Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 22 May

    Налайх, Багахангай дүүргүүдэд гарсан хээрийн түймрийг цаг алдалгүй бүрэн унтраалаа

    Налайх дүүргийн 3 дугаар хороо,  Ар булгийн ганц тов гэдэг газар хээрийн түймэр гарсан байна гэсэн дуудлагыг өдөр 15:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 18 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгаас 13 иргэн, 1 автомашин, 1 мотоциклтой очиход 20 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 18:00 цагт бүрэн унтрааж дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна. …

  • 22 May

    Согтуу байхдаа нүхэнд унаж хүндэвтэр гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэсэн байна

    Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ын 10 дугаар гудамжинд  эрэгтэй хүн 4-5 метр гүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг оройн 22:40 цагийн үед өгснөөр нийслэлийн Аврах ангийн 8 бүлгийг очиход 5 метр бохирын нүхэнд согтуу иргэн Б 33 настай, эрэгтэй унаж хүндэвтэр гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.

  • 22 May

    Х.Тэмүүжингийн ухуулсан хошногноос юу гарав…

    Тун онцгүй гарчиг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа улс төрч, Хууль зүйн салбарыг удирдаж явсан экс сайд төрийн ордонд, Их хурлын чуулганы танхимд “Миний хошногийг ухсан шүү” гэж хашгирч байхад яалтай ч билээ. Ес зүйн алдаа дутагдал ихтэй хэмээн чичлүүлж, байнга элдэв хэл аманд өртөж байдаг энэ улс төрчтэй барьцаж байгаа юм биш. …

  • 22 May

    Улсын драмын эрдмийн театр 6-р сарын үзвэрийн хуваарь

    Улсын драмын эрдмийн театр 6-р сарын хөтөлбөрөө танилцуулж байна Эх үрсийн баярт зориулан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн драмын жүжгийг 06 сарын 01-нд 10:00, 12:00 цагт тоглох бол “Бүүвэй” уянгын драмын жүжгийг 06 сарын 01-нд 20:00 цагт тоглохоор бэлэн болжээ. Байгууллага анги хамт олноороо үзвэл 50%-ын хөнгөлөлттэй ба хүүхэд  багачууддаа барих хамгийн том бэлэг. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 99099262 Театрын ертөнцөөр хамтдаа аялцгаая

  • 22 May

    Нохой зодоонч эрийн дэлхий нийтийг уйлуулсан илтгэл

    WWE, WCW-ийн мэргэжлийн зодооны аварга Marc Mero-ийн дэлхий нийтийг уйлуулсан илтгэл. Манай ээж хөл бөмбөг тоглож байхад талбайн хажууд намайг дагаж гүйгээд “Марк үзүүлээд өг, үзүүлээд өг” гэж хашгирдаг байсан. Би дотроо “Өө бурхан минь дахиад уу” гэж бодон, цуг тоглож байсан хүүхэд надаас “Марк тэр танай ээж үү?” гэж асуухад нь “Үгүй ээ. Би өмнө нь харж байгаагүй юм …

  • 22 May

    Үндэсний хувцасаараа гоёсон үдэлтийн “party”

    Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн үдэлтийн хүлээн авалт үнэхээр сүрлэг гайхалтай боллоо. Учир нь энд цугласан азийн 23 улсын төлөөлөл болсон залуучууд өөрсдийн үндэсний хувцасаараа гангарч улсынхаа соёл, уламжлалыг харилцан түгээж танилцуулж байсан юм. Солонгос охидууд  Кимонотойгоо бүжиглэж , Кувейт залуус модель болон зогсож охидууд нэг нэгээрээ ээлжлэн зураг авахуулж, ОХУ–ын төлөөлөгч нар маань орос дуун дээр үндэсний бүжгээ …

  • 22 May

    Азийн залуучууд Монголд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцлээ

    Азийн залуучуудын зөвлөлийн 13-р Ерөнхий ассемблей энэ сарын 18-21-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын форум” зохион байгуулагдаж байгаа юм. Чингис хаан зочид буудлын хурлын танхимд хэлэлцэгдсэн энэхүү форумд гадаад, дотоодын 200 орчим бизнес эрхлэгч залуучууд оролцлоо. Форумыг Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч UFC группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нээж үг хэлсэн юм. Ингээд …

  • 22 May

    АСЕМ -ийн төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудын ажилчдыг сургалтанд хамрууллаа

    Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зочид буудлын холбоо хамтран зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдэлийн менежментын сургалтыг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн жил “Корпорейт хотел энд Конвэйшн центр” зочид буудалд “Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх нь” үзүүлэх сургалтыг зохион байгуулж байсан бол энэ жил “Зочид буудлын аюулгүй байдал, …

  • 22 May

    “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлийг зохион байгуулах журам” батална

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт  барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулав. “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын тээвэрлэлтийг зохион байгуулах журам” – ын төсөл нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын материалын тээвэрлэлтэд стандартын шаардлага хангасан авто тээврийн хэрэгслийг ашиглах, …

  • 22 May

    “Улаанбаатар уран баримал” наадамд 45 уран барималчийн бүтээл иржээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар –Уран  баримал”  наадам зохион байгуулж байна. Энэхүү наадмын хүрээнд чөлөөт уран бүтээлчдийн дунд уран баримлын загварын уралдаан зарласан бөгөөд  уралдаанд нийт 45 уран барималчийн 88 бүтээл ирэв. Үүнэээс шалгарсан 15 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд уран барималчид өөрсдөө урлан байршуулах юм. Шалгаруулалтын нэгдсэн дүнг энэ сарын 25-нд гаргаж олон нийтэд зарлана. Энэхүү наадам нь нийслэлд хот …

  • 22 May

    Тусгай замын автобусны шугамын зургийг энэ онд багтаан гаргана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/ – ийн цаашид хийгдэх техникийн асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр “Азийн хөгжлийн банкны хамт олны өмнөөс танай …

  • 22 May

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

    Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа. Үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн тул нэгдсэн хуралдааны завсарлагаанаар Төсвийн байнгын хороог хуралдуулж анхны хэлэлцүүлгийг хийлгэсэн юм. Байнгын хорооны …

  • 22 May

    Чулуун овооны тойргийн замыг хаана

      Баянзүрх дүүргийн нутаг Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажил 2015.05.22-ний өдрийн 23 цагаас 2015.05.25-ний өдрийн 06 цаг хүртэл хийгдэх учир дээрх хугацаанд Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье.Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4-р гудамжаар …

  • 22 May

    Гадаад хэргийн яамны консулын газраас сэрэмжлүүлж байна

    Сүүлийн жилүүдэд манай иргэд хилийн чанадад зорчих нь ихсэж байгаатай холбогдон санаатай, санамсаргүйгээр суугаа орны хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох ноцтой асуудал цөөнгүй гарах болов. Хар тамхи мансууруулах бодисхил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг 2015 он гарсаар хоёр удаа гарч манай зургаан иргэн холбогдон саатуулагдаад байна. БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар монголын хилээр нэвтрүүлэхийг …