Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 19 March

    “Содура” УСК өнөөдөр 11:00 цагаас “Тэнгис” кино театр нээлтээ хийнэ

    Өнгөрөгч онд нээлтээ хийх байсан ч хойшилсон “Содура” уран сайхны кино өнөөдөр буюу энэ сарын 20-нд нээлтээ хийнэ. Тус киноны зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнан хийж бүтээсэн аж. Чадварлаг уран бүтээлчид, мэргэжлийн баг хамт олон ажилласан энэхүү кинонд тайгын амьдрал, цаатан үндэстний аж байдлыг тод томруунаар дүрслэн харуулсан бөгөөд хүний амьдралын гол утга учир болох хайр сэтгэлийн ариун нандин …

  • 19 March

    Аврагчдын цалин нэмэгдлээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны б/123 дугаар тушаалаар Аврах тусгай ангийн бүтэц орон  тоонд өөрчлөлт хийж, 165 аврагчдын албан тушаалын цалинг  ТТ-7 зэрэглэлийг ТТ-9 болон нэмэгдлээ. Мөн Аврах тусгай анги “Масс мессеж”-г буюу зарлан мэдээллийг ангийн нийт бие бүрэлдэхүүнд зэрэг тараах үйлдлийг ашиглаж эхэлсэн ба үүнийг ашигласнаар бие бүрэлдэхүүнийг нэгэн зэрэг түргэн цуглуулах буюу “Яаралтай цуглар” дохиогоор ажиллах …

  • 19 March

    Бууз баншны цехүүдэд шалгалт хийнэ

    Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй иргэн Б.Бямбаа, “Сүүж уулын оргил” ХХК, “Анхбат” ХХК, “Сэнгэ наран” ХХК –ийн бууз, баншны цехүүдэд шалгалт хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан №02-01/125 тоот “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх” удирдамжийн хүрээнд хийх хяналт, шалгалт нь 03-р сарын 26-наас 04-р сарын 29-ний хооронд …

  • 19 March

    Өргөдлийн байнгын хороо дахин төлөвлөлтийн асуудлаар хуралдлаа

    Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын нөхцлийг сайжруулах, дахин төлөвлөх, орон сууцжуулах асуудлуудаар хийсэн өргөтгөсөн уулзалтыг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны Г танхимд зохион байгууллаа. Уулзалтад Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг …

  • 19 March

    УИХ-ын дарга БНПУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.03.19/ Варшавын Их Сургуулийн Монгол Судлалын тэнхимийн оюутнуудтай уулзаж, Монгол хэлний сурах бичгийн нээлтэд оролцов. Варшавын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эхлэл нь Оросын хаант засгийн үед польш эрдэмтэн Юзеф Ковалевски Алтай, Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл боловсролтой, монгол судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Монгол судлалын тэнхим өргөжин …

  • 19 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд Дэлхийн ойн өдрийг угтан Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий “Зохицуулах зөвлөл”-ийн хуралдаан болно. 09.00 цагт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд “Эрдэм шинжилгээний бага хурал”-тай. Хурлын үеэр БНСУ-ын гэрэл зурагчин Ли Бонжуны Монгол, Солонгосын харилцааны түүхийг өгүүлсэн “Хөх тэнгэр хээр талын золгоо” …

  • 19 March

    Нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулсан хөдөлгөөнт камераар 1598 зөрчил илрүүлжээ

    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 дүгээр захирамжийн хүрээнд  “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт, зогсоол” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтөй хамтран 2015 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд зохион явуулсан. Энэ ажлын хүрээнд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол талбайд …

  • 19 March

    Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 283 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын хүрээнд өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Үүний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, …

  • 19 March

    Өнөөдрөөс том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана

    НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны  өдрийн 102 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 тоот захирамжийн хүрээнд  жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20–ныг хүртэл замын  хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарладаг. …

  • 19 March

    Федор Емельяненко /ОХУ/ VS Жефф Монсон /АНУ/ нарын тулаан /видео/

    2012 оны 11 сарын 20-нд ОХУ-ын Москва хотын Олимп спорт цогцолборт дүрэмгүй тулааны дэлхийн хүнд жингийн М-1 төрлийн тулаан болж, үүнд ОХУ-ын тамирчин Федор Емельяненко, АНУ-ын тамирчин Жефф Монсон нар халз тулалджээ. 5 минутаар 3 үе тулалдсан тус тулаанд Федор Емельяненко өрсөлдөгчөө бараг л “цэвэр” ялжээ. Тус тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сонирхон үзсэн төдийгүй Федор Емельяненкод баяр хүргэн рингинд гарч …

  • 19 March

    Хүчингийн хэрэг хийсэн залууг гудамжаар нүцгэн чирч амь насанд нь хүрлээ

    Энэтхэгийн оюутан залуус хүчингийн хэрэг хийсэн залууг гудамжаар нүцгэн чирч, чулуу шидэн амь насанд хүрсэн хэрэг гарчээ. Хүчингийн хэрэг ихээр гардаг тус улсын залуус муж мужаас нэгдэж охид төдийгүй эмэгтэйчүүдийг хамгаалах тогтолцооны төлөө дуу хоолой хүчээ нэгтгэж эмэгтэйчүүдийн бие даасан шүүхтэй болсон цаг саяхан хэдий ч өнөөг хүртэл хүний харгис хэрцгий халдлага, хүчингийн хэрэг тус улсад их хэмжээгээр гарсаар байна. …

  • 19 March

    Индонез дaхь охидын хөвчийг хөндөх ёслол

    Өдгөө дэлхийн цөөн хэдэн улсад буюу ихэвчлэн Ойрхи Дорнод болон Африкын 30 орчим оронд бэлэг эрхтэн зэрэмдэглэх уламжлалт зан үйл явагдсаар байна.     Ялангуяа охидын бэлэг эрхтэн /хэлүү тайрах/-г тайрах ёслол Ойрхи дорнодод байсаар байгаа юм.  Энэхүү ёслол саяхан Индонезэд болжээ. Хүүхэд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа энэхүү хөвч хөндөлт нь аюултай бөгөөд ихэнх тохиолдолд эдгэрэлт нь удаан хугацаа …

  • 19 March

    2 кг алтан гулдмай алдагджээ

    Украйны ерөнхийлөгч асан Виктор Януковичийн “Межигорье” өргөөнөөс одоогоос нэг жилийн өмнө олдсон талх хэлбэртэй алтан цутгамал алдагджээ. Энэ тухай Украйны Радын депутат Д.Добродомов мэдэгдсэн байна. Тэрээр украйны прокурорт дээрх алтны талаар асуулга явуулж хариугаа авсан гэнэ. “Хулгайлагдсан нь тодорхой, гэхдээ эзэн нь хэн бэ?”гэжээ. Түүнд “Межигорье” өргөөнөөс алдагдсан үнэт зүйлийн жагсаалт байгаа” гэж мэдэгдсэн байна. Энэхүү  2 кг жинтэй алтан  …

  • 19 March

    Т.Цогт: Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгүй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгүй, бие засуулахгүй хорьдог байсан

    -Г.Маралмаа хэргийн гол буруутан болж үлдэх магадлал өндөр байна. 4 настай охин хойт эх, төрсөн эцэг хоёрынхоо гарт өртөн амиа алдсан хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд сэжигтнүүдийг байцааж, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа юм. Харин сэжигтнүүд эл хэргийг бие биерүүгээ бухаж, амиа аварч үлдэх аргыг хайсаар байгаа аж. Тухайлбал, талийгаач охины хойт эх  Г.Маралмаа “Т.Цогт охиноо …

  • 18 March

    Байгаль орчны хороо шинэ бүтцээр ажиллана

    2013 оноос эхлэн Монголын залуучуудын холбооны дэргэд чиглэлийн асуудал эрхэлсэн байнгын 16 хороог байгуулан үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд Байгаль орчны хорооны даргаар Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд байгаль орчинтой холбоотой асуудлаар төр захиргааны байгууллагуудад төсөл хөтөлбөр боловсруулан өгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд нэлээдгүй ажилласан юм. Байгаль орчны хорооны цаашдын үйл …