулгах хууль эрх зүйн орчныг сайжруулах зохицуулалтыг хийж өгөх, мөн Монгол улсад эрхтэн шилжүүлэх зохицуулах зөвлөлийг байгуулахад …

  • 4 June

    Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) нэмэгдэн бүртгэгдлээ

    Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 30 хүн өвчилж, 2 хүн нас бараад байна. Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан бөгөөд түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан …

  • 4 June

    Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн баярын хуралд Ерөнхий сайд оролцож үг хэллээ

    Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан баярын хурал Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын хуралд оролцож, хүүхдийн байгууллагын үе үеийн багш, зүтгэлтнүүдэд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, талархал илэрхийллээ. Таван жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан “Залгамжлагч V” чуулганыг удирдан явуулсан зэрэг хүүхэд насны минь олон сайхан дурсамж энэ …

  • 4 June

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон: Энхийг дэмжих ажиллагаанд 6 оронд 1200 орчин цэрэг үүрэг гүйцэтгэж байна

    Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  “Төрийн  цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг батлагдсанаар өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөн Монгол Улсын хувьд нийт иргэдийг эх орноо батлан хамгаалах журамт үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах, батлан хамгаалах үйл ажиллагаанд төрийн …

  • 4 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Нью Иорк таймс” сэтгүүлд ярилцлага өглөө

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлого, хөрөнгө оруулагчдад хандсан бодлого шийдвэрийн талаар Нью Иорк таймс сэтгүүлийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодрууллаа. Монгол Улсын эдийн засаг, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар  товч мэдээлэл өглөө. Тэрээр өнөөгийн Монгол улсын хөгжилд орчин үеийн техник технологиос гадна чадварлаг боловсон хүчин чухал үүрэгтэйг ярилцлагын үеэр онцолсон …