Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 6 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 06-нд  цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Баянзүрх 10.00-17.30 8-р хороо Офицеруудын ордон, Тэнгэр худалдааны төв, ХҮХангамж, 089, 63, 310-р ЦА-ууд, 22-р автобааз, Ботаникийн хүрээлэн, ШУ-ны экспедиц, Дэлхийн зөн амгалан ОНХХ, Тэнүүн хангай, Бридж констракшн, Гангар инвест, Эхэн залаа, Цэргийн халуун ус, дүүргийн Онцгой …

  • 6 April

    Францад хэт туранхай загвар өмсөгчдөд хориг тавьжээ

    Францын парламент хэт туранхай загвар өмсөгчид ажиллуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Ингэснээр загвар өмсөгчид тодорхой түвшнээс давсан биеийн ерөнхий жингийн нөхцлийг хангасан байх ёстой болж байгаа юм. Харин загварын агентлагууд уг журмыг зөрчсөн тохиолдолд торгууль төлөх болон шоронд зургаан сар хоригдох ял шийтгэл хүлээх гэнэ. Парламентийн доод танхим нь аюултай жин хасах элдэв зөвлөгөөнүүдийг хөхүүлэн дэмжсэн интернэт сайтууд болон хоол …

  • 6 April

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ эхэллээ

    Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын орлогч нар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн талаар хийж буй ажлаа танилцуулав. Сүхбаатар дүүрэг гудамж талбайн сандал, хогийн савнуудыг угааж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд тохижилт үйлчилгээний 45 үйлчлэгч тогтмол ажиллаж, хог тээвэрлэгч таван байгууллагын 42 машин аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн …

  • 6 April

    Төрийн 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна

    Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн 81 байгууллагаас 74 нь, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 47, нийт 121 байгууллага 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн …

  • 6 April

    Улсын хэмжээнд 38411 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ

    2014 оны ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна. Улсын хэмжээнд 38423 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна. Түүнчлэн нийт 175 албан тушаалтны хувийн ашиг …

  • 6 April

    Зам тээврийн осол зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалжээ

    Дүүргийн 3 дугаар прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 2015 онд хийх ажлынхаа төлөвлөгөөнд “Эрүүгийн нөхцөл байдлын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах  арга хэмжээ авах” ажил төлөвлөсний дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Судалгааны дүнгээс …

  • 6 April

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн олон нийтэд хандаж хэлсэн үг

    Монгол ахан дүүс ээ Монгол эх оронд маань өнтэй сайхан өвөл болж, өнгө нэмж өдөр уртассан, урин хавар айлчлан ирлээ. Эд баялаг хуримтлуулан, өөдлөн дэвжиж, өсч арвижихын билэгдэл хонин жил гарлаа. Ичигсэд хөдөлж амьд байгаль сэргэх ээлтэй сайхан эрхэм сайн энэ өдрийн  мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Тарган сайхан тавтай хаваржиж байна уу!  Монголын шинэхэн түүхэнд бид анх удаа, парламентад суудалтай  …

  • 6 April

    Зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, тохижуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/241 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг энэ оны 5 дугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллана. Нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг …

  • 6 April

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  Хангарди ордны 14 давхарт болно. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгч, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өгнө. Утас: 88054500 09:00 цагт “Төвлөрсөн бус цэвэр, бохир усны цогц шийдэл” үндэсний хэлэлцүүлэг семинар “Туушин” зочид буудлын 5 давхарт болно. Нийслэлийн …

  • 5 April

    Миний мэдэх уншууртай 15 фэйсбүүк аккаунт

    1. Shirchin Baatar Баатар ахын фейсбүүкээс түүх дурсгал, бичиг соёлтой холбоотой мэдээлэл авдаг. Миний хамгийн унших дуртай фейсбүүк аккаунт. 2. Nominchimed Baasan Сэтгүүлч, зохиолч Номинчимэд ахын бичсэн уран зохиол, түүх, бас цаг үеийн үйл явдалд өгсөн дүгнэлт, өөрийн байр суурь зэргийг унших дуртай. 3. Boldbaatar Dorjsuren Хятад судлаач, орчуулагч Болдбаатар гуай фейсбүүктээ түүх соёлын холбогдолтой олон сонирхолтой зүйлс нийтэлдэг. Хэл …

  • 5 April

    Монгол руу харж дуулсныхаа төлөө алуулж байжээ

    Хятад улс хэзээнээс хүний эрхийг үл хүндэтггэдэг.. Нэгэн цагт Өвөрмонголчууд Ар монголдо нэгдэнэ гэснийх нь төлөө тэднийг хэдэн  мянгаар нь  хоморголон устгаж байсан гэдэг. Энэ талаарх түүхийн шарласан хуудсыг сөхөж хэдэн баримт өгүүлсүү… 1945 онд ӨМӨЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш улс байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав. 2. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын төлөө …

  • 5 April

    “Очироор огтлогч”-ийн тус эрдэм

    Бас бус шажин номын үл хэрэглэгч улс байжээ. Тэр улсын нэгэн баян гэрийн эзэн нэгэн номт бярманы охиныг гэргий болгон аваад цэнгэн жаргаж суутал гэрийн эзэн гэнэт өвчин хүртэж, элдэвчлэн засуулваас эс анагаагдсанд гэргий нь нэгэн аглаг буйд ариун газар очиж, сайн үнэртнийг шатааж, чин сүсэг бишрэлээр мөргөж цомцойн суулгаад гараараа наминчилж « Нисваанисын хир буртгаар бүрхэгдсэн нүгэлт эр, эм …

  • 5 April

    Өнөөдөр ханш нээгдэх өдөр

    Өнөөдөр билгийн тооллын шинийн 16-ны өдөр. Монгол зурхайн цаг тооны бичигт өнөөдрийн 10.44 цагт ханш нээгджээ. Эл өдрийг зурхайн тоололд “ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх” өдөр хэмээн бэлэгшээдэг. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Ханш гэдэг нь ээлтэй …

  • 5 April

    Их Хурлын гишүүдийн тоог 400 болгох санал гаргажээ

    Солонгос улсын Их Хурлын гишүүдийг сонгох 20 удаагийн сонгууль болоход ердөө 2 жил үлдсэн байна. Үүнтэй холбогдуулан  улс төрчид, улс төр судлаачид болон сонгогчдын төлөөлөгчид  оролцсон сонгуулийн тухай хэлэлцүүлэг өнөөдөр Сөүл хотод  зохион байгуулагдлаа.     Тус улс Их Хурлын 300 гишүүдтэйгээс 246  гишүүд  тойрогт нэрээ дэвшүүлэн сонгогчдоос санал авч сонгогддог бол үлдсэн 54  суудлыг намууд авсан суудлынхаа тоогоор  хуваан авдаг системтэй.  Гэвч …

  • 5 April

    “Mongolia and Korea Fashion Show” 2015 оны 04-р сарын 07-нд болно

    Монгол Солонгос хоёр улсын хооронд дипомат харилцаа тогтоосны 25-н жилийн ойд зориулсан “Mongolia and Korea Fashion Show” 2015 оны 04-р сарын 07-ны өдөр 14:00 цагаас “Chung ang” university ART CENTER -т Монгол иргэддээ зориулж үнэ төлбөргүй болно. Зохион байгуулагч: БНСУ дахь МУ-ын ЭСЯ /Монголоос шилмэл загвар төвийн 20-н загвар өмсөгчид ирж оролцох юм байна/   Эх сурвалж: Mglradio.mn