Сарны нулимс”, “Тусгай салаа” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээ үзэгчдийн эчнээ танил жүжигчин А.Алтанхуягтай ярилцлаа.Тэрээр өөрийн “Cүлд” энтертайнментийг байгуулан анхныхаа бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. -Шинэхэн дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор тун завгүй явж байх шиг байна. Энэ удаад үзэгчидтэй ямар уран бүтээлээр уулзах гэж байна вэ? -Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд энэ …
Мэдээ мэдээлэл
March, 2015
-
30 March
Өнгөрсөн амралтын өдөр /2015.03.28-03.29/ зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 28-ны өдөр 214 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 63 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 151 зөрчил бүртгэгдсэн. 03-р сарын 29-нд 489 зөрчил илрүүлсэн. Үүнээс улаан гэрэл дохионы 159 …
-
30 March
Эрх зүйн өнөөгийн байдлын талаар хэлэлцжээ
ХСИС-ийн ЭЗНЭС-ийн Эрх зүй онолын тэнхимээс МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Эрх зүйн процесс онол, практик” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 03-р сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна. Тус хуралд Удирдлагын академи, Орхон их сургуулийн эрдэмтэн багш нар болон шүүх, прокурорын байгууллагын төлөөлөл оролцсон ба хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох, цаашид анхаарах асуудлын талаар сонирхолтой …
-
30 March
Насанд хүрээгүй 182 иргэн хорихоос өөр төрлийн ял эдэлж байна
“Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд тавьж байгаа хяналтыг сайжруулах” сэдэвт зөвлөгөөнийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газраас Улсын Ерөнхий Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөн нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан …
-
30 March
Ц.Бямбажав тэргүүтэй удирдлагууд НҮБ-ын хуралд оролцлоо
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улсуудын Жанжин штабын дарга нарын анхны бага хуралд оролцлоо. Бага хурлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нээн үг хэлж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Э.Ладцу, Хээрийн хангалтын газрын дарга …
-
30 March
Дуучин Нара “Ганц бие ээжүүд”-ийг нэгтгэж байна
Цахим ертөнцөөр маш нээлттэй, бас идэвхитэй хэрэглэгч байж чаддаг дуучин Нара саяхан “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт орохдоо өөрийгөө ганц бие ээж гэдгээ хэлээд авсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үгээ хэлж, нийгмийг уриалан дуудаж байсан тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан гоо сайхны видео зөвлөгөөнүүдийг оруулж, юу чаддагаа хуваалцдаг нэгэн билээ. Тэгвэл ганц бие ээж, тэвчээртэй, шантаршгүй, хөдөлмөрч дуучин бүсгүй маань Фэйсбүүк …
-
30 March
Эмч нартаа ганц мэндчилгээ дэвшүүлчих сэтгэл алга уу, Г.Шийлэгдамба сайд аа
03 сарын 30 буюу олон улсын эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Хүн ардын эрүүл энхийн манаанд зүтгэх тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүдийн баярын өдөр. 1990 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэж байсан учраас өдгөө зарим талаар Америкын эмч нарын байсан баяр мэтээр ойлгодог. Гэвч Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “олон улсын …
-
30 March
Нийтийн тээвэр, өргөх байгууламжийн аюулгүй байдалд анхаарч байна
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах “Хүний төлөө – Зөв тус” аян шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмж, аюулгүй байдал, өргөх байгууламж болон нийтийн тээврийн үйлчилгээнд хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээгээр үргэлжилж байна. МХЕГ-аас УБ-Дархан чиглэлд Хустайн даваанаас Дархан хүртэлх 22,7 км авто замын шинэчлэл, энэ чиглэлийн хот хоорондийн ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг шалгасан бол Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас …
-
29 March
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ
Хөдөлмөрийн яам болон түүний харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье ”уриан дор сарын аяныг 2015 оны 3 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэлх зохион байгуулж байгаа бөгөөд аяны нээлтийн арга хэмжээ 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-ны Зүүн …
-
29 March
С.Цэрэнчимэд аваргын алтан бүсээ гардан авлаа
Чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга С.Цэрэнчимэд дэлхийн аваргын алтан бүсээ өчигдөр гардаж авлаа. “Mongolian open-2015” тэмцээнд С.Цэрэнчимэд 63кг-д жин өгсөж хүрэл медалийн төлөөх барилдаанд үзэгчдийг шуугиулсан барилдаан хийсэн ч харамсалтайгаар ялагдсан. 63кг-ын шагнал гардуулах ёслолын өмнө МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж дэвжээнд гарч ирж С.Цэрэнчимэдэд 2014 оны дэлхийн аваргын алтан бүсийг гардуулан өглөө.
-
29 March
С.Баярцог: Procreditor нь 99 хувийн найдвартай хяналтын программ
Ломбардны үйл ажиллагааг хялбарчилах, найдвартай болгох зорилгоор мэргэжлийн зээлдэгч буюу Procreditor программыг бүтээсэн “Менежмент софт” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярцогтой ярилцлаа Сайн байна уу? Өөрийн байгууллага болон үйл ажиллагааныхаа талаар… Менежмент софт ХХК маань 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсаар өдгөө олон арван web site болон цөөнгүй программыг хийж олны хүртээл болгоод байна. Хамгийн сүүлийн бүтээл маань Procreditor буюу (мэргэжлийн зээлдэгч) …
-
29 March
У.Хүрэлсүх: Асуудлыг шийд. Чадахгүй бол хариуцлага тооцно
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд говийн бүсэд ажилласан. 100 тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжлэн ярьсан ч шийдэгдээгүй өдий хүрчээ. “Энержи ресурс” компани Таван толгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан. Таван толгойн ордод үйл ажиллагаа …
-
29 March
Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халж буй асуудлаар мэдээлэл хийв
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 30/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, хоёр асуудлаар мэдээлэл хийлээ. Эн түрүүнд Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтан төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай өргөдлүүдийг Өргөдлийн байнгын хороонд цөөнгүй ирүүлж байгааг тус хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдэгдсэн …
-
29 March
У.Хүрэлсүх: Асуудлыг шийд. Чадахгүй бол хариуцлага тооцно
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд говийн бүсэд ажилласан. 100 тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжлэн ярьсан ч шийдэгдээгүй өдий хүрчээ. “Энержи ресурс” компани Таван толгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан. Таван толгойн ордод үйл ажиллагаа …
-
29 March
“Brix”-ийн 11 хамгаалагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
Өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө “Brix” цэнгээний газрын 11 хамгаалагч дөрвөн залууг зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 181.2.5 буюу бүлэглэн танхайрсан гэх үндэслэлээр 11 хамгаалагчийг байцааж байгаа ажээ. Хамгаалагчид 3-4 цагийн турш архидан согтуурахдаа дөрвөн залууг өрсөлдөгч байгууллагын “тагнуул” хэмээн зодож байсан бөгөөд залуусын биеийг эрээн алаг болгосон байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл