Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 26 May

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    08:30 цагт АСЕМ-ийн XI удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад манай улсад дэмжлэг үзүүлэх талаар Монгол Улсын ГХЯ болон Ази-Европын сангийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа ГХЯ-нд болно. Утас: 88080619 09:00 цагт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандартчилал, хэмжил зүйн газрын санаачлагаар “Гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх асуудалд стандарчиллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг Стандартчилал, хэмжил зүйн …

  • 26 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Тавдугаар сарын 26-ны мягмар гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Хан-Уул дүүрэг 10.30-17.00 цагт: 1, 2-р хороо 53-р цэцэрлэг, 19-р хорооллын 19, 39, 40, 42, 8А байр, Үйлчилгээний төв, 120 мянгат АТС-34, Номин холдинг орчмоор 10.30-18.00 цагт: 8, 7-р хороо Дэнжийн 2-5, 5А, 9, …

  • 26 May

    УИХ-ын байнгын хороодын хуралдааны хуваарь

    Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны хуралдаан тус тус болно. Тодруулбал, 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын …

  • 25 May

    Ээжтэйгээ үзэх “Түмэн ээж” үндэсний дуун цэнгүүнд урьж байна

    Эх үрсийн баярт зориулан Монголын сайхан ээж нарт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн үндэсний анхдугаар дуун цэнгүүнийг Эмэгтэйчүүд сэтгүүл, Их майдар төслийн дэмжлэгтэйгээр 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт зохион байгуулах гэж байна. Тус хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ С.Батсүх, МУСГЗ Ш.Гүрбазар, Увертюра хамтлаг, Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр, Төв аймгийн Монгол туургатан театр, Хөвсгөл аймгийн …

  • 25 May

    Монголын Залуучуудын Холбоогоор тамгалагдсан Чингисийн талбай

    Манайд цоо шинэ урсгалыг Монголын Залуучуудын Холбоо гэдэг байгууллага бий болгочлоо. 2012 оноос Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг хэрэгжүүлж эхлэхдээ хамгийн анхны удаа Чингисийн талбай дээр унадаг дугуйгаар “унадаг дугуйн дүрс”-ийг бичиж байсан санагдах юм. Түүнээс хойш 2013 онд “Зам” гэдэг үгийг мөн л унадаг дугуйгаар бичиж байсан бол 2014 онд “УДУ” гэсэн үгийг бичиж Чингисийн талбайг унадаг дугуйгаар тамгалаад хаясан. …

  • 25 May

    Шуурхай хурлыг зохион байгууллаа

    Улаанбурхан өвчин дэгдэлт байдлаар бүртгэгдээд байгаатай холбоотой хариу арга хэмжээний цаашдын чиглэлийг тогтоох, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өнөөдөр шуурхай хурлыг зохион байгууллаа. Хуралд ЭМСЯ-ны ЭМБХЗГ, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдах ажилтан мэргэжилтнүүд оролцлоо.

  • 25 May

    Хүүхдийн баярын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 06 дугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. Улсын драмын эрдмийн театр 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг …

  • 25 May

    Андройд утаснаас таны устгасан хувийн мэдээллийг сэргээж болдог

    Та мемори картан дээрх бүх мэдээллээ устгаад Андройд утсаа зарсан ч таны текст мессеж, и-мэйл, гэрэл зургууд, тэр бүү хэл Фэйсбүүкийн нууц үг чинь хүртэл утсанд үлдсэн байх магадлалтай юм байна. Андройд үйлдлийн системтэй утсанд ”Factory Reset” хийх буюу бүх тохиргоог үйлдвэрээс анх ирсэн төлөвт нь буцаасан ч зарим мэдээлэл үлддэг гэж Кэмбрижийн Их Сургуулийн компьютер судлаачдын хийсэн саяхны судалгаанд бичжээ. …

  • 25 May

    УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө

    УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө. Тэрээр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн талаар “International New York Times” сонины сэтгүүлч Л.Даниель болон П.Лаура нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. “International New York Times” сонин нь дэлхийн 160 гаруй орны уншигчдад хүрдэг бөгөөд Европ, Ази, Ойрхи Дорнодын уншигчид ихэвчлэн захиалдаг байна. Энэхүү сонины …

  • 25 May

    Л.Гүндалайн үүсгэн байгуулсан “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг бүртгэхээс татгалзав

    “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт …

  • 25 May

    Шизофрениэр өвчилсөн Нобелийн шагналт эр авто ослоор нас нөгчлөө

    АНУ-ын математикч, Нобелийн шагналт Жон Форбс Нэш эхнэр Алисиягийн хамт авто ослоор амиа алджээ. Тэдний сууж явсан такси Нью Жерсид авто осолд орсон байна. Жон Форбс Нэш энэ жил 86 настай, эхнэр нь 82 настай байсан аж. Тэрээр 1994 онд Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бол 2015 онд шугаман бус дифференциал тэгшитгэлийн онол боловсруулсныхаа төлөө Абелийн шагнал хүртэж байсан …

  • 25 May

    Роналду 120 саяар борлогдох уу

    ПСЖ” багийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи “Реал”-ын довтлогч Криштиану Роналдуг авах талаар бодолд автжээ. Катарын бизнесмэн эр португал тоглогчийн төлөө 125 сая евро санал болгох боломжтой байгаа аж. Харин Роналду “Реал”-даа үлдэхийг хүсэж байгаа бөгөөд клубынхээ ерөнхийлөгч Флорентино Перест ирэх улиралд багийг өөрийнх нь хүсэлтээр бүрэлдүүлэх шаардлага тавьж байгаа сурагтай. Эх сурвалж http://www.info.mn

  • 25 May

    О.Гүндэгмаа дэлхийн чансаад дээгүүрт бичигдэв

    “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа  25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааг тэргүүллээ. Мөн “Рио 2016″ олимпийн эрхээ өвөртөлсөн, ОУХМ Г.Нандинзаяа чансааны 14-р байрт бичигдсэн байна. Дэлхийн чансааг сард нэг удаа танилцуулдаг бөгөөд олимп,дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтад нь оноо өгч тооцдог юм. Эх сурвалж: Шуурхай.мн

  • 25 May

    Бүлэг этгээд согоо агнаж яваад баригджээ

    Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Их ав” дэлгүүрийн гадна автомашинд согоо ачсан байна гэх мэдээлэл цагдаагийн  байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай 26 настай эрэгтэй О бусадтай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хоёр согоо агнан, тээвэрлэж явсан байна. АНУ-д үйлдвэрлэсэн sawage бууг эд мөрийн баримтаар хураан авч, хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн I …

  • 25 May

    БНХАУ Тайванийн сөрөг хүчинд сануулга өглөө

    ТАЙПЕЙ. /NHK/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жызюнь Тайванийн арлыг тусгаар тогтнуулах тал баримтлагч улс төрийн хүчнийхэнд анхааруулга өгсөн байна. Тэрбээр бямба гарагт Тайванийн хяналтад байдаг Зиньмэнь аралд зочилж, Тайванийн эх газрын асуудал хариуцсан зөвлөлийн дарга Сыа Лияаньтай уулзжээ. Сайд нарын түвшний зэрэглэлтэй түшмэд хоёр талын харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Айлчлалаа дүгнэн хийсэн мэдэгдэлдээ Жан Жызюнь, …