Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 9 May

    Элтон Жон ДОХ өвчинтэй хүчтэй тэмцэхийг уриаллаа

    Нэрт дуучин Элтон Жон АНУ-ын засгийн газар ДОХ өвчний эсрэг тэмцэх санхүүжилтийг үргэлжлүүлбэл түүний амьд байх энэ хугацаанд уг вирусийг бүрэн устгах боломж байгаа гэдгийг Сенатын гишүүдийн төлөөлөлд мэдэгдсэн байна. Сир Элтон Жон нь АНУ-ын дэлхий дахинд явуулж буй ДОХ-ын хөтөлбөрийн санхүүжилтийг хэлэлцэх сенатын хурал дээр ийнхүү мэдэгджээ. “ДОХ өвчний тархалт хэвээр байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Америкийн удирдлага учир дутагдалтай …

  • 9 May

    Жолоочгүй ачааны тэргийг АНУ-ын замд ашиглахыг зөвшөөрчээ

    АНУ-ын Невада мужид “Даймлер” компанийн бүтээсэн жолоочгүй автомат удирдлагатай ачааны тэргийг тээврийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн лиценз олгожээ. Уг ачааны тэрэг бол АНУ-ын замд ашиглах зөвшөөрөл авсан хамгийн том оврын автомат удирдлагатай автомашин юм. “Даймлер” компанийнхан Невада мужийн эрх баригчдын энэхүү шийдвэрийг тээврийн цоо шинэ тогтолцоо байгуулах чиглэлд хийсэн анхны алхам хэмээн үнэлсан байна. Автомашины электрон удирдлага нь жолооч нарыг хамгийн …

  • 9 May

    Ялалтын баярын хөтөлбөр

    Агуу их Ялалтын 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ баярыг манай улс ч тэмдэглэж байгаа юм. Ялалтын баярын хүрээнд өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэе. 11.00 цаг: БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө. 11.30 цаг: Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. 14.00 цаг: Чингисийн талбайд баярын арга …

  • 9 May

    Хачигт хазуулсан 162 тохиолдол бүртгэгджээ

    Манай оронд хаврын улиралд байгалийн голомтот халдварт өвчлөл гарах эрсдэл өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хачигт халдварын 162 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 70 хувь нь сургуулийн насны хүүхдүүд хазуулсан тохиолдол бүртгэгджээ. Мөн галзуу өвчний гаралт 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40,5 хувь нь үхэр, 31,9 хувь нь нохой, үнэг, чоно байжээ. Харин боом өвчнөөр …

  • 9 May

    УИХ-ын дарга үндэсний мод тарих өдрийн нээлтэнд үг хэллээ

    Энд хуран цугласан эрхэм хүндэт зочид, ноёд, хатагтай та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд  мод тарих, түүнийгээ арчлан хамгаалах амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасанаас хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг болсон. …

  • 9 May

    Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа

    Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд Монгол, Оросын хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ОХУ-ын зарим иргэдэд Монгол Улсын төрийн одон медаль гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр …

  • 9 May

    Ипотекийн зээлд 69 мянган хүн хамрагджээ

    Банкууд 2015 оны 3 дугаар сард нийт 1617 зээлдэгчид 95.2 тэрбум төгрөгийн ипотекийн  зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3015.6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 69269-т хүрчээ.Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад1.5 нэгж хувиар, оны эхнээс 9.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 105.3 нэгж хувиар буурсан байна. Тайлант сарын эцэст банкуудын …

  • 9 May

    Өнөөдөр Аугаа их ялалтын баярын өдөр

    1945 оны тавдугаар сарын 9. Аугаа Эх орны дайны ялалтын баярын 70 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах  аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасласан Дэлхийн хоёрдугаар дайн Европийн бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт …

  • 8 May

    Н.Мөнхбат: “Хөгжлийн банк”-ийг улстөржүүлэх хэрэггүй

    Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийж сүүлийн үед хэвлэлээр цацагдаад байгаа тус банктай холбоотой гарч байгаа мэдээлэлд хариу тайлбар өглөө. Тэрбээр мэдээллийн эхэнд “Үндэсний аудитын газраас хоёр долоо хоногийн “Засгийн газраас гаргасан Үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, тус банкны санхүүжилтээр хийгдсэн төслийн үр дүн” гэх сэдэв бүхий тайланг гаргасан байна. Энэ бол …

  • 8 May

    Г.Уянга: С.Баярцогт оо чи яасан идэмхий юм бэ

    УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байгаа юм. Тухайлбал, -УИХ-ын гишүүн Г.Уянга -С.Баярцогт гишүүнийг зөвшилцөл ярихаар гайхаад байх юм.  Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хоёр нам зөвшилцөл ярьж л ирээ биз дээ.  Тэгээд өнөөдөр зөвшилцлийн үр дүн хаана байгаа юм бэ.  Ер нь та нар худлаа …

  • 8 May

    “Давалгаа” богино өгүүллэгийн наадам маргааш болно

    Маргааш буюу 2015 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 12 цагаас Монголын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам СУИС-ийн хичээлийн 2-р байранд болно. Тус наадмыг МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн театр урлагийн сургуулийн тайзнаас ярих урлагийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ жил тус …

  • 8 May

    Б.Эрдэнэжаргал: Бид Монголын хөтөч болохыг зорьж байна

    Монголчуудын амьдрал технологийн дэвшлээс төдийлөн хоцрохгүйгээр цахимжин, тэлж байна. Гэвч бид тэр болгоныг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг бил үү гэдэг асуултын тэмдэг хэвээр. Хоосон орон зай, дутуу үлдсэн хэрэглээг нөхөхөөр цахим хөтөч карт үйлчилгээнд нэвтрүүлж, зах зээлд гаргаад буй бизнес эрхлэгч, “Шинэ хороолол” ХХК-ий захирал Б.Эрдэнэжаргалтай уулзаж ярилцлаа. -Хөтөч карт нь яг ямар учиртай бүтээгдэхүүн бэ? Хэзээнээс гаргаж эхэлсэн, мөн …

  • 8 May

    Г.Баярсайхан нарын гишүүд мод тарина

    “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан маргааш  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Мод тарих үндэсний өдрөөс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын гишүүд мод тарих юм байна. Энэ үеэр “Улсын Их Хурлын гишүүдийн төгөл” байгуулж байгааг танилцуулж, нээлт хийгдэнэ. Дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүдээс гадна …

  • 8 May

    Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.08. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгах байсан ч уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гишүүн, “Ажлын хэсгээс гаргасан саналууд олонхийн дэмжлэг …

  • 8 May

    Авто замын ан цавыг хэрхэн засварлах талаар сургалт зохион байгууллаа

    Нийслэлийн авто замын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хамтран замын ан цавыг засварлах ажлыг стандартын дагуу хэрхэн гүйцэтгэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэийн ажилчид болон авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.