Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 11 February

    Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болсныг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Монгол хэлний цахим их тайлбар толь бүтээх ажлын явцын талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд …

  • 11 February

    Шадар сайд Стандартчилал, хэмжил зүйн газарт ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо. Стандартчилал, хэмжил зүйн газар төрийн захиргааны байгууллагуудаас анх удаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Чанарын удирдлагын тогтолцоо”-г  нэвтрүүлж байгаа, Авлигатай тэмцэх газрын “Төрийн байгууллагын шударга байдлын түвшингийн үнэлгээ”- ээр Засгийн газрын 27 агентлагаас хоёр дугаар байрт шалгарсанд Шадар сайдын зүгээс талархал илэрхийлж баяр хүргэлээ. Олон …

  • 11 February

    Дурлалт хосуудад зориулсан дуунууд маргааш эгшиглэнэ

     Дэлхийн улс орон бүрийн ёс заншилаар боловч хүмүүст  сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг ч хил хязгааргүй  зүйл бол хайр дурлал юм.  Жил бүрийн 2-р сарын 14 –нд тохиодог гэгээн Валентины өдрийг дурлалт хосуудад зориулсан дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй энэ цаг мөчид дуучин Наагий, Хулан нар “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна.  Тоглолт энэсарын 13-14 нд 19.00 цагт улсын Филармонийн тайзнаа тоглогдох тус тоглолтонд Дуучин Наагий, Хулан, Улсын …

  • 11 February

    Өлсгөлөн зарлаж буй бүлгэмийн машиныг шатаажээ

    “Босоо хөх Монгол” бүлгэмийн машиныг бензин цацаж шатаасан хэрэг гарлаа. Хэрэг явдал өчигдөр 21.00 цагийн үед гарсан байна. Уг үйлдэл нь хэн нэгний санаатай хийсэн зүйл  гэдгийг тус бүлгэмээс мэдээлж байна. Бүлгэмийн гишүүдийн хэлж буйгаар “Нохойн наадам эхэллээ. Суулт эхлээд найман цаг, өлсгөлөн зарлаж эхлээд 10 гауй цаг болж байхад “Босоо Хөх Монгол” бүлгэмийн арын албаны “Hyundai starex” маркын машиныг …

  • 11 February

    “Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” боловсруулна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал АНУ-ын Флорида мужийн “Авто машин ачиж, тээвэрлэх журам”-ыг танилцуулж, тус журамд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх …

  • 11 February

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    Томуу, томуу төст өвчний мэдээ, албан: 2 дугаар сарын 2-ноос 8-нд улсын хэмжээнд 165.784 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.962 (6.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.6%, өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар бага, 10.000 хүн амд 39.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.3-аар их, өмнөх оны мөн үеэс 12.4 тохиолдлоор бага байна …

  • 11 February

    Дундговийн замд осол гарч нэг хүн амь алджээ

    Өнгөрсөн шөнө хөдөө орон нутагт авто аваарын ноцтой хэрэг гарсныг Замын цагдаадгийн газраас мэдээллээ. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт /аймгийн төвөөс 30 орчим км зайд/ Пургон автомашин онхолдож, машинд явсан дөрвөн хүнээс нэг нь нас барсан байна. 37 настай залуу машин дор дарагдаж амиа алдсан золгүй явдал болов. Бусад гурван хүн нь бэртэж гэмтээгүй байна. Ж.Батсайхан Эх сурвалж: 

  • 11 February

    200 гаруй зорчигчтой хөлөг сураггүй алга болжээ

    Газар дундын тэнгист 200 гаруй зорчигчтой хөлөг онгоц ор сураггүй алга болсон гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлэв. Далайд хоёр моторт завь осолдсон гэдэг дуудлага хүлээн авсан даруйд аврах ажиллагааг дөрөв хоногийн турш зохион байгуулж, есөн зорчигчийг аварчээ. Гэвч 203 зорчигч далайн давалгаанд цохигдон хөлөг онгоцтой хамт алга болсон гэж Италийн Карлотти Сами дахь НҮБ-ын төлөөлөгч мэдээлэв. Хөлөг онгоцонд Ливийн цагаач …

  • 11 February

    Атлантын далайд дэлбэрэлт болжээ

    Атлантын далайд байрлах Бразил улсын газрын тосны хөвөгч цамхаг дээр дэлбэрэлт болжээ. Өчигдөр болсон энэ дэлбэрэлтийн үеэр гурван хүн амь үрэгдэж, арваад хүн шархадсан байна.Бразилийн газрын тосны үндэсний агентлагийн мэдээлж байгаагаар өөр зургаан хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Дэлбэрэлт цамхагийн шахуургын хэсэгт болсон бөгөөд энд мөн олборлосон газрын тос,байгалын хийг ачилтанд  хадгалдаг байсан гэнэ. Энэхүү хөвөгч цамхаг Бразилийн …

  • 11 February

    74 настай уулчин Т.Гүррагчаа Эверестийн ууланд авирахаар бэлтгэлээ хийж байна

    Ховд аймгийн уулчдын холбооны тэргүүн, МУГТ Таваагийн Гүррагчаа өдгөө 74 насыг зооглож буй билээ. Гэвч тэрбээр дэлхийн зулай болсон Эверест ууланд авирахаар бэлдэж байна. Авиралтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газраас томилогджээ. Мөн Ховд аймгийн төрөлх суманд нь аян өрнүүлсэн байна. Ахмад уулчин Т.Гүррагчаа Эверест ууланд Түвдийн талаас авирах төлөвлөгөөтэй байгаа аж. Г.Эрдэм

  • 11 February

    “Фэйсбүүк” Энэтхэгт үнэгүй интернэт түгээнэ

    “Фэйсбүүк” компани Энэтхэгийн зургаан мужид интернэтийн үндсэн үйлчилгээнүүдийг үнэгүй түгээх “Internet.org” төслөө хэрэгжүүлэхээр болжээ. “Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг “Бид “Internet.org” төслөө Энэтхэгийн зургаан мужид эхлүүлж, иргэдэд нь эрүүл мэнд, боловсрол, харилцааны, ажил эрэлхийлэх зэрэг зорилгоор ашигладаг интернэт дэх үйлчилгээг иргэдэд үнэгүй хүргэхээр боллоо. Энэтхэгт тэрбум гаруй хүн интернэтэд орох боломжгүй амьдардаг. Тэдний олонхи нь ердийн мэт үздэг олон боломжийг ашиглаж …

  • 11 February

    Эрүүл мэндийн даатгалаар 989 байгууллага үйлчилнэ

    Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагуудтай гэрээ хийлээ. 2015 онд нийт 989 байгууллага гэрээ хийж байгаагаас 103 нь төрийн өмчийн, хувийн хэвшлийн 162 эмнэлэг, 35 рашаан сувилал, 689 эмийн сан байгаа юм. Үүнээс Нийслэлийн хэмжээнд  төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 81 эмнэлэг, рашаан сувилал 16, 188 эмийн сантай гэрээг байгуулжээ. Өнгөрсөн жил 247 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ …

  • 11 February

    БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлгийн морьдыг хүргүүлэв

    Өнгөрсөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалд зориулж хийсэн бэсрэг наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэсэн юм. Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр өнөөдөр Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар …

  • 11 February

    Дүнжингаравт сар шинийн ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА болж байна

    Сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Дүнжингарав худалдааны төвд болж байна. 150 гаруй аж ахуйн нэгж оролцсон энэхүү үзэсгэлэн худалдаанаас хэрэглэгчид баярын ширээгээ чимэх амттан, цагаан идээ, гарын бэлэг, үндэсний хувцас, хөөрөг, даалин, үнэт эдлэл гээд бүхнийг худалдан авах таатай орчныг бүрдүүлжээ. Суман гүн, Өгөөж, MCS, Монос косметикс, Алиман сар, АПУ, Улаанбаатар гурил, Газар шим, Дорнод гурил, Мөнхийн шүүдэр, Аяс …

  • 11 February

    Монголд анх удаа ундны усны сав үйлдвэрлэв

    Ундны ус хадгалах болон зөөвөрлөх эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын түүхий эдээр хийсэн 25 литрийн багтаамжтай хуванцар савыг ‘’ЭйСиЭф’’ Олон улсын байгууллагын дэмжлэгээр үндэсний үйлдвэрлэгч ‘’Монвеком’’ ХХК үйлдвэрлэсэн талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр ‘’Монгол Ньюс’’ мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд ‘’ACF Mongolia’’ Ус хангамжийн менежер Н.Жавзансүрэн ‘’ACF Mongolia’’ Төслийн зохицуулагч Пьер Франческо Донати ’’Монвеком’’ ХХК ерөнхий захирал Ц.Мэндсайхан ШУТИС-ийн …