Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 05-р сарын 20-ний өдөр 288 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 65 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 223 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
21 May
Малчдын үзэх дуртай шинэ телевиз Молор HD
Молор телевиз нь Малчдад зориулсан Цоо шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болж байна. Молор телевизийн бусад телевизээс ялгагдах гол онцлог нь орон нутаг тэр дундаа малчдад зориулан мэдээ мэдээллээ бэлтгэн хүргэхэд оршиж байгаа гэнэ. Тус телевиз нь 21 аймгийн шилдэг телевизүүдтэй хамтран ажилладаг бөгөөд орон нутагт болж буй үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитойгоор газар дээрээс нь хүргэх юм. Малчид …
-
21 May
Төсвийн байнгын хороо хуралдлаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.05.21/ чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн төсвийн хүрээний …
-
21 May
Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Д.Сарангэрэл, Ц.Баярсайхан, Д.Сумъяабазар нарын гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.21/ өргөн барилаа. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд хөрөнгө оруулалтын өртөг буурч байгаатай холбогдуулан үнэ тарифын дээд хязгаарыг …
-
21 May
УИХ-д өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүд
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болонхэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 2015 оны 05 дугаар сарын 21-ний байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа- 79 өргөн мэдүүлэгдээд байгаа- 53 Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, Байнгын хорооны …
-
21 May
С.Ганбаатар: Аймшигтай гэрээнд гарын үсэг зурсан
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой” ХХК-ний ТУЗ-ын дарга, гишүүд, бусад албаны хүмүүс Дубай хотноо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүгийн төлөвлөгөө” гэх баримт бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ, “Энэхүү үл ойлгогдох байдлаар гарын үсэг зурсан баримт бичиг нь Монгол Улсад хор уршиг тарихаар байна. Үүний цаана Монгол Улс ойролцоо …
-
21 May
Банкуудад 5.7 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
Гадаад валютын зах зээлд луйврын арга хэрэглэснийх нь төлөө дэлхийн хамгийн том таван банканд нийт 5.7 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Тэдгээрийн дөрөв нь буюу JP Morgan, Barclays, Citigroup болон RBS банкууд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, АНУ-ын эрүүгийн шийтгэлийг биелүүлэхээ мэдэгджээ. Харин тав дахь буюу UBS банк үнэлгээний хүүгийн ханшид залилан хийсэн хэрэгт мөн буруутгагдаж болзошгүй байгааг эх сурвалж …
-
21 May
“Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг хэвлэлийн хуралд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгч Б.Оргил, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгч Дугаров Баяр Сономович, ОХУ-ын Халимаг улсын төлөөлөгч Бембеев Евгений Владимирович, Бичиг Соёл, Боловсролын төвийн тэргүүн Д.Ганбаатар нар …
-
21 May
Хоёр улсын Ерөнхий сайд нар уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлал хийх үеэрээ тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай түүний ордонд уулзлаа. Монгол бүтээн байгуулалтыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах, Монгол Эмиратын бизнес эрхчэгчдийг дэмжиж хамтран ажиллах боломжийг нээсэн айлчлал болж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэж хэлсэн. Мөн хамтарсан үйлдвэр байгуулах, дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний …
-
21 May
“Мөнхжин” архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс “Хямд архи” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ. Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн үүнтэй холбоотой …
-
21 May
Хугацаат цэргүүд мэргэжилтэй болж байна
Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн дэргэдэх “Барилга инженерийн цэрэг” мэргэжил сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн хугацаат албаны 100 цэрэгт мэргэжил олголоо. Засал чимэглэлчин, бетон арматурчин, өрөг угсрагч, хэв хашмалын мужаан мэргэжлээр 12 долоо хоногийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулав. Мэргэжил олгох энэ сургалтад Зэвсэгт хүчний 013, 120, 326 дугаар ангийн дайчид хамрагдаж, цэргийн алба хаах хугацаандаа ийнхүү …
-
21 May
Ноцтой зам тээврийн хэрэг гарлаа
2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 15.50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Эмээлтийн замд амины Hyundai Sonata-2 маркын автомашины жолооч Д-нь амины Isuzu Truck маркын ачааны автомашинтай мөргөлдөж 3 хүн нас барж, 1 хүн гэмтсэн ноцтой хэрэг гарсан байна.
-
21 May
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/
УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа. “Ерөнхий сайд Оюутолгойг Монголчуудаас улам холдууллаа. Тэр нэгэн цагт хэлсэн ёсоор түүнийг огцруулах бичиг үйлдсэн нь дэмий цаас болох биз. 9-ыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд 19 гишүүний гарын үсэг, огцруулахад энэ танхим дотроос 39 гишүүн хэрэгтэй. Тийм тооны хүнийг бэдрээд олохгүй бололтой. Монгол УИХ дүүрсэн амьтдаас бүрдсэн …
-
21 May
Арабын Нэгдсэн Эмират Улсад мах экспортолно
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Абу Даби хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэллээ. Бизнесийн төлөөллүүд манай улсад хөрөнгө оруулахаа илэрхийлж байсан байна. Ерөнхий сайд тус хотод ажиллах үерээ АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахян, тус улсын Шадар сайд …
-
21 May
6000 гаруй дүрвэгсэдтэй алга болсон завь олджээ
Тайландаас ирсэн хэдэн мянган хүмүүсийгИндонезийн загасчид аварсан байна. Тэнд ойролцоогоор 6000 гаруй хүн байсан гэж Тайланд Малайзын далайн эргийнхэн мэдээллээ. Эдгээр дүрвэгсдийн завь хэдэн сарын өмнө Мьянмараас хөдөлсөн боловч хүрэх газраа очиж чадаагүй аж. Дүрвэгсдийн хэлж байгаагаар өмнө нь гурван ч удаа Тайланд болон Малайзын хил рүү гарч байсан одоо Индонезийн Ачх хот руу явж байгаа нь энэ гэнэ. Мөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл