Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 18 March

    Ерөнхий сайд илгээлт хүргүүллээ

    “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Батсайхан оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээлтийг уншиж, гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.    Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх үйлсэд амь бие үл хайрлан …

  • 18 March

    Цэргийн дээд цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олгов. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ. Цэргийн дээд цол …

  • 18 March

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09 цагт УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ТҮҮНИЙ ЭЕРЭГ БА СӨРӨГ ҮР ДАГАВРУУД” сэдэвт олон улсын семинар хэлэлцүүлэг болно. Болох газар: Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны Хатантуул урлагийн зааланд, Утас: 7000-0002, 9520-1874 09 цагт Дэлхийн усны өдрийг тохиолдуулан олон улсын эрдэмтдийн чуулга уулзалт ШУТИС-ийн хурлын танхимд болно.  Утас: 88054811 10.00 цагт Барилга, Уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар гурван талт уулзалт …

  • 18 March

    Спортын шинэ номнууд худалдаанд гарлаа

     Монсудар хэвлэлийн газраас албан ёсны орчуулгатайгаар Сэр Алекс Фергусон “Миний намтар”, “Спорт ном”-ыг орчуулан уншигчдын хүртээл боллоо. “Миний намтар” ном нь Их Британийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг менежер хэмээх алдрыг олон түмнээс хүртсэн Алекс Фергусоны сэтгэл хөдлөм түүхийн талаар гарах юм байна. Ховорхон ур чадвартай менежер болохын хувьд Сэр Алекс нь Райн Гиггс, Рой Кин, Эрик Кантона ба …

  • 18 March

    Сонгуулийн Менежментийн Төвийн Тэргүүн Р.Наранбаяр: “Улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог илүү их дэмжих ёстой”

    Сонгуулийн Менежментийн Төв нь 2008 онд байгуулагдсан, улс төрийн сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Улс төрчдөд ээлтэй, тэдний хийж бүтээснийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр даацтай ажлуудыг хийж гүйцэтгэсэн тус төв нь энэ удаад “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”, “Шилдэг залуу 50 улс төрч” шалгаруулалтыг орон даяар зохион байгуулж байна. Төслийн талаар Сонгуулийн Менежментийн Төвийн …

  • 18 March

    “Залуу Хүн ” цуврал лекц МҮОНТ-ийн контент болно

    Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн 2015 оны хаврын цуврал лекц албан ёсоор МҮОНТ-ийн контент болно. Тус лекц нь 7 дахь жилдээ салбар  бүрийн амжилтаараа манлайлагч  залуусыг урьж оролцуулан оюутан залуус, ажилтан  албан хаагч  гээд  сонирхсон  хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй  зохион байгуулагддагаараа онцлогтой. Орчин үеийн  залуус  өөрийнхөө оюунд хөрөнгө  оруулж,  мэдлэгийн  цар хүрээгээ …

  • 18 March

    2015 оны 03-р сарын 17-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 17-ны өдөр 230 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 83 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 147 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 18 March

    “Мөрөөдлийн театр”-ын инээдмийн жүжгийн хаалтын тоглолт эхэллээ

    Монголын хошин урлагт өөрсдийн орон зайг хэднийнэ бий болгосон “Мөрөөдлийн театр”-ын шинэ уран бүтээл эрч хүч, инээд наргианыг үзэгчдэд харамгүй бэлэглэж байна. “Цаг өөр болжээ” инээдмийн жүжгийн хаалтын тоглолтууд үргэлжилсээр та бүхэн үзэж амжаагүй бол амжиж үзээрэй. Энэ сарын 22-ныг дуустал тайзнаа тавигдана. Зохиолч Папаян, ерөнхий найруулагч Бен жонсон, Дүрүүдэд Г.Эрхэмбаяр, А.Баттөмөр, Г.Алтаншагай, А.Бямбацогт, Б.Навчаа, Э.Намуун, Г.Даваазул, О.Үржинханд, Ч.Баярмаа, Ч.Мөнхбат, Е.Лхагвадорж, Н.Ану нар …

  • 18 March

    Г.Баярсайхан: Шийдлийн Засгийн газар ажлаа тайлагнах цаг болсон

    УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа -Ноён уул гэж улс төрчдөд популизм хийх сэдэв гараад ирлээ гэж ярих хүмүүс байна. Та нарын хэсэг гишүүн Ноён уулыг төрийн хамгаалалтад авах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг ч энэ өнцгөөс харж байж магадгүй юм… Популизмыг хэзээнээсээ дэлхийн улстөрчид хийдэг байсан шүү дээ. Популизм гэдэг чинь ард түмэн гэдэг латин үгнээс гаралтай. Ард түмнийг өөртөө татах нэг арга …

  • 18 March

    Малын үхэл хорогдол, өвчлөлийн шалтгаан нь УРАН байж болзошгүй

    Ази, Европын орнуудын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид болон Монголын судлаачид өнөөдөр Ураны хор хөнөөлийн талаар мэдээлэл хийлээ. 2012 оноос эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант баг, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Архангай аймагт онош тодорхойгүйгээр малын үхэл хорогдол бүртгэгдэж, орон нутгийн мал эмнэлгийн удаа дараагийн дуудлагыг мэргэжлийн байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан байна. Тухайлбал Дорноговь аймгийн Улаанбадрах, …

  • 18 March

    Дэд сайд Д.Атармаа ДЭМБ-ын нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-ын нарийн бичгийн дарга, яаралтай болон мэс заслын тусламж үйлчилгээ, аюулгүй байдлын газрын дарга, профессор Меена Черианыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дэд сайд ДЭМБ-ын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийн үйл ажиллагааг дэмжих, ЭМСЯ, ДЭМБ, АШУҮИС-ийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа. ДЭМБ-ын “Яаралтай болон мэс заслын тусламжийг …

  • 18 March

    Морин хуурын чуулгын тоглолт маргааш эгшиглэнэ

    Улсын филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд тоглогдох “Морин хуурын чуулга”-ын “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолт маргааш буюу 2015 оны 03- р сарын 19- нд 19.00 цагт Улсын филармонийн концертийн танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна.     Тоглолтонд урилгаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров оролцож концертийн бүтээлүүдийг тайлбартайгаар үзэгчдийн хүртээл болгох ба Морин хуурын чуулгын уран бүтээлчид Удирдаач Д.Түвшинсайхны удирдлагаар дор …

  • 18 March

    Ураны асуудлаар олон улсын эрдэмтэд зөвлөлдөнө

     Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, ХААИС, Дэлхийн Монгол ногоон нэгдэл байгууллагаас хамтран “Ураны хайгуул, олборлолт түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлгийг маргааш ХААИС-д зохион байгуулах гэж байна. Семинарын зорилго нь ураны хайгуул, олборлолтын эдийн засгийн үр ашиг, түүний байгаль орчин, хүн болон малд үзүүлэх үр дагавруудын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах юм. Мөн шинжлэх …

  • 18 March

    Улсын хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”,  “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Дээрхи журамд зааснаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо …

  • 18 March

    Мэргэжлийн бокст анх удаа ялагдсан боксчин нас баржээ

    Австралийн мэргэжлийн боксчин Брэйдон Смит Филиппиний боксчин Жон Моральдед ялагдаж удалгүй хоёр хоногийн дараа нас барсан байна. Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн нэрэмжит “Asian Boxing Council”-ы шагналын төлөөх тулаан энэ сарын 14-нд Брибсен хотноо болсон юм. Энэ тулаанд шүүгчдийн шийдвэрээр Австралийн боксчин Брэйдон Смит ялагдал хүлээжээ. Тулааны дараа Смит өрсөлдөгчдөө баяр хүргэхээр хувцас солих өрөөнөөс гарч явж байхдаа ухаан алдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж …