2015 оны 05-р сарын 03-с 04-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1539 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 3 хүн, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1,хулгайлах гэмт хэрэг 9, бусдын биед гэмтэл …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
4 May
Түймрийн хор уршгийг арилгах зардалд шаардагдах 1,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс …
-
4 May
“Улаанбаатарын өдөр” соёлын арга хэмжээ Сөүл хотод болж өнгөрлөө
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын багт нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын …
-
4 May
Ж.Энхбаяр: Ах маань ”наранд” гарсан болохоор одоо дуугаа дуулна
Нэгэн үе “Аав минь чамайг хараад баярлана даа….”,” Зүүдний дагина”, ”Бид бүжиглэх дуртай” зэрэг өөрийн гэсэн өнгө аястай дуунуудаараа олныг баясгаж явсан дуучин “Глоб”-н гэсэн тодотголтой Ж.Энхбаяртай таарч хэдэн хором ярилцсанаа та бүхэнд хүргэх гэж байна. Түүнй ах Ж.Мэндбаяр 10 орчим жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоодын их шуурганд өртөж 10 гаруй жилийн ял авч түүнийгээ биеээрээ эдлээд гарсан сургийн талаар …
-
4 May
“Үндэсний бичиг үсгийн баяр” боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан түгээх, өвлүүлэн үлдээх арга хэмжээний хүрээнд БСШУЯ, Үндэсний номын сан, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Жилээс жилд цар хүрээ нь тэлэн өргөжиж тус баярын нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр БСШУЯ-аас …
-
4 May
Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл “Сөүл хотын хүндэт иргэн” боллоо
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааг сайжруулан, гүнзгийрүүлэх дөрвөн чиглэлд нягт хамтран ажиллах ажиллах санамж бичигт …
-
4 May
Ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино бүтээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино бүтээж телевизийн дэлгэцэнд гаргахад бэлэн болголоо. “Монголия была первой” нэртэй түүхэн баримтат киног өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар уран бүтээлчдээс нь хүлээн авлаа. Түүхэн баримтат киноны зохиолыг Г.Денисов, Ю.Кручкин, В.Майборода нар бичиж, найруулагч, зураглаачаар А.Коваленко …
-
4 May
“Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгана
Нийслэлийн Засаг дарга “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/382 дугаар захирамж гаргаж, “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа. Татан буулгах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж, дараахь ажлыг хийж гүйцэтгэхийг комисст даалгав. Үүнд: Татан буугдаж буй хуулийн этгээдийн балансад бүртгэлтэй эд хөрөнгийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар …
-
4 May
84, 48 дугаар сургуулийн тамирчид Польш явахаар боллоо
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилсан нийслэлийн Баянзүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 05 дугаар сарын 3-ны ням гарагт өндөрлөлөө. Хоёр дахь жилдээ амжилттай явагдсан тус тэмцээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 42 багийн 500 гаруй өсвөрийн тамирчид оролцож, хурд хүч, …
-
4 May
Өнөөдөр болох үйл явдал
08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. 09:00 цагт Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаатай холбогдон манай улсын Засгийн газар уг эвслийн Сайд нарын “Онлайн эрх чөлөө” V бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулна. 11:00 цагт АСЕМ-ийн орнуудын уулзалтын хүрээнд Хот чимэглэлийн уран …
-
2 May
Дур мэдэн авто зам сэтэлсэн бол авто зам түр хаах зөвшөөрөл олгохгүй
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Авто зам, тохижилт,ногоон байгууламжийг ашиглах хамгаалах” журмын дагуу зөвшөөрөл олгох гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийгУлаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал ахалж байгаа бөгөөд гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг даргын орлогчид, нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Замын хөдөлгөөний удирдлагын …
-
2 May
Ажлын байрны шаардлага, шалгуур хангаагүй албан тушаалтныг чөлөөлжээ
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хэнтий аймгийн Тээвэр авто замын газрын дарга Д нь ашиг сонирхлын зөрчилтэй” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн шалгав. Д-г их, дээд сургуульд …
-
2 May
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БХЯ, ЗХЖШ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарыг хүлээн авч уулзаж цаг үеийн байдлаар ярилцлаа. Уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин байлцлаа. Уулзалтыг асуулт, хариултын зарчмаар явуулсан юм. Ц.Элбэгдорж: –Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний …
-
2 May
Занданшуулсан шарилыг нуун дарагдуулж байсан Д.Энхтөрд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Д.Энхтөр гэгч нь 2014 оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Монгол Улсын …
-
2 May
“Airbus” АНУ, Германыг тагнуулын хэргээр шүүхэд өгнө гэв
Германы холбооны тагнуулын алба (BND) АНУ-ын хүсэлтээр Европын засгийн газар болоод үйлдвэр, компаниудыг тагнадаг тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсанаар том дуулиан тариад байна. Хэвлэлээр цацагдсан мэдээлэлд Германы холбооны тагнуулын алба Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” группын онлайн сүлжээ, утсан харилцаа болон бусад мэдээллийг цуглуулан АНУ-ын үндэсний тагнуулын агентлагт (NSA) өгдөг аж. Энэ хэргээс үүдэн “Airbus” групп АНУ, Германыг тагнуулын үйл ажиллагааны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл