Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 15 February

    Сар шинийн баярын үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Зөвлөлгөөний үеэр …

  • 15 February

    Сар шинээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё

    Жил бүр шинийн 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг бөгөөд тухайн замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг. Иймд та бүхэн хотын болон хот хоорондын замд, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ …

  • 15 February

    Ерөнхий сайд орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Даланзадгад сумын Өнөд өвлөх урлахуй компанийн Даланбулаг цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2008 онд 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 19 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна. Эднийх Оюу толгой, Хүннү ресурс, Хишиг арвин индустриал, Терра энержи зэрэг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудаас гадна жуулчны баазууд, …

  • 15 February

    “Цагаан уул” наадмыг гэр бүлийн хосууд тэргүүллээ

    Энэ жил “Цагаан уул” наадам 17 нас хүрлээ. Мөн хамгийн онцлогтой жил боллоо. Учир нь энэ жилийн наадам яруу найргийн нэгэн үеийг гаргаж ирсэн гэдгийг яруу найраг сонирхогчид онцолсон юм. Жил ирэх бүр хүрээгээ тэлж залуу яруу найрагчдын хоног тоолон хуруу даран хүлээдэг хайрын шүлгийн гэсэн тодотголтой “Цагаан уул” наадамд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн нийт  120 оролцогч бүтээлээ ирүүлсэнээс …

  • 15 February

    Жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг МУГЖ цолоор энгэрээ мялаана

    Монголын хошин урлагийн гавьяат цолтон тун удахгүй нэгээр нэмэгдэх нь гэсэн таатай мэдээ сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд тун хүчтэй тархаж байна.  Тэрхүү шуугианы эзэн бол ард түмэндээ “Амбий” хэмээх нэрээр хүндлэгдсэн жүжигчин Ц.Батхуяг юм. Уншигч, үзэгчид маань Амбийг аль хэдийн “Гавьяат” болсон хэмээн боддог. Гэвч авьяаслаг жүжигчин маань СТА цолтнуудын нэг хэвээрээ л байгаа юм. Түүнийг мэргэжил нэгтнүүд, …

  • 15 February

    Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийг шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний …

  • 15 February

    Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх төсөл боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/129 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх, хий, хийн бүтээгдэхүүн импортлох, түгээх, борлуулах, тээвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор төсөл боловсруулан батлуулах “Ажлын хэсэг-ийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, орлогч даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн ажиллана.  Тус …

  • 15 February

    Сар шинээр 4 хоног амарна

    “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярыг хотол олноороо энэ долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлнэ. Сар шинийн баяраар хэдэн хоног амрах талаар сонирхсон иргэд цөөнгүй байна. УИХ-аас 2013 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдүүдийн тухай хуулинд өөрчлөлт оруулан сар шинийн баяраар гурав хоног амардаг болгосон. Энэ жилийн сар шинийн баярын шинийн нэгний өдөр энэ сарын 19-нд тохиож байгаа юм. …

  • 15 February

    М.Даваажаргалыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнана

    Японы мэргэжлийн сүмо бөхийн бүх цаг үеийн амжилтыг эвдэн, дээд зиндаанд 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Монгол Улсын гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал өчигдөр 16.20 цагт эх орондоо ирнэ. Тэгвэл түүний гаргасан бахархам амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнахаар болжээ. Хакухо М.Даваажаргалд баяр хүргэх …

  • 15 February

    ОХУ-ын холбооны хурлын төрийн думын даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт …

  • 15 February

    “Бөхийн баяр” цуврал барилдаанд хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэв

       Билгийн тооллын XVII жарны “галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал таван барилдааны нэг аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.      Жил бүр Дашчойлин хийдтэй хамтран зохион байгуулдаг Майдар бурханы авшиг түгээх баярын энэхүү барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Т.Баттөмөр, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан Б.Хашбат, …

  • 15 February

    Зарим газруудад хөдөлгөөний хязгаарлалт хийнэ

    Монгол улсын их хурлын даргын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Е.С.Нарышкин тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-16 ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийнэ.     Энэ үеэр Улаанбаатар хотын төв, Туушин, Баянгол зочид буудал зэрэг газруудаар явган хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт хийх тул иргэд та бүхэн хөрш орныхоо найрсаг харилцааг эрхэмлэн хөдөлгөөн оролцохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

  • 15 February

    Дуучин П.Идэржавхлангийн аз жаргал цацруулсан “гэр бүл”

    Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгож “Аавыгаа санахаар”, “Чамайг нэхсэн сэтгэл”, “Дүүгээ санана” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин бол П.Идэржавхлан.      Түүний гэргийг З.Онон гэдэг. Тэрбээр  “Х Түц” продакшинд жүжигчнээр ажилладаг бөгөөд орчин үеийн “Учиртай 3” киноны Хоролмаагийн дүрээр уншигчид маань илүүтэй сайн танина. Хосууд өдгөө хоёр хөөрхөн …

  • 15 February

    Сэлэнгэ аймагт 3,5 магнитутын хүчтэй газар хөдөллөө

    Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны ням гарагийн оройн 19:50 цагт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн нутаг “Дулааны-Ар” гэдэг газар 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэлтийг сумын зарим иргэд мэдэрсэн ч учирсан хохирол байхгүй гэж сумын Засаг дарга мэдэгдсэн байна. Тэгвэл үүнээс нэг хоногийн өмнө буюу бямба гаригт Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс баруун урд зүгт …

  • 15 February

    П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

    Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тэргүүлэгч, 60 жилийн түүхт П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг хонин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Шагналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын албаны хүмүүс гардуулан өглөө. Эмнэлгийн алтан үеийнхэн болон тэдний залгамж халаа …