Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 14 May

    Шуурхай мэдээ: НАМЗХ-ны дотоод асуудлын талаар мэдээлэл хийнэ

    НАМЗХ-ны Бага хурал өнгөрсөн сард хуралдаж, ээлжит V их хурлаа ирэх 6-р сарын 18-20-нд хийхээр зарласан билээ. Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг 11 хүнтэй байгуулж, ахлагч бөгөөд Eрөнхий нарийн бичгээр даргаар ГоК-ын захирал асан Ганзоригийн хүү, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгосон. Энэхүү Бага хурлаас өмнө тус холбоог ардын хүүхдүүд, аавын хүүхдүүд хэмээн хоёр хуваагдсан талаар хэвлэлүүд бичиж байсан …

  • 14 May

    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, УИХ-ын Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төслөөс хамтран өнөөдөр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав. УИХ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уг …

  • 14 May

    Б.АЛТАНСОЁМБО: ШӨХТГ-аас тавьсан асуудлыг Шүүхийн байгууллагаас захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн

    Нийслэлийн нутаг дэвсгэрт жолоочийн замын хөдөлгөөнд оролцоход саад учруулж, зөвшөөрөлгүй газар буюу автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажилтай холбогдуулан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.АЛТАНСОЁМБО-оос тодрууллаа. –ШӨХТГ-аас Хотын захиргаа …

  • 14 May

    Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 15-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам / Хөрөнгө бүртгэлээс хасах тухай Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай / Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ / Нийслэлийн өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад …

  • 14 May

    Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан. Энэхүү болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд гадна дотно орчноо цэмцгэр болгох дүүрэг, хороогоо тохижуулах ажлуудыг хийж эхэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 60 дугаар сургууль ногоон байгууламж хариуцсан ажлын хэсэг гаргаж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн цэцгийн мандал хийж …

  • 14 May

    Ерөнхий сайд ИНЕГ болон МИАТ компанийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг, МИАТ компанийн ерөнхий захирал Г.Жаргалсайхан нартай уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах …

  • 14 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны тавдугаар сарын 14-ний өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 14/Y Чингэлтэй 11.00-17.30 19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж, ойр орчмоор Баянгол 10.30-18.00 9, 12-р хороо Горькийн 15-21, 23, Дэнжийн 3-р гудамж Хан-Уул 10.00-17.00 3-р хороо Иргэн Цэрэн, Монгол амикал ХХК орчмоор 10.30-18.00 4-р хороо …

  • 13 May

    МЧБХ-ны “идээ бээр” хагарч эхэллээ

    Катарын Доха хотноо болж өнгөрсөн бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголчуудад өнгөрснөө эргэн харах, алдаагаа залруулах магш том ухаарлыг өгсөн. МЧБХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж цаг зав, хөлс хүч, ар гэр орноо мартан өөрийгөө спортод зориулсан 3 тамирчин Азийн аваргад оролцож чадаагүй. Гэвч 2 ч дасгалжуулагч Азийн дэвжээнд тамирчдынхаа өмнөөс хүч үзэж шагналын онооноос шүүрч чадсан амжилттай. …

  • 13 May

    Гурван настай охиныг дайраад зугтсан хэрэгтнийг шалгаж байна

    БЗД-н 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжинд 2015 оны 5 дугаар сарын 12-ны 16.30 цагын орчим З настай охиныг дайрч амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин явсан ноцтой зам тээврийн хэрэг гарсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлан тухайн хэргийг тоёота приүс маркийн авто машины жолооч “Ц”-г үйлдсэн болохыг олж тогтоосон. Одоогоор тухайн гэмт хэргийг Зам тээврийн гэмт …

  • 13 May

    Анхаар хүүхэд!!!

    2015 оны 05 дугаар сарын 12-ны 17 цагийн орчимд БЗД-27 Дарь эхийн зам, Сэлбийн 5 дугаар гудамжинд Toyota Pruis маркийн автомашины жолооч Ц нь 3 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхин явсан хэрэг гарсныг цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилсны дүнд илрүүлэн ажиллалаа.       Илрэхгүй хэрэг гэж байдаггүй, учир нь манай улсад камерийн систем сайн хөгжиж …

  • 13 May

    Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтарна

    ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд  Вассил Грудевийг хүлээн авч уулзлаа.          Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орон  хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уламжлалт найрсаг харилцаа сэргэх улмаар харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжих суурь боллоо хэмээн онцлов. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Чингис бондын …

  • 13 May

    Эх үрсийн баярын “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн дуун цэнгүүн төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Эх үрсийн баярт зориулан МУАЖ А.ДОЛГОР, МУАЖ Ш.ЧИМЭДЦЭЕЭ, МУГЖ С.БАТСҮХ, МУСГЗ Ш.ГҮРБАЗАР, Увертюра хамтлаг, Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр, Төв аймгийн Монгол туурагтан театр, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр, Хэнтэй аймгийн Хан хэнтий театр, Шинэ цирк төв, монголын бүжгийн спортын холбоо зэрэг урлаг соёлын алдартанууд болон уран бүтээлчид нэгдэн 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН …

  • 13 May

    ДЭМБ-тай харилцаагаа өргөжүүлнэ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У-г хүлээн авч уулзав. Тэрээр ДЭМБ эрүүл мэнд болон хил, хорио цээрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хамтарч ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, санхүүгийн туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Цаашид “Эрүүл ахуй, тархвар судлаачдын үндэсний гуравдугаар зөвлөгөөн”, Ханх-Мондын …

  • 13 May

    Зуны нээлтийн хөгжмийн наадам – SUMMER FEST 2015 болно

    Энэ зуны задгай нээлтийн хөгжмийн наадам – Summer Fest 2015 Улаанбаатарын хотын маань Төв цэнгэлдэх хүрээлэнд 2015 оны 5-р сарын 29-ны 19 цагаас болно. Монголын хөгжмийн урлагын сор болсон уран бүтээлчид оролцох нээлтийн шоу, хөгжим, Dj, бүжгийн наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм. Удтал хүлээсэн зуны улиралын нээлтийг хотын залуус маань төв цэнгэлдэх хүрээлэндээ нээхээр тэсэн ядан хүлээж байна. Summer …

  • 13 May

    Дүрвэгсдийн амийг аварсан манай энхийг сахиулагчид энгэрээ мялаажээ

    “Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ сарын 29-нд тохионо. Үүнийг угтаж БНӨСУ дахьНҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын  Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальоны албан хаагчид энгэрээ мялаажээ. НҮБ-ын энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсний илэрхийлэл болсон “Энхийн төлөө” медаль гардуулах ажиллагаа энэ сарын  10-ны  өдөр болсон байна. М.Батчулуун захирагчтай IV ээлжийн батальоны албан …