Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 8 March

    “Капитрон” банкинд буутай этгээдүүд халдаж, 20 сая төгрөг дээрэмджээ

    Баянзүрх дүүргийн VI хороо буюу Шөнийн захын замын эсрэг талд  “Эрэл”-ийн 40-р байранд байрлах “Капитрон” банкны  салбарт өнгөрсөн бямба гаригт буутай хоёр этгээд нэвтэрч, 20 сая төгрөг дээрэмдээд хэргийн газраас зугтсан хэрэг гарсан байна. Буутай дээрэмчдийн араас “Капитрон” банкны хамгаалагч, теллерын хамт хөөсөн бөгөөд энэ үеэр дээрэмчид мөнгөө хаяад зугтжээ. Хэрэг гарсан банкны салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байна тус …

  • 8 March

    Г.Сарангэрэл энэ сарын 20-нд суллагдана

    Хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонссон Г.Сарангэрэлийн ялын хугацаа энэ сарын 20-нд дуусч, суллагдах гэж байгаа юм байна. Тэрээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байгаа юм. Г.Сарангэрэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө гурван найзынхаа хамт хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийнханд баригдсан бөгөөд тэрээр баригдсанаасаа хойш Хууль зүйн …

  • 8 March

    Алга болсон 13 настай хүүгийн цогцос нь л олджээ

    8-р ангийн хүү Кайман Найб лхагва гаригийн орой алга болжээ. Түүний цогцосыг ням гаригийн өдрийн нэг цагийн орчим Пенсилваниагаас олсон байна. 13 настай Кайман Найбыг  олсон талаар Newtown хотын цагдаагийн ажилтан  Виллиам мэдэгджээ. Түүнийг цасан доор унтаж байгаа мэт байрлалтай хэвтэж байсныг цагдаагийн ажилтнууд мэдэгдлээ. Түүнийг цахим ертөнцөөр болон эрлийн багийн зуу зуун ажилчид хайж байсан юм. Түүнийг хайхын тулд …

  • 8 March

    “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага ЦЕГ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана

    Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран ажиллах гэрээгээ гурван жилээр сунгахаар болж гарын үсэг зурлаа. 2008 оноос эхлэн албан ёсны гэрээ байгуулан, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ажиллаж байсан байгууллагууд гэрээгээ дахин гурван жилээр сунгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Дэлхийн зөн ОУ-ын байгуууллагын төлөөлөгчийн газрын ноён Винсент …

  • 8 March

    Жүдочид медалын буухиаг үргэлжлүүлж байна

    Хонгконгт жүдо бөхийн олон улсын тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээнд Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдочид өрсөлдлөө. Манай улсын баг тамирчид амжилттай оролцож 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 2 шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. Тамирчид маргааш эх орондоо ирнэ. Тамирчдын амжилтаас дурьдвал: Эрэгтэйчүүдийн -55кг П.Алтанбагана хүрэл медаль(женко клуб) -55кг Ч.Чинхүсэл шагналт 5-р …

  • 8 March

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар -Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн менежментийн стратегийн танилцуулга -Улаанбаатар хотын бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны ажлын тайлан -Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журмын төсөл -Улаанбаатар хотыг шингэрүүлсэн хийгээр хангах төслийн танилцуулга асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн тооцоог гаргажээ Хуралдаанд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн …

  • 8 March

    Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/169 дүгээр захирамж гаргалаа. Захирамжжар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар батлагдсан Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 1 дүгээр шатны ажлын нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014-2015 онд санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны …

  • 8 March

    УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар “Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо

    Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам8 Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн Амын Сангаас хамтран зохион байгуулсан “Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт арга хэмжээнд оролцлоо. Тус лекцийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийг  бууруулахад залуучуудад хандлага …

  • 8 March

    Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барихаар боллоо

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаарх санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо. Жил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм. Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил бүр  “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа …

  • 8 March

    Гол руу унасан машинд 14 цаг байж амьд үлдсэн нялх охин

    АНУ-ын Юта мужид гол руу унасан машин дотор ойноосоо өнгөрч байгаа охин суудлын бэхэлгээнд дүүжлэгдэн  толгой нь доош унжсан байдалтай 14 цагийн турш байжээ. Түүний 25 настай эх нь аль хэдийн нас барсан байжээ. Гол руу орж онхолдсон машиныг мужийн төвөөс 50 милийн зайд загасчин анх харжээ.      Хөмөрсөн машины цонхоор голын хүйтэн ус нэвт урсаж байсан учраас хүүхдэд хүрээгүй …

  • 8 March

    Чөлөөт бөхийн бүсгүйчүүд хүрэл медалийн эзэд боллоо

    ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо. Тэгвэл тус тэмцээнд манай улсын баг хүрэл медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Япон зэрэг улсууд хүртсэн байна. Тэмцээний “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжан, “B” хэсэгт ОХУ, Украин, Швед, Монголын багууд таарсан. Манай …

  • 8 March

    Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

    Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон. Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд …

  • 8 March

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/173 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа тэргүүтэй Хяналт шалгалтын ажлын хэсэг, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга …

  • 7 March

    1941 оны Монгол цэргийн тангараг

    Зарим нөхдийн, номын мэргэн дүү нарын хүсэлтээр 1941 оны цэргийн тангаргийг шинэ үсэгт буулгаж хаана тасалж дуудахыг таслалаар хязгаарлан бичив. Дайны хүнд жилүүд байсан учир бас л хатуу тангараг байжээ. Монгол ардын хувьсгалт цэргийн тангараг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат би, ардын хувъсгалт цэргийн, тангаргийг хүлээж, шударга баатарлаг, сахилга баттай, сонор сэргэмж бүхий, байлдагч болохын дээр, цэргийн ба, улсын …

  • 7 March

    Сургамжит өгүүллэг: Эхийн хайр…

    Миний ээж ганцхан нүдтэй… Тийм учраас би ээжийгээ үзэн яддаг. Ээж маань сургуулийн гуанзанд ажиллаж гэр бүлдээ тус болдог байлаа. Намайг дунд сургуульд байхад ээж маань над дээр хүрч ирээд “Миний хүү өлсч байна уу” гэж асуусан. Энэ үгэнд нь би уурлаагүй ч ээжийн муухай царай намайг үнэхээр бачимдуулсан. “Миний хүү байхдаа ч яахав …дээ” гэж бодоод муухай харчихаад асуултанд …