Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 4 March

    470 гаруй нээлттэй ажлын байр эзнээ хүлээж байна

    Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржэд 470 гаруй нээлттэй ажлын байр байгаа аж. Тодруулбал удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, худалдаа үйлчилгээний болон мэргэжлийн, мэргэжлийн бус ажилтан зэрэг ажил эзнээ хүлээж байна. Мөн зөөгч, тогооч, цахилгаанчин, үйлчлэгч, шатахуун түгээгч гэх мэтчилэн мэргэжил шаардаагүй ажлын байрны захиалга түлхүү ирдэг аж. Гэвч тус биржэд хандах ажил хайгчдын дийлэнх нь буюу 70 хувь нь бакалавр …

  • 4 March

    “Валидол-2” даваа гарагаас эхлэн цэнхэр дэлгэцнээ

    “Валидол-1” инээдмийн ноорог олон ангит теле зохиомжийн ээлжит цуврал болох “Валидол-2” тун удахгүй цэнхэр дэлгэцнээ үзэгч танд хүрэх гэж байна. “Seven” телевизийн бүтээл уг кино энэ удаад “Түрээсийн байр” нэртэйгээр гуравдугаар сарын 9-өөс эхлэн гарах юм. Та бүхэн тус киног даваа-пүрэв гарагуудад 21.10 цагаас зөвхөн “Seven” телевизээр хүлээн авч үзэх боломжтой. “Валидол-1” нь инээдмийн ноорог олон ангит теле зохиомжууд байсан …

  • 4 March

    Царнаев Бостонд болсон дэлбэрэлтийн гол хэрэгтэн

     АНУ- ын Бостон хотод хоёр жилийн өмнө марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтийн талаарх шүүх хурал боллоо. Шүүх хурлаар тэр үед тус хэрэгт сэжигтнээр баривчлагдсан 19 настай Жохар Царнаевын талаар шүүсэн юм. Түүний өмгөөлөгч Царнаевыг ах Тамерлан Царнаевын өдөөлтөнд орсон гэж үзэж байгаа хэдий ч хэрэгтэн тухайн үеийн дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ шүүх хурлын үеэр хэлж өөрийнхөө хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. …

  • 4 March

    Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах стадионы эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэлээ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/166 дугаар захирамж гаргаж,  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Доржийн гудамжинд байрлах   ашиглалтгүй байгаа стадионы эд хөрөнгийг нийт 8 сая 785 мянган төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцаж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 4 March

    Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулав

    Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах хуулиудын төслийг боловсруулж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их хурлаар батлуулав. Үүнд: Нийгмийн даатгалын тухай хуульд http://www.legalinfo.mn/additional/details/2114?lawid=390 •   Цаатан иргэдийг нийгмийн даатгал хамрагдуулж нийгмийн баталгааг хангах талаар; •   Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг тогтоох субьектыг  тодорхойлох талаар; •   Ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, …

  • 4 March

    Нийслэлийн дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 13-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны …

  • 4 March

    Мексикийн иргэд хүний эрхийн асуудлыг хөндөхийг шаардав

    Их Британий хатан хааны урилгаар ирэх долоо хоногт тус улсад хоёр хоног айлчлах Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн айлчлалтай холбогдуулан Мексикийн 150 гаруй иргэд жагсаал зохион байгуулжээ. Тэд Лондонгийн Засгийн газраас Ерөнхийлөгчийн айлчлалын туршид хүний эрхийн асуудлыг хөндөхийг шаардсан байна. Учир нь иргэд өөрийн улсын ерөнхийлөгчийн айлчлал нь хүний эрхийн асуудлаар бус бизнес, хөрөнгө оруулалт, боловсрол, соёлын асуудлаар ярилцах болсонд …

  • 4 March

    Согтуу жолооч осол гаргасны улмаас 3 хүн гэмтлээ

    2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр   Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт дуудлага мэдээ мэдээлэл 273 хүлээн авснаас зам тээврийн ослын  208 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 7 гарч, 9  хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Зам тээврийн осолд  2 хүүхэд бүтгэгдсэн  байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 5 үүнээс жолооч 4, явган зорчигч 1, …

  • 4 March

    Залилагч барилгын компаниудтай “тэмцэнэ”

    Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбарт үүсч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх юм байна. Барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм норм, стандарт мөрддөггүйн улмаас барилгын зураг төсөв болон архиктур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан гадна тохижилтын ажил хийдэггүй. Автозогсоол, ногооон байгууламжыг зурагт заасан хэлбэрээрээ …

  • 4 March

    Төрөх үед хулгайлагдсан хүүхдээ 17 жилийн дараа олжээ

      Zephany Nurse гэх Өмнөд Африк гаралтай охиныг дөнгөж төрөхөд нь хулгайлан 17 жил өсгөжээ. Хэрэгтний хэлсэнээр “энэ бол бурханы заасан зураг бөгөөд энэ хүүхэд түүнд өгсөн бэлэг” гэнэ. Өмнөд Африкийн цагдаагийнхан энэ хэргийн талаар чимээгүй байгаа юм. Харин цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Andre Traut мэдэгдэхдээ эмэгтэйг өнгөрсөн долоо хоногт хуурамч бичиг баримт үйлдсэн болон хүүхэд хулгайлсан хэргээр баривчилсан. Харин эмэгтэй …

  • 4 March

    “247 градус” киноны нээлт хойшлогдлоо

    “MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох “247 Градус” Романтик инээдмийн уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх байсан ч уг арга хэмжээ хойшлогдлоо. Учир нь найруулагч Б.Тамир уран бүтээлийн ажлаар гадагшаа явсан байгаа учраас ийнхүү киноныхоо нээлтийг хойшилж энэ сарын 11-нд нээлтээ хийхээр боллоо.   Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш …

  • 4 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.04/

    2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  байдлаар: МОНГОЛ УЛСАД: Архины хордлого, Нийслэлд: 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 3-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас нийт 638 хүн хандаж, 30 хүн (4.7%) хэвтэн эмчлэгдэж, 3 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 10.6% (68)-аар нэмэгджээ. Эх сурвалж: НЭМГ Малын галзуу өвчин, албан: Булган аймгийн Гурванбулаг, …

  • 4 March

    Ажил үйлс бүтээх, эд мөнгө даллаж, эрүүл энх байлгах бурхдын зүрхэн тарниуд

    1. Аливаа цаг доор уншиж явах тарни “Лама ла жавсу чио, Санжай ла жавсу чио, Чойла жавсу чио, Гэндүн ла жавсу чио” Өглөө болгон, ер нь санаанд орсон үедээ байнга уншиж байвал цаглашгүй их тустай. 2. Мөргөлийн тарни “Ум намо Манзу шри еэ. Намо Сү шри еэ. Намо Уддам шри еэ суухаа” Уг тарнийг нэг мөргөхдөө нэг уншин, гурав мөргөн …

  • 4 March

    ЭХЯ-ны удирлага ДЦС-2 компанид ажиллав

    Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа. ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү станцынхаа үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.  ДЦС-2 компани нь 1961 онд ашиглалатад орсон. 21,5  МВт-ын  хүчин чадалтай. Монгол Улсын эрчим хүчний 4 орчим хувийг үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд сүлжээний тоноглолийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил, цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил тус …